Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл ажил үргэлжилж байна Авто замын дижитал удирдлагыг боловсронгуй болгох тоног төхөөрөмж хүлээн авлаа Австралийн парламентын дарга Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан АН: Ерөнхий сайдын хамаарал бүхий ИЗИС, Рояал академи зэрэг сургууль, цэцэрлэгүүд өнгөрсөн гурван жилд төрөөс 8.3 тэрбум төгрөгийн зардал авчээ ЭТТ: НӨЛӨӨЛЛИЙН БҮСИЙН ИРГЭДЭД МЭРГЭЖИЛ ОЛГОХ СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ "Замын хөдөлгөөний удирдлагын төв"-ийн хяналтын камерт 6 зам тээврийн осол бүртгэгдлээ Эрүүл мэндийн сайд Э.Батшугар: Бодит өвчтөнтэй ажиллах, эмнэлзүйн шийдвэр гаргах, багаар ажиллах замаар мэргэжлийн ур чадвар төлөвшдөг” гэдгийг онцоллоо Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн 24 мегаваттын Дулааны цахилгаан станц, Цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалтын ажил эхэллээ
Алишия Кис feat. Жонн Леженд

АНУ-ын дуучин, хөгжимчин, төгөлдөр хуурч, жүжигчин гээд бүхий л авьяасыг өөртөө шингээсэн Алишия Кис “Girl on fire” цомгийхоо баярыг тохиолдуулан хийж буй  “Set the world on fire” нэртэй тоглолтыхоо хаалтын Окланд хотод ирэх арванхоёрдугаар сарын 19-нд тоглох болсоноо зарлаж Нью Зеландын шүтэн бишрэгчиддээ гэнэтийн бэлэг барьлаа. Урилгаар саяхан гэрлэсэн дуучин Жонн Леженд оролцох нь үзэгчдийн хүлээлтийг улам нэмж байна. Алишиягийн “Songs in a minor Alicia” цомог тус улсад нийтдээ 75000 хувь, дэлхий даяар 30 сая ширхэг тус тус зарагдсан юм. Харин “Girl on fire” буюу 5 дахь цомогтоо Бруно Марс, Бейбифейс, гитарчин Гери Кларк зэрэг уран бүтээлчидтэй хамтран бүтээж худалдаанд гарсан даруйдаа “Billboard”-н шилдэг 200 цомгийг тэргүүлснээс гадна iTunes дээрх хамгийн олон таталттай цомгоор Нью Зеландаас гадна 18 орныг тус тус тэргүүлсэн. Харин Жонн Лежендийн тухайд “Love in the future” цомгоо гаргасан билээ. Тоглолтын тасалбарыг ирэх сарын дөрөвнөөс эхлэн худалдан авах боломжтой.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан