Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Лусын дагина” бэлтгэдэг сургууль гэнэ үү?

Манай гараг дээр амьдарч байгаа 7 тэрбум хүн нэг бүр өөр өөрийн гэсэн онцлог, зан ааш, сонирхолтой. Хүний хийж болох бүхий л хобби дундаас хамгийн өндөр байр суурь эзэлдэг нь устай холбоотой сонирхол байдаг. Тухайлбал, усан доторх бүжгийн спорт, завиар уралдах,  гээд л. Тэгвэл энэ бүгдийн эхлэл бол мэдээж маш сайн сэлж сурах билээ. Энэ эрмэлзэл дээр тулгуурлан бүх насны хүмүүсийн сонирхлыг устай холбон хөгжүүлэх зорилготой олон газар үйл ажиллагаа явуулдгаас Филиппин улсын нэгэн сургууль дэлхийн анхаарын төвд байна.

 

Юу гэхээр та  хүсвэл бидний зөвхөн зурагтын дэлгэцээр л хардаг Ариел охин шиг лусын дагина болж хувирах боломжтой. Өөрөөр хэлбэл лусын гүнжид хувирч сэлж сурах сонирхолтой бөгөөд хөгжилтэй хөтөлбөрийг тэд амжилттай хэрэгжүүлсээр байна. Тус улсын нийслэл Манила хотод байрлах “Лусын дагины Акидеми” нь амьсгааны маш олон технеик дээр тулгуурлан сэлж сургах, хэт ухаалаг хэрэглээнд анхаарал хандуулаад байгаа дэмий цаг хугацааг хөгжилтэй өнгөрүүлэх зорилготой.

 

Хамгийн анхны хоёр цагийн хичээлд суухын тулд танд 25 ам.доллар хэрэгтэй гэнэ. Энэхүү ер бусын сургалтанд хамрагдсан нэгэн эмэгтэй “Миний амьдралын мартагдашгүй мөчүүдийн нэг байлаа. Би багаасаа л загас шиг сэлж сурахыг хүсдэг, усанд хайртай хүүхэд байсан ч өдийг хүртэл системтэй сурч чадаагүй. Гэтэл хүслээ ийм хачин хэрнээ сонирхолтой байдлаар сурч, мэддэггүй байсан олон техник сурсандаа баяртай байна” гэжээ. Харин сургагч багш Арабелла Жеменез өөрийн ажлын талаар “Яг үнэндээ охид бүгдээрээ л лусын дагина болоод л сүүлээ уян гэгч нь хөдөлгөж явахыг мөрөөддөг шүү дээ. Бид энэ байдлыг ухаалгаар олж хараад сэлэх урлагийг олон нийтэд түгээж байна. Бас би ажилдаа хамгаас илүү хайртай” гэж “Dailynews” цахим хуудсанд ярив.

 

“Лусын дагина” гэх нэр томъёо эртний Грекийн үлгэр домгоос түгэн түгсээр урлаг, уран зохиолд бичигдэж эхэлсэн. Ханс Кристиан Андерсений хүн болохын хүслэн болсон лусын дагины тухай тууж 1989 онд ”Бяцхан лусын гүнж” нэртэйгээр гарсан нь маш олон хүнд хүрсэн билээ Түүнээс хойш маш олон эцэг эхчүүд охиноо Ариел гэж нэрлэсэн судалгаа ч бий.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан