Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

БАРИЛГЫН КОМПАНИУДААС ЗАМЫН ТӨЛБӨР НЭХЬЕ
Зам дагаж хөгжил ирнэ гэдэг. Гэвч хөгжил рүү тэмүүлэн барьсан замаа танигдахгүй болтол эдэлдэг нь монголчуудын зан гэлтэй. Бүтээн байгуулалт нэрийн дор барилга эрчимтэй баригдахын хэрээр хотын төв гэлтгүй орон сууцны хорооллын замууд эхнээсээ элэгдэлд орж, засвар нэхэх нь ихсэв. Өдрөөс өдөрт ачаалалтай “ажилладаг” хотын төвийн хэдэн км замынхаа засвар, шинэчлэлийн хөрөнгийг нэмэх ч, нийслэлийн зах тэр дундаа орон сууцны хороолол орчмынхыг нүдээ анин өнгөрөөнө. Бодвол, орон сууцны хорооллынхоос илүү хэн бүхний нүдэнд элэгдэл, хагарал нь ил хотын төвийн замаа засъя гэдэг биз.
Замчдын хэлдгээр ус, хүнд даацын машин, чулуу авто замын дайсан гэдэг. Тэгвэл, сөөм газар байвал өдөр, шөнөгүй барилга, орон сууц барих барилгын компанийн хүнд даацын машинууд эл гурваар “зэвсэглэн” орон сууцны хорооллын замын эрлэг болж буй. Энэ талаар нийслэлийн Авто замын газрын орлогч дарга Г.Бат-Эрдэнэ “Нийслэлийн авто зам эвдрэх нэг шалтгаан нь хүнд даацын машин. Шинээр тавьсан зам, гүүрийн ашиглалт, арчлалтыг хамгаалах үүднээс хүнд даацын авто машины тонн, хэмжээг тогтоож өгсөн. Бид бол замаа зассан, шинэчилсэн. Харин арчлалтыг нь “Нийтлэг үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ хариуцна” хэмээлээ.  
Өнөөдөр нийслэлд 34 мянган барилга баригдаж байна гэсэн мэдээллийг БХБЯ-наас өгч буй. Олон өрхийг байраар хангах их үйлсэд гарсан барилгынхан унтах нойроо умартан өдөр, шөнөгүй барилга барина. Цаг хугацаатай уралдан ажиллах тэдний хүнд даацын автомашинууд эхнээсээ орон сууцны хороолол орчмын замыг жинхэнэ бартаат замын уралдааны төв болгож байна гэхэд буруудахгүй. Үүний жишээ нь, Баянзүрх дүүргийн УС-15 орон сууцны хороолол. Тус хорооллын оршин суугч Б.Должинжав “УС-15 хорооллыг Оросын цэргийн ангийнхан барьсан юм. Тэр ч утгаараа орон сууцны хороолол дундах зам харилцааг сайн тавьсан байдаг. Гэтэл Хууль зүйн сургуулийн орчимд барилга барьж эхэлснээс хойш эксковатор, шороо, чулуу, цемент, арматур ачсан машинууд өдөр, шөнөгүй авто замаар явж байгаагаас эвдэрч, доошоогоо цөмрөн усанд автсан. Үүнээс болоод явган хүн, машин хоёр зэрэгцэн шороон замаар явж буйг барилгын компанийн удирдах албан тушаалын хүмүүст нь хэлэхээр “Эл замаар барилгын материал зөөхөөс аргагүй. Энэ хавьд орж, гарах гарц байхгүй учраас л орон сууцны хороолол дундуур орж явж байна” гэсэн. Барилга барьж болохгүй гэж дургүйцсэн юм алга. Гол нь, барилгын материалаа зөөж байгаа нэртэй асгаж явдгаас зам эвдээд зогсохгүй, ойр орчмын үзэгдэх орчинг харагдахгүй болтол шороо тоос бужигнуулдаг. Барилга барих нэрээр замаа эвдээд байж болохгүй шүү дээ. Энэ талаар СӨХ-доо хэлэхээр бид мэдэхгүй гэдэг” гэв.
Хэдий бидэнд барилга байшин хэрэгтэй ч, замаа бүгд ижил нөхцөлөөр ашигладаг нь бодлогын алдаа аж. Нийслэлийн Авто замын газрын олон нийттэй харилцах албаны мэргэжилтэн Н.Оюунгэрэл “Энэ талаар олон удаа ярьсан. Хүнд даацын автомашин орон сууцны хорооллын замыг эвдэж байна гэсэн гомдол манайд ирдэг. Болдог бол зам эвдвэл хариуцлага тооцох ёстой юм. Гэвч манайд эрх зүйн орчин нь бүрдээгүй. Орон сууцны хороолол орчмын зам нийтийн эзэмшлийнх учраас Нийтлэг үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл хариуцдаг” гэж хэллээ. Учир мэдэх хүмүүсийн ярьдагчлан замаа даацаар нь ангилан барих ёстой байсан гэдэг ч, өнөөдрийн нөхцөлд шинээр барих байтугай засвар хийх мөнгө хомс нь гачлантай. Нийтийн эзэмшлийн гэдэг утгаараа нийтэд хамааралтай хэмээн орхигдсон авто замыг хэн мэдэх ёстойг Нийтлэг үйлчилгээний Улаанбаатар нэгтгэлийн захирал Д.Энхсайханаас тодруулахад “Манайх хотын төвийн 260 км зам хариуцдаг. Орон сууцны хороолол орчмын замын засвар үйлчилгээний хөрөнгийг тухайн дүүрэг нь шийдэх ёстой” хэмээв. Харин дүүргийн тухайд төсөвлөсөн хэдэн төгрөгөө бүхий л асуудалдаа хүргэх гэж чармайх тэдэнд хороолол болгоны эвдэрсэн замыг засах хөрөнгө байхгүй нь ойлгомжтой. Тэгэхээр хэдий нийтийн эзэмшлийн гэх тодотголтой ч орон сууцны хороолол орчмын зам эзэнгүй аж. Угтаа, жолооч нараас зам ашигласны төлбөр гэж авдаг шиг эвдсэн тохиолдолд барилгын компаниудаар төлбөрийг нь гаргуулдаг журам үйлчлэх ёстой гэдэг. Яагаад гэвэл, ардчилсан оронд гэмээ хүлээн хариуцлагаа мэдэрдэг эрүүл тогтолцоо үйлчилдэг учраас. Тэгээд ч хэн нэгний эвдсэн замыг улс хөрөнгөөрөө засах нь хамгийн ашиггүй үйлдэл бас буруу сонголт болох биз. Эдийн засаг хямарч, төр төсвөө танаж буй энэ цагт хахир хүйтэнтэй уралдан барилга барих нэрээр зам эвдэгч барилгын компаниудаас замын төлбөр төлүүлдэг хууль эрх зүйн орчинг бүрдүүлье авто замынхаан...  Нийтийн гэх эзэнгүйдүүлсэн орон сууцны хорооллын замыг ингэж л хүйтэн сэтгэлт барилгынхнаас хамгаалахгүй бол төр түмний мөнгө хэн нэгний эвдсэн замыг засахад зориулж боломгүй.
Т.Баяр
0 Сэтгэгдэл
ene sanaag demjij bna
Mash zuv sanaa bn. 1 heseg ni saikhan zaw baringuut daats hetruulsen barilgiin material achsan mashin yawaad l ewdeed bn.
Enkhsaikhaan hot tohijiltiin gazriin dargiin %d durem juramdaa oorchlolt oruulj yaj zamaa gemteehgui teeverlelt hiilgeh tuhain zamiin daatsand tohirson mashinaar teeverleh zereg arga hemjee avj ajilaachee zam tseverleh zereg bol duurgiin hiideg ajil archillah Bol tanai ajil shuu dee
ZOV SEDEV HUNDSUN BN BIDNII TATVARAAR ZAM TAVIDAG MONGOLD TATVAR HETSUU BAINA GEED HUVIIN HEVSHIL ELDEV HONGOLOLT EDELDEG SHUNU BOLOHOOR L BAAHAN TOM MASHINUUD URALDDAG SH DEE TATVAR AHIUHAN AV TERTEI TERGUI HARAGTLAA BAYJIJ BGAA ULSUUD
LIKE
Barilgiinhan uneheer dendej bna daa. achsan shoroogoo buteeleggui teeverleed zamaar neg shoroo chuluu asgaj bna deer n zamiig uneheer tam bolgoj bna shuu dee.Erkh medeltenguusd khudlaa gevel Gandiin gudamj Bayanmongoliin urd gudamjiig tom tom nukh chuluutai shoroogoor duurgej bna shuu dee.Bayanmongoliin urd tald barilga barij bgaa kompaniudtai tootsoo hiih arga alga uu
Маш зүйтэй сэдэв хөндсөн байна даа. Баянмонгол хорооолол болон Кристал Тауны урд зам анх хичнээн сайхан зам байсан, гэтэл тэр хавьд барилга барж буй барилгын том оврын машинууд тэр замыг тахалж эвдэлж дууссан даа. Өнгөрсөн зун уг замыг нөхж тойлдоод янзалсан ч сар хүрэхгүй хугацаанд дахиад л нөгөө машинууд замыг эвдэж сүйтгэсэн, мөн тэрхүү замаар явган явахын аргагүй, их хэмжээний тоос босдог, замаар нэг бөөн шороо. Замын шороог хот тохижилтыхон шүүрдээд цэвэрлээд эргээд харахад л бөөн шороо тоос бужигнаж байдаг юм. Хайран зам, мөнгө хөрөнгө, ард түмний эрүүл мэнд, тав тохьтой амьдрал.....
LIKE
Хамгийн их уншсан