Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЭМЧ НАРЫН ЦАЛИНГ БАГАДАА 1.5 САЯД ХҮРГЭХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЖЭЭ
МҮЭХ-ноос өнгөрсөн долоо хоногт Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Улаанбаатар сувилал, Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэг, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв зэрэг эмнэлгээр орж эмч, ажилчидтай нь уулзжээ. Уг уулзалтаар 10 жил өндөр зардлаар суралцаж эмч мэргэжил эзэмшсэн залуус нь сард дунджаар 465 мянган төгрөгийн цалин авч байна. Харин олон жил ажилласан эмч нар дунджаар 550 мянган төгрөгийн цалин авдаг. Түүнчлэн эмч ажилчдын орон тоо нэмэгдэхгүй байгаагаас нэг эмчид ногдох ачаалал ихэсдэг бөгөөд энэ нь эмчилгээний чанарт сөргөөр нөлөөлдөг байна гэсэн судалгаа  гаргажээ. Иймээс МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар эрүүл мэндийн салбарт ажиллагсдын  3-5 тав дахин нэмэгдүүлж, эмч нар сард багадаа  сая 500 мянган төгрөгийн цалин авдаг байх ёстой хэмээн үзжээ.
Б.Мягмаржав
0 Сэтгэгдэл
Зөв шүү, цалинг нь нэмж, хариуцлагийг нь нэмэх хэрэгтэй
Хамгийн их уншсан