АН-ынхан Ерөнхий сайдыг огцруулахаар гарын үсэг цуглуулж эхэлжээ
Маргаашаас ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна
Хавдар судлалын төв мэс заслын эмчилгээндээ робот ашиглана
“ЮНЕСКО-Д БҮРТГҮҮЛСЭН МОНГОЛЫН СОЁЛЫН БИЕТ БУС ӨВҮҮД” СЭДЭВТ ШУУДАНГИЙН МАРКИЙН АНХНЫ ӨДРИЙН НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭНИЙ БОЛЛОО
ОУХМ О.Уранбаяр “Оны шилдэг цэвэр ялалт” төрөлд нэр дэвшлээ
Төрийн хяналт шалгалтын тогтолцоог боловсронгуй болгох үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдаан болов
“The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томилов
Голомт банк “Оны онцлох хүүхэд” арга хэмжээг дэмжин ажиллаа
Х.Нямбаатар: Амар тайван, аюулгүй Улаанбаатар хотыг бий болгох зорилгоор цагдаагийн байгууллагад технологийн дэвшлийг нэвтрүүлж байна
Шадар сайд Х.Ганхуяг ОХУ-ын байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козловыг хүлээн авч уулзжээ
Өмнөговьчууд “Говь фестиваль”-аа ЕС дэх жилдээ тэмдэглэв
Орон нутгийн бизнес эрхлэгч иргэд, ААН, хувийн хэвшлийн байгууллагуудын үйл ажиллагааг дэмжих зорилгоор Өмнөговь аймгийн ЗДТГ болон холбогдох байгууллагуудын хамтын оролцоотойгоор “Говь фестиваль” арга хэмжээг зохион байгуулдаг билээ. Жил болгоны намар уламжлал болгон зохиогддог энэхүү арга хэмжээ 2005 оноос хойш тогтмол зохиогдож ирсэн бөгөөд 2013 оны “Говь фестиваль” арга хэмжээ өнгөрсөн амралтын өдрүүдэд Даланзадгад хотод амжилттай болж өндөрлөлөө.

Энэхүү арга хэмжээнд Өмнөговь аймгийн Засаг дарга Б.Бадраа, Засаг даргын орлогч Д.Нацагдорж болон бусад хэлтэс, агентлагийн дарга нар оролцсон байна. Энэ үеэр аймгийн Засаг дарга Б.Бадраа хэлэхдээ “Говь фестиваль арга хэмжээг зохион байгуулаад есөн жил болжээ. Энэ арга хэмжээ жил болгон нэг ахиц дэвшил, нэг шинэчлэл гарч байна. Тийм учраас орон нутгийн ард иргэдэд хэрэгцээтэй, үр өгөөжтэй болж байгаад итгэлтэй байна” хэмээн онцолсон юм.
“Говь фестиваль” үзэсгэлэн худалдаа нь тухайн жилийн шилдэг бүтээгдэхүүнүүдийг тодруулах, малчид иргэд бизнес эрхлэгчдийн түншлэлийг нэмэгдүүлэх, бүтээгдэхүүнээ борлуулахад нь дэмжлэг үзүүлэх зорилготой. Цаашлаад энэхүү арга хэмжээнд оролцогчид бие биенээсээ харилцан туршлага солилцох, зах зээлээ өргөжүүлэн үйл ажиллагаагаа сурталчлах боломж олгодог. Ес дэх жилдээ зохиогдсон энэхүү арга хэмжээнд тус аймгийн 15 сум, хөрш зэргэлдээ аймгууд болон Улаанбаатар хотоос нийтдээ 120 гаруй байгууллага, ААН, иргэд оролцжээ. Үзэсгэлэн худалдаанд оролцогчид энэ өдрүүдэд хүнсний бүтээгдэхүүн, сүү, цагаан идээ, гар урлалын бүтээгдэхүүн, хүнсний ногоо, барилгын материал, эсгий, мод модон эдлэл зэрэг бүтээгдэхүүнүүдийг ард иргэдэд худалдаалсан байна.
Эл “Говь фестиваль”-ийн хамгийн гол үзүүлэлт нь тухайн арга хэмжээний үеэр борлуулагдсан борлуулалтын орлого байдаг. Энэ жилийн хувьд ойролцоогор 123 сая төгрөгийн худалдан авалт хийсэн дүн гарчээ. Тухайлбал, сүү цагаан идээ 20 сая, төмс хүнсний ногоо 40,3 сая, гар урлалын бүтээгдэхүүн 21,6 сая, монгол гэр, мод модон эдлэлийн бүтээгдэхүүн 20 сая төгрөгийн борлуулт хийжээ.
Даланзадгад хотноо хоёр өдрийн турш зохиогдсон “Говь фестиваль-2013” арга хэмжээ энэ өдрүүдэд шилдгүүдээ тодруулж шагналаа гардуулсан. Өмнөговь аймгийн энэ жилийн “Газар тариалангийн шилдэг бүтээгдэхүүн”-ээр “Их говийн төгөл” ХХК-ийн Чацаргана жимс, “Шилдэг цагаа идээ” төрөлд Гурвантэс сумын “Гоёот” багийн малчин О.Октябрийн “Ээзгий” бүтээгдэхүүн, “Шилдэг маркетингтай бизнес эрхлэгч”-ээр “Тангадра” ХХК-ийн захирал Мааманхүү, “Шилдэг үйлдвэрлэгч” номинацид “Ёлын домог” ХХК шалгарсан байна.
Харин “Шилдэг барилга, гэр ахуйн бүтээгдэхүүн”-ээр “Галтууд” ХХК-ийн тоосго, “Шилдэг хоршоо”-гоор Ханхонгор сумын “Нандин дуулга” хоршоо, “Шилдэг оёдлын бүтээгдэхүүн”-ээр Ц.Бадамын зүймэл урлал бүтээгдэхүүн, “Шилдэг гар урлалын бүтээгдэхүүн”-ээр Б.Отгоны эсгий урлалын бүтээгдэхүүн шалгарсан бол “Хамгийн сайн зохион байгуулалттай оролцсон сум”-аар энэхүү арга хэмжээнд тасралтгүй оролцож буй Баян-овоо сум шалгарчээ. Харин “Говь фестиваль-2013” арга хэмжээний “Шилдгийн шилдэг” буюу “Гран при” шагналаар Даланзадгад сумын иргэн, зураач Б.Чулуунбаатарын “Нутгийн намар” бүтээл шалгарсан байна.

0 Сэтгэгдэл