АН-ынхан Ерөнхий сайдыг огцруулахаар гарын үсэг цуглуулж эхэлжээ
Маргаашаас ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна
Хавдар судлалын төв мэс заслын эмчилгээндээ робот ашиглана
“ЮНЕСКО-Д БҮРТГҮҮЛСЭН МОНГОЛЫН СОЁЛЫН БИЕТ БУС ӨВҮҮД” СЭДЭВТ ШУУДАНГИЙН МАРКИЙН АНХНЫ ӨДРИЙН НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭНИЙ БОЛЛОО
ОУХМ О.Уранбаяр “Оны шилдэг цэвэр ялалт” төрөлд нэр дэвшлээ
Төрийн хяналт шалгалтын тогтолцоог боловсронгуй болгох үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдаан болов
“The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томилов
Голомт банк “Оны онцлох хүүхэд” арга хэмжээг дэмжин ажиллаа
Х.Нямбаатар: Амар тайван, аюулгүй Улаанбаатар хотыг бий болгох зорилгоор цагдаагийн байгууллагад технологийн дэвшлийг нэвтрүүлж байна
Шадар сайд Х.Ганхуяг ОХУ-ын байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козловыг хүлээн авч уулзжээ
Иргэдийн өргөдөл, гомдолд цахим хуудсаар хариу өглөө
“Газрын харилцаа, хот байгуулалт” сэдвээр 2013 оны 08 дугаар сарын 16-ны өдөр зохион байгуудсан нээлттэй хэлэлцүүлэгт нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл оролцож, иргэдтэй уулзсан. Хэлэлцүүлгийн үеэр иргэдээс 488 өргөдөл, гомдол, санал, хүсэлт ирүүлснийг шийдвэрлүүлэхээр холбогдох 17 байгууллагад Засаг даргын албан бичгийн хамт хүргүүлсэн юм. Эдгээрээс 10 байгууллага 396 өргөдөл, хүсэлтийг шийдвэрлэсэн талаараа хариу өгчээ. Өргөдөл, гомдлын хариуг нийслэлийн ЗДТГ-ын албан ёсны цахим хуудас болох www.ulaanbaatar.mn хаягаар дамжуулан иргэдэд мэдээлж байна. Хэрэв та “Газрын харилцаа, хот байгуулалт” нээлттэй хэлэлцүүлгийн үеэр өргөдөл, гомдол хүргүүлсэн бол өөрийн асуудлын албан ёсны хариуг тус сайтын “Баннер” хэсгээс татаж үзнэ үү гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

0 Сэтгэгдэл