Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ГЭР ХОРООЛЛЫН ТӨЛӨВЛӨЛТ ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГЭЭС ЭХЭЛНЭ
Нийслэлийн Засаг дар­гын 2013-2016 оны үйл ажиллагааны мөрийн хөтөл­бөрт “Хотын захиргааны цог­цолбор”-ыг хотын шинэ дэд төвүүдэд нүүлгэн шил­жүүлж хөгжил дагуулсан бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлнэ гэж тусгасан. Тэгвэл нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл “Азийн хөгжлийн банк”-ны Зүүн Азийн хот болон нийгмийн салбарын хэлтсийн дарга ноён Дивэш Шараныг хүлээн авч уулзах үеэрээ хотын үйлчилгээ, гэр хорооллын төслийн бэлтгэл ажлын талаар харилцан ярилцаж, санал бодлоо солилцсон байна. Тэр дундаа  Улаанбаатар хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд нийслэлд шинээр найман дэд төв барихаар төлөвлөсний дагуу Баянхошуу, Сэлбэ дэд төвүүдийг “Азийн хөгжлийн банк”-ны санхүүжилтээр хөгжүүлэхээр талууд санамж бичигт гарын үсэг зурлаа. Эл хөтөлбөрийн хүрээнд Азийн хөгжлийн банкнаас Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих төслийг эхлүүлсэн юм. Хотын дарга “Гэр хорооллыг орон сууцжуулах ажлыг Сонгинохайрхан, Чингэлтэй дүүргийн иргэд яаруулж байна. Тиймээс ирэх дөрөвдүгээр сард дулааны шугам сүлжээний ажлаа эхэлмээр байна.
Энэ бол Улаанбаатар хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний  нэгээхэн хэсэг болно” хэмээлээ. 
Т.Баяр
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан