АН-ынхан Ерөнхий сайдыг огцруулахаар гарын үсэг цуглуулж эхэлжээ
Маргаашаас ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна
Хавдар судлалын төв мэс заслын эмчилгээндээ робот ашиглана
“ЮНЕСКО-Д БҮРТГҮҮЛСЭН МОНГОЛЫН СОЁЛЫН БИЕТ БУС ӨВҮҮД” СЭДЭВТ ШУУДАНГИЙН МАРКИЙН АНХНЫ ӨДРИЙН НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭНИЙ БОЛЛОО
ОУХМ О.Уранбаяр “Оны шилдэг цэвэр ялалт” төрөлд нэр дэвшлээ
Төрийн хяналт шалгалтын тогтолцоог боловсронгуй болгох үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдаан болов
“The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томилов
Голомт банк “Оны онцлох хүүхэд” арга хэмжээг дэмжин ажиллаа
Х.Нямбаатар: Амар тайван, аюулгүй Улаанбаатар хотыг бий болгох зорилгоор цагдаагийн байгууллагад технологийн дэвшлийг нэвтрүүлж байна
Шадар сайд Х.Ганхуяг ОХУ-ын байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козловыг хүлээн авч уулзжээ
Сонгинохайрхан, Чингэлтэй дүүргүүдийг хөгжүүлэх ажил 4-р сараас эхэлнэ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл
“Азийн хөгжлийн банк”-ны Зүүн Азийн хот болон нийгмийн салбарын хэлтсийн
дарга ноён Дивэш Шараныг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр Улаанбаатар
хотын үйлчилгээ, гэр хорооллын төслийн бэлтгэл ажлын талаар 2 тал
харилцан ярилцаж, санал бодлоо солилцсон юм. Нийслэлийн Засаг даргын
2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Хотын захиргааны цогцолбор”-ыг
хотын шинэ дэд төвүүдэд нүүлгэн шилжүүлж, улмаар хөгжил дагуулсан
бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлнэ гэж тусгасан. Улаанбаатар хотыг 2030
он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд нийслэлд шинээр 8 дэд төв
барихаар төлөвлөж. Баянхошуу, Сэлбэ дэд төвүүдийг “Азийн хөгжлийн
банк”ны санхүүжилтээр хөгжүүлэхээр талууд “Санамж бичиг”-т гарын үсэг
зурсан. Энэ хөтөлбөрийн дагуу Азийн хөгжлийн банкнаас Улаанбаатар хотын
гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих төслийг эхлүүлсэн
бөгөөд төслийн талаар хотын даргад танилцуулан чиглэл авахыг хүслээ.
Хотын дарга “Гэр хорооллыг орон сууцжуулах ажлыг хотын иргэд, тэр дундаа
Сонгинохайрхан, Чингэлтэй дүүргийн иргэд яаруулж байна. Тиймээс ирэх
4-р сард дулааны шугам сүлжээг тавьж эхэлмээр байна. Энэ бол Улаанбаатар
хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний нэгээхэн хэсэг
юм” гэдгийг онцлон хэллээ. Ноён Дивэш Шаран “Бид бүхэн энэ төсөл
хөтөлбөрийг Улаанбаатар хотод зайлшгүй шаардлагатай гэдгийг мэдэрч
байна. Тиймээс энэ төсөл хөтөлбөрт ач холбогдол өгч ажиллана” гэлээ. Мөн
1,5 сая ам долларын буцалтгүй тусламжийг Японы ядуурлыг бууруулах
сангаас өгөхөөр болсон гэдгийг тэрээр дуулгасан юм

0 Сэтгэгдэл