АН-ынхан Ерөнхий сайдыг огцруулахаар гарын үсэг цуглуулж эхэлжээ
Маргаашаас ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна
Хавдар судлалын төв мэс заслын эмчилгээндээ робот ашиглана
“ЮНЕСКО-Д БҮРТГҮҮЛСЭН МОНГОЛЫН СОЁЛЫН БИЕТ БУС ӨВҮҮД” СЭДЭВТ ШУУДАНГИЙН МАРКИЙН АНХНЫ ӨДРИЙН НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭНИЙ БОЛЛОО
ОУХМ О.Уранбаяр “Оны шилдэг цэвэр ялалт” төрөлд нэр дэвшлээ
Төрийн хяналт шалгалтын тогтолцоог боловсронгуй болгох үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдаан болов
“The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томилов
Голомт банк “Оны онцлох хүүхэд” арга хэмжээг дэмжин ажиллаа
Х.Нямбаатар: Амар тайван, аюулгүй Улаанбаатар хотыг бий болгох зорилгоор цагдаагийн байгууллагад технологийн дэвшлийг нэвтрүүлж байна
Шадар сайд Х.Ганхуяг ОХУ-ын байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козловыг хүлээн авч уулзжээ
Яармагийн гүүрнээс “Мишээл экспо” хүртэл 1.8 км замыг маргааш нээнэ
“Гудамж” төслийн хүрээнд “Атар Өргөө” ХК-ийн урдаас Яармагийн гүүр хүртэл 2.2 км авто замыг хоёр дахин өргөтгөн шинэчлэх ажлыг “Наранбулаг Хан” болон “Монроуд” ХХК гүйцэтгэж байгаа. Уг ажил ирэх сарын 15-нд дуусах гэрээтэй ч тухайн чиглэлд хөдөлгөөний ачаалал хэт нэмэгдэж, зорчигчдод хүндрэл учруулж байгаа тул ажлыг 24 цагаар яаралтай гүйцэтгэж, хугацаанаасаа өмнө буюу маргааш Яармагийн гүүрнээс “Мишээл экспо” төвийн арын төмөр замын гарам хүртэл 1.8 км замын зорчих хэсгийг нээхээр төлөвлөн ажиллаж байна. Харин үлдсэн хугацаанд “Мишээл экспо” төвөөс зүүн тийш “Атар Өргөө” ХК хүртэл 700 метр авто зам болон бусад тохижилтын ажлыг хийх юм.
Үүнээс гадна “Би Ти Өү” ХХК-ийн гүйцэтгэж байгаа 25 дугаар эмийн сангийн уулзварын өргөтгөл шинэчлэлийн ажил өнөөдрийн байдлаар 80 хувьтай явагдаж байгаа бөгөөд ирэх сарын 05-н гэхэд замын тэмдэг тэмдэглэгээг дуусгаж, зорчих хэсгийг нээх төлөвлөгөөтэй байна.
Харин Циркийн арын уулзварын ажил 45, Гэмтлийн эмнэлгээс уруудсан замыг I хорооллын арын замтай холбосон шинэ уулзвартай болгох ажил 60 хувьтай явж байна. Энэ хоёр уулзварт зам хаагаагүй зорчих хэсгүүд нээлттэй байгаа учраас замын хөдөлгөөний эрчимд сөргөөр нөлөөлөхгүй байгаа болно.
“Гудамж” төслийн хүрээнд “Атар Өргөө” ХК-ийн урдаас Яармагийн гүүр хүртэл 2.2 км авто замыг хоёр дахин өргөтгөн шинэчлэх ажлыг “Наранбулаг Хан” болон “Монроуд” ХХК гүйцэтгэж байгаа. Уг ажил ирэх сарын 15-нд дуусах гэрээтэй ч тухайн чиглэлд хөдөлгөөний ачаалал хэт нэмэгдэж, зорчигчдод хүндрэл учруулж байгаа тул ажлыг 24 цагаар яаралтай гүйцэтгэж, хугацаанаасаа өмнө буюу маргааш Яармагийн гүүрнээс “Мишээл экспо” төвийн арын төмөр замын гарам хүртэл 1.8 км замын зорчих хэсгийг нээхээр төлөвлөн ажиллаж байна. Харин үлдсэн хугацаанд “Мишээл экспо” төвөөс зүүн тийш “Атар Өргөө” ХК хүртэл 700 метр авто зам болон бусад тохижилтын ажлыг хийх юм.Үүнээс гадна “Би Ти Өү” ХХК-ийн гүйцэтгэж байгаа 25 дугаар эмийн сангийн уулзварын өргөтгөл шинэчлэлийн ажил өнөөдрийн байдлаар 80 хувьтай явагдаж байгаа бөгөөд ирэх сарын 05-н гэхэд замын тэмдэг тэмдэглэгээг дуусгаж, зорчих хэсгийг нээх төлөвлөгөөтэй байна.
Харин Циркийн арын уулзварын ажил 45, Гэмтлийн эмнэлгээс уруудсан замыг I хорооллын арын замтай холбосон шинэ уулзвартай болгох ажил 60 хувьтай явж байна. Энэ хоёр уулзварт зам хаагаагүй зорчих хэсгүүд нээлттэй байгаа учраас замын хөдөлгөөний эрчимд сөргөөр нөлөөлөхгүй байгаа болно.
0 Сэтгэгдэл























