Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сонгинохайрхан дүүргийн удирдлагууд ахмадуудаа хүндэтгэл үзүүллээ

Олон улсын ахмадын өдрийг тохиолдуулан Сонгино хайрхан дүүргийн удирдлагууд болон УИХ-ын гишүүд тус дүүргийн 32 хорооны 350 гаруй ахмадыг “Соёмбо” кино театрын үзвэрийн танхимд хүлээн авч, улсын байгууллагад олон жил хөдөлмөрлөсөн ахмадуудад шагнал гардууллаа.

СХД-ийн 19 мянган ахмадаас 5 ахмадыг “Дүүргийн манлай ахмад”, ”, 4 ахмадыг Ахмадын холбооны “Хүндэт тэмдэг”, үлгэр жишээ амьдарч буй 4 өрхөд “Тусгай шагнал СХД-ийн Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах салбах зөвлөлийг “Ахмадад ээлтэй байгууллага”-аар тодруулав.

Тус хүлээн авалтыг МУ-ын шатар сайд Д.Тэрбишдагвын бие төлөөлөгч Б.Цолмон нээж               “Эрхэм шатар сайд маань ахмадын баярын хүрээнд Сонгино хайрхан дүүргийнхээ 32 хорооноос нийт 160 ахмадыг Төрийн ордонд өөрийн өрөөндөө хүлээж авахаар болсоныг дуулгахад таатай байна” гэж дамжуулан хэллээ.

Хүлээн авалтын үеэр СХД-ийн Ахмадын холбооны “Хүндэт тэмдэг” -ээр шагнагдсан Урлагийн ажилчдын холбооны дэргэдэх “Цэргийн алдар” чуулгын дарга, СТА Д.Мөнхзаяа хэлэхдээ            “Бие минь тэтгэвэрт гарсан ч сэтгэл зүтгэл минь тэтгэвэрт гараагүй, Манай үеийнхэн дуулж хөгжимдсөн хэвээрээ байгаа учраас залуу үеийхэнтэйгээ хамтран ажиллахад бэлэн байна” гэж баярын сэтгэгдлээ ахмадуудтай хуваалцсан юм.

Э.Оюунболд
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан