АН-ынхан Ерөнхий сайдыг огцруулахаар гарын үсэг цуглуулж эхэлжээ
Маргаашаас ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна
Хавдар судлалын төв мэс заслын эмчилгээндээ робот ашиглана
“ЮНЕСКО-Д БҮРТГҮҮЛСЭН МОНГОЛЫН СОЁЛЫН БИЕТ БУС ӨВҮҮД” СЭДЭВТ ШУУДАНГИЙН МАРКИЙН АНХНЫ ӨДРИЙН НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭНИЙ БОЛЛОО
ОУХМ О.Уранбаяр “Оны шилдэг цэвэр ялалт” төрөлд нэр дэвшлээ
Төрийн хяналт шалгалтын тогтолцоог боловсронгуй болгох үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдаан болов
“The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томилов
Голомт банк “Оны онцлох хүүхэд” арга хэмжээг дэмжин ажиллаа
Х.Нямбаатар: Амар тайван, аюулгүй Улаанбаатар хотыг бий болгох зорилгоор цагдаагийн байгууллагад технологийн дэвшлийг нэвтрүүлж байна
Шадар сайд Х.Ганхуяг ОХУ-ын байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козловыг хүлээн авч уулзжээ
Санхүүгийн чадамж багатай компанид цалинг цагаар тооцох систем тохиромжтой
Залуусаа өөрийн гэсэн ажилтай, орлоготой байлгах уу, аль эсвэл халамж нэрээр хэдэн төгрөг өгч өдөр хоногийг аргацаах уу гэдэг бодлого төрийн эрх мэдэл. Тэгвэл залуусаа ажилтай орлоготой болгох бодлогыг тэргүүн эгнээнд тавьсан Хөдөлмөрийн яам “Ажилтай орлоготой Монгол хүн” сэдвийн хүрээнд хөдөлмөрийн салбарын Үндэсний чуулганыг угтан Хөдөлмөрийн салбарын долоо хоногийг зохион байгуулж байна. Энэ ажлын хүрээнд хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн харилцаа, жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлээр эрдэмтэн судлаачдын судалгаа, эрдэм шинжилгээний ажилтнуудын бүтээлийг бодлого боловсруулах түвшинд ашиглах боломжийг нэмэгдүүлэх зорилгоор Хөдөлмөрийн яам, Хөдөлмөрийн судалгааны интитусээс онол практикийн бага хурлыг өчигдөр МУИС-ийн дугуй танхимд зохион байгуулсан юм.

Онол практикийн бага хуралд Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав оролцож, “Шинэчлэлийн Засгийн газар хөдөлмөрийн салбарыг бодлогын түвшинд дэмжих үүднээс Хөдөлмөрийн яамыг шинээр байгуулсан. Нийгмийн хамгааллын хөдөлмөрийн яаманд хөдөлмөрийн салбарыг хариуцуулдаг байх үед 90 гаруй хувь нь халамжид дулдуйтсан арга хэмжээг явуулдаг байсан. Улс төрийн томоохон намууд сонгуульд орохдоо халамж өгнө гэж амалдаг байсан. Түүнийгээ хэрэгжүүлэхийн тулд хүмүүс рүү чиглэсэн ажил явуулж байсан учраас хөдөлмөр эрхлэлтийн харилцаа орхигдсон байсан болов уу. Шинээр байгуулагдсан Хөдөлмөрийн яаманд дутуу зүйл байхгүй. ЖДҮ, Мэргэжилтэй ажилтан бэлтгэх хөдөлмөр, бодлого гээд энэ яам ажиллаж чадвал бололцоо бий болсон. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд холбогдох байгууллагуудтай хамтарч ажилласан. Тухайлбал, нийгмийн гурван талт хэлэлцээрийн хүрээнд иргэдэд тулгамдсан асуудлаа шийдвэрлэж ажилласны үр дүнд эхний найман сарын байдлаар 35 мянган хүнийг байнгын ажлын байрт оруулсан байна. Энэ бол том үр дүн” гэсэн юм.
Салбарын сайдын хэлснээр шинээр бий болж байгаа ажлын байрын дийлэнх нь Засгийн газрын бодлогын дагуу зам, барилга, дэд бүтцийн чиглэлд бий болсон гэнэ.
Манай улсын хувьд хөдөлмөрийн насны залуус нь Солонгос, Чех зэрэг ажиллах хүч олноор авдаг газар руу гарч ажилладаг. Харин ид ажил хийж бүтээх ёстой чадамжтай залуусын оронд өндөр үнэлэмжтэй ажилд нь хятад ажилчид орж ирдэг гэх шүүмжлэл байдаг. Тэгвэл үүнийг Хөдөлмөрийн яам бодлогынхоо хүрээнд анхаарал хандуулж, гадаадад ажиллах ажиллах хүчийг 50 хувиар бууруулжээ. Мөн гадаадаас авах ажиллах хүчний тоо, хэмжээг 25 хувиар бууруулаад байгаа гэнэ. Үүний үр дүнд нийгмийн даатгал төлөгчдийн шимтгэл 10 хувиар нэмэгдсэн гэсэн эерэг мэдээлэл гарчээ. Цаашид ч үүнийг бодлогын түвшинд анхаарч ажиллана гэдгийг салбарын сайд онцолсон юм.

Өчигдрийн онол практикийн бага хуралд оролцсон судлаачид, эрдэмтдийн хувьд хөдөлмөрийн салбарт шинэчлэл хийхийн тулд чадамжид тулгуурласан үнэлэмжийг бий болгохыг илтгэлдээ түлхүү онцолж байв. Тухайлбал, гагнуурчдыг зэрэг дэвээр нь ангилж, нэгдүгээр зэргийн гагнуурчны цалинг л гэхэд инфляц, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээс хамаарч тэд байх ёстой гэсэн стандарт тогтоох ёстой гэсэн саналыг дэвшүүлж байв. Мөн хувийн хэвшлийн байгууллагын цалингийн системийг боловсронгуй болгох шаардлага байгааг судлаач Н.Аюуш илтгэлдээ онцолсон юм. Тэрээр, “Хувийн хэвшилд илүү уян хатан систем бий болгох ёстой. Гэхдээ нэгдсэн системд оруулах боломжгүй учир аж ахуйн нэгж бүр цалин хөлсний системийг бий болгох хэрэгтэй” гэсэн юм. Түүний тайлбарлаж байгаагаар өнөөдөр манай улсад үйл ажиллагаа явуулж байгаа жижиг хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн 90 хувь нь 1-9 хүртлэх хүний бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаа явуулж байгаа аж. Тиймээс ажилчдын цалин хөлсийг ажилласан цагаар нь олгодог байх нь хамгийн зөв арга гэнэ. Энэ нь санхүүгийн чадамж багатай аж ахуйн нэгжид санхүүгийн дарамт үүсэхгүй байх магадлал өндөр гэнэ. Ийм системийг нэвтрүүлсэн улс бол БНСУ аж. Тус улсад цалин хөлсний систем ийм байдлаар мөрдөгддөг нь ажил олгогч болоод, ажилчин хоёрын хооронд ямар нэгэн маргаан үүсгэдэггүй гэдгийг хэлж байсан юм. Энэ мэт судлаачдаас гарсан үнэтэй санал зөвлөмжийг Хөдөлмөрийн яам ирэх онд хийж хэрэгжүүлэх ажил, бодлогынхоо хүрээнд бодит ажил хэрэг болгоно гэдгийг Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав хэлсэн юм.

Д.Мөнх
0 Сэтгэгдэл