АН-ынхан Ерөнхий сайдыг огцруулахаар гарын үсэг цуглуулж эхэлжээ
Маргаашаас ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна
Хавдар судлалын төв мэс заслын эмчилгээндээ робот ашиглана
“ЮНЕСКО-Д БҮРТГҮҮЛСЭН МОНГОЛЫН СОЁЛЫН БИЕТ БУС ӨВҮҮД” СЭДЭВТ ШУУДАНГИЙН МАРКИЙН АНХНЫ ӨДРИЙН НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭНИЙ БОЛЛОО
ОУХМ О.Уранбаяр “Оны шилдэг цэвэр ялалт” төрөлд нэр дэвшлээ
Төрийн хяналт шалгалтын тогтолцоог боловсронгуй болгох үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдаан болов
“The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томилов
Голомт банк “Оны онцлох хүүхэд” арга хэмжээг дэмжин ажиллаа
Х.Нямбаатар: Амар тайван, аюулгүй Улаанбаатар хотыг бий болгох зорилгоор цагдаагийн байгууллагад технологийн дэвшлийг нэвтрүүлж байна
Шадар сайд Х.Ганхуяг ОХУ-ын байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козловыг хүлээн авч уулзжээ
Зовлонгоор гүүр хийсэн хяналтгүй худалдаа
Ам.долларын үнийн өсөлт импортын төдийгүй дотоодын үйлдвэрлэлийн өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнд нөлөөлөөд зогсохгүй хамгийн ихээр эм, эмнэлгийн хэрэгсэлд нөлөөлж байна хэмээн иргэд гомдоллох болов. Эм, эмнэлгийн хэрэгслийн бараа бүтээгдэхүүний үнэ өнөөдөр ямар төвшинд байгааг сурвалжлахаар “Бөмбөгөр” худалдааны төвийн ойролцоох эм ханган нийлүүлэх төвүүдийг зорилоо. Өдрийн 13:00 цагийн үед энэ байгууллагуудын гол төвлөрөл болсон тус газар үйлчлүүлэгч ихтэй байв. Тухайлбал, нэг худалдан авагч багадаа 500 мянган төгрөгөөр эм эмнэлгийн хэрэгсэл авах бөгөөд энд эмийн худалдаа ширхгээр бус хэдэн зуугаар хийгдэж байлаа. Эндээс монголчууд эмийг хүнс шиг хэрэглэдэг болсон, эмийн зохицуулалт аль хэдийнэ алдагдсан нь харагдаж байв. Ингээд энэ олон эм ханган нийлүүлэх байгууллагуудаас үйлчлүүлэгч хамгийн ихтэй харагдсан “Өргөө фарм импекс” ХХК-ийн бөөний төвөөр орлоо. Хаалган дээрээ хувь хүнд үйлчлэхгүй зөвхөн аж ахуйн нэгжид үйлчилнэ гэсэн зарлал наажээ. Лангуун дээрээ эм эмийн хэрэгслийг төрөл бүрээр нь дэлгэсэн байв. Ихэнх худалдан авагч эм зүйчийг нь хэзээний таньдаг бололтой “Нөгөө эмүүдээ авъя, үнийг нь ярина биз дээ” хэмээн яриа өдсөөр орж ирэх. Тэд ийн ярилцахдаа эмийнхээ үнийг даруй 20-30 хувиар буулган авч байлаа.
Тус бөөний төв байнгын худалдан авагч ихтэй тул өдрийн турш хөл хөдөлгөөн тасардаггүй шинжтэй. Иймээс ч эм зүйчид нэг, хоёр ширхэг эм асуусан хүнийг үл тоох. Эднийд диклоденк буюу өвчин намдаах эм 3500, анальгин 500, миксагрипп 450 төгрөгөөр худалдаалж байлаа. Харин “Оол эм” ХХК-д диклоденк 3000, анальгин 600, миксагриппийг 500 төгрөгөөр худалдах аж. Эмийн сангуудад өвчин намдаах эм хамгийн эрэлттэй байдаг учир хамгийн түрүүлж үнийг нь нааш цааш болгодог гэсэн. Ер нь, “Цомбо”, “Мөнхийн тун” зэрэг газраар ороход бүгд л харилцан адилгүй үнэ хэлж байлаа. 200-5000 төгрөгийн зөрүү элбэг гарах юм билээ. Иймээс яагаад ийм зөрүүтэй үнэ хэлж байгаа талаар “Оол эм” ХХК-ийн эмзүйчээс тодруулахад “ Эм эмнэлгийн хэрэгслийн үнэ цаанаасаа ирэхдээ нэмэгдэж байна. Тэгээд ч манайх ямар дотооддоо эмээ үйлдвэрлэж байгаа биш. Дандаа л урдаас орж ирдэг. Доллар, юанийн ханш өсөхөөр дагаад эмийн үнэ өссөн. Ер нь бүх бараа бүтээгдэхүүний үнэ өсч байна шүү дээ” хэмээн ярьсан юм. Харин “Мөнхийн тун” эм ханган нийлүүлэх байгууллагын эм зүйч мөн л дээрхтэй адил шалтгаан хэлж байлаа. Ийнхүү ам.долларын үнийн өсөлттэй холбогдуулан эм ханган нийлүүлэх байгууллагууд дур мэдэн үнээ нэмжээ.
Уг нь эм ханган нийлүүлэх байгууллагууд ам.долларын ханш хэлбэлзэхээс өмнө татсан эм, эмнэлгийн хэрэгслийнхээ үнийг нэмэх шаардлагагүй л баймаарсан. Тэгээд ч одоо гадаад валютын үнэ харьцангуй тогтворжиж байна. Гэсэн ч өнөөх нэмсэн үнээ буулгана гэсэн ойлголт алга. Харин ч чоно борооноор гэдэгчлэн гадаад валютын ханшийн өсөлтийг далимдуулдаг байдал эрүүл мэндийн салбарынхныг ч тойрсонгүй. Манай улс нийт хэрэглэж буй эмийнхээ 80 гаруй хувийг импортоор авдаг гэхээр арга ч үгүй биз дээ. Тэгээд ч бизнес хийж байгаа хүн ашгийн төлөө л явдаг нь зах зээлийн хууль хойно.
Харин эдгээр аж ахуйн нэгжүүдэд өнгөрсөн онд МХЕГ-аас үнийн тал дээр судалгаа хийхэд анхны үнээс нь 4-30 гаруй хувиар, эмийн сангууд 7-60 гаруй хувиар нэмж худалдаж байсан нь тогтоогджээ. Ингээд бодохоор хэрэглэгчдийн гарт хүрэхдээ эм үйлдвэрээс гарч байгаа үнээсээ даруй 70 гаруй хувиар нэмэгдэж байна гэсэн үг юм.
Ингээд эм худалдан авч байгаа зарим иргэнтэй уулзахад өөрийгөө Л.Бадамсүрэн хэмээн танилцуулсан эмээ “Би олон жил мал хариулсан болохоор бруцеллёз өвчтэй болсон. Иймээс өдөр бүр үе мөчний болоод өвчин намдаах эм уудаг. Гэрийнхээ ойр хавиас авахаар үнэтэй байдаг юм. Эндээс авбал ядаж 5000 төгрөг хэмнэдэг. Эмийн үнэ өдөр ирэх бүр нэмэгдээд байх юм. Би үе мөчнийхөө эмийг жилийн өмнө 10 ширхгийг нь 8000 төгрөгөөр авдаг байсан. Гэтэл одоо 10 000 төгрөг болж. Сарын өмнө 9000 төгрөгөөр авч байсан. Сая эмээ нь гуйсаар байгаад 9500 төгрөгөөр авлаа. Өдөр болгон эм хэрэглэдэг хүнд хэцүү юм аа. Хоол авах уу, эмээ уух уу гэдэг сонголт тулгараад байна” гэв. Эм эмнэлгийн хэрэгслийн үнээс гадна эм ханган нийлүүлэх байгууллагуудын эм зүйч нар мэргэжлийн бус хүмүүс гэдэг нь илт харагдах.
Учир нь эм зүйчид зарж буй эмийнхээ талаар мэдлэг хомс дээр нь эмчийн жорыг ч гаргаж уншиж чадахгүй байдаг нь цөөнгүй.
Ер нь ганцхан өнөөдөр ч биш. Эмийн үнэ өдөр ирэх бүр нэмэгдсээр байгаа. Уг нь инфляцад нөлөөлдөг 124 нэр төрлийн бүтээгдэхүүний нэгд эм ордог. Гэтэл өнгөрсөн хугацаанд эмийн үнэ огцом нэмэгдсээр байгаад хэн ч хяналт тавьсангүй. Иргэд шатахуун, өргөн хэрэглээний барааны үнэ өслөө гэж ярьдаг. Гэтэл эмийн үнийг төдийлөн анзаардаггүй нь дээрхээс харагдаж байлаа. Тэгээд ч өвдөж зовсон хүнд эм нь олдож л байвал үнэ нь хамаагүй гэдгийг далимдуулан зугуухан эмийн үнийг нэмдэг жишиг тогтоод байгаа. Иймээс эм эмнэлгийн хэрэгслийн хяналтад анхаарал тавих хэрэгтэйг аль хэдийнэ сануулах бус уу. Харин эм эмийн хэрэгслийн тухайд яам ямар бодлого барьж буйд Эрүүл мэндийн сайд Н.Удвал “Яамны зүгээс нэгдүгээрт сонгон шалгаруулалтаар эмийнхээ жагсаалтыг шинэчилнэ. Үүнийг мэргэжлийн эмч, эм зүйч оролцсон баг хийнэ. Яамныхан гаргаж чадахгүй. Гаргана гэвэл эмийн жагсаалт шинэчлэгдэхгүй юм билээ. Эмийн компаниудын оруулж ирдэг хамгийн хямд, чанаргүй эмийг жагсаалтдаа оруулдаг. Тэр нь хий худлаа мөнгө зарахаас бус үр ашиг нь гардаггүй. Тиймээс үнэхээр тэр өвчнөө эмчилж байвал үнэ нь хамаагүй.
Түүнчлэн эмийнхээ жагсаалтыг өөрчлөөд цахим жорд оруулахаар төлөвлөж байна. Тэгэхгүй бол өнөөдөр эмийн борлуулалт хүнсний худалдаа шиг болсон. Зөвхөн нийслэлд л гэхэд 500 гаруй эмийн сан үйл ажиллагаа явуулж байна. Иргэдийг зовлонгоо тоочих төдийд л тэр нь сайн, энэ нь сайн гээд үнэтэй эмээ борлуулдаг. Эм зүйчид жор нэхэхээ ч байж. Эмийн асуудал үндэсний аюулгүй байдлын хэмжээнд очиход хүрсэн. Иймээс дорвитой арга хэмжээ авна” гэдгийг хэлж байлаа. Мөн С вирус эм эмнэлгийн хэрэгслээр их халдварлаж байгаа нь тогтоогдсон. Иймээс зүү тариур, дуслын шингэнийг ямар ч өртөгтэй байсан дотооддоо үйлдвэрлэдэг болох шаардлагатай гэв. Манай улсад жилд 12 сая ширхэг зүү, тариур орж ирдэг гэсэн статистик тоо бий.
Монгол Улсын Эмийн талаар төрөөс баримтлах бодлогод эмчилгээний өндөр идэвхитэй, чанарын баталгаатай эмээр хүн амаа хангаж эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэхэд чиглэнэ хэмээн заасан. Гэтэл өнөөдрийг хүртэл эмийн үнэ, чанар аюулгүй байдал ямар ч хяналтгүй явсаар өнөөг хүрсэн. Үүнийг нь НМХГ-аас хийсэн шалгалт харуулаад өгнө.
Учир нь нийтийн үйлчилгээтэй 20 эмийн санг шалгалтад хамруулахад таван эмийн сан (Фитофарм, Баянбүрэн, Арвижих, Намуун зул, Үерт шивээ) нь хаяган дээрээ байхгүй, 10 эмийн сан нь үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэй боловч стандартын шаардлага хангахгүй байсан. Түүнчлэн “Мон Адонис”, “Тавин-Ус” ХХК нь батлагдсан стандартгүй бүтээгдэхүүн үйлдвэрлэж зах зээлд нийлүүлсэн зэрэг зөрчил илэрчээ. Эмийн сангууд болон ханган нийлүүлэх байгууллагуудыг шалгаад байвал энэ мэт зөрчил илэрсээр л байх нь. Харин энэ зөрчлийг гаргуулахгүй байх талаар албаныхан эртнээс ажиллах хэрэгтэй санагдана.
Санхүүгийн хямралыг даван туулсан хэвээр байгаа, бидэнд мөнгө өгч, эрүүл хэвээр үлдсэн хэвээр байна, би 180 сая ам.долларын азтай fortis эмнэлэгт худалдаалдаг гэж хэлэхэд баяртай байна. Хэрэв та бөөрөө зарахыг хүсвэл эмнэлэг рүүгээ холбоо барьж болно [fortis.hospital.in@gmail.com] бид таныг визийнхээ боловсруулалтанд зориулж мөнгө төлж өгдөг мэс засал хийгээд мэс засал хийснийхээ дараа танд үлдсэн үлдэгдэл бэлнээр өгнө, Индонезийг бүрдүүлж байна уу, хэрэв та сонирхвол эмнэлэгт хандаарай fortis.hospital.in@gmail.com
үнэн үнэн эмийн наймаа ашигтай байдаг тийм болохоор аргагүй өвдөж байсанаас ав гэсэн лоозонтой улс
Ам.долларын үнийн өсөлт импортын төдийгүй дотоодын үйлдвэрлэлийн өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнд нөлөөлөөд зогсохгүй хамгийн ихээр эм, эмнэлгийн хэрэгсэлд нөлөөлж байна хэмээн иргэд гомдоллох болов. Эм, эмнэлгийн хэрэгслийн бараа бүтээгдэхүүний үнэ өнөөдөр ямар төвшинд байгааг сурвалжлахаар “Бөмбөгөр” худалдааны төвийн ойролцоох эм ханган нийлүүлэх төвүүдийг зорилоо. Өдрийн 13:00 цагийн үед энэ байгууллагуудын гол төвлөрөл болсон тус газар үйлчлүүлэгч ихтэй байв. Тухайлбал, нэг худалдан авагч багадаа 500 мянган төгрөгөөр эм эмнэлгийн хэрэгсэл авах бөгөөд энд эмийн худалдаа ширхгээр бус хэдэн зуугаар хийгдэж байлаа. Эндээс монголчууд эмийг хүнс шиг хэрэглэдэг болсон, эмийн зохицуулалт аль хэдийнэ алдагдсан нь харагдаж байв. Ингээд энэ олон эм ханган нийлүүлэх байгууллагуудаас үйлчлүүлэгч хамгийн ихтэй харагдсан “Өргөө фарм импекс” ХХК-ийн бөөний төвөөр орлоо. Хаалган дээрээ хувь хүнд үйлчлэхгүй зөвхөн аж ахуйн нэгжид үйлчилнэ гэсэн зарлал наажээ. Лангуун дээрээ эм эмийн хэрэгслийг төрөл бүрээр нь дэлгэсэн байв. Ихэнх худалдан авагч эм зүйчийг нь хэзээний таньдаг бололтой “Нөгөө эмүүдээ авъя, үнийг нь ярина биз дээ” хэмээн яриа өдсөөр орж ирэх. Тэд ийн ярилцахдаа эмийнхээ үнийг даруй 20-30 хувиар буулган авч байлаа. Тус бөөний төв байнгын худалдан авагч ихтэй тул өдрийн турш хөл хөдөлгөөн тасардаггүй шинжтэй. Иймээс ч эм зүйчид нэг, хоёр ширхэг эм асуусан хүнийг үл тоох. Эднийд диклоденк буюу өвчин намдаах эм 3500, анальгин 500, миксагрипп 450 төгрөгөөр худалдаалж байлаа. Харин “Оол эм” ХХК-д диклоденк 3000, анальгин 600, миксагриппийг 500 төгрөгөөр худалдах аж. Эмийн сангуудад өвчин намдаах эм хамгийн эрэлттэй байдаг учир хамгийн түрүүлж үнийг нь нааш цааш болгодог гэсэн. Ер нь, “Цомбо”, “Мөнхийн тун” зэрэг газраар ороход бүгд л харилцан адилгүй үнэ хэлж байлаа. 200-5000 төгрөгийн зөрүү элбэг гарах юм билээ. Иймээс яагаад ийм зөрүүтэй үнэ хэлж байгаа талаар “Оол эм” ХХК-ийн эмзүйчээс тодруулахад “ Эм эмнэлгийн хэрэгслийн үнэ цаанаасаа ирэхдээ нэмэгдэж байна. Тэгээд ч манайх ямар дотооддоо эмээ үйлдвэрлэж байгаа биш. Дандаа л урдаас орж ирдэг. Доллар, юанийн ханш өсөхөөр дагаад эмийн үнэ өссөн. Ер нь бүх бараа бүтээгдэхүүний үнэ өсч байна шүү дээ” хэмээн ярьсан юм. Харин “Мөнхийн тун” эм ханган нийлүүлэх байгууллагын эм зүйч мөн л дээрхтэй адил шалтгаан хэлж байлаа. Ийнхүү ам.долларын үнийн өсөлттэй холбогдуулан эм ханган нийлүүлэх байгууллагууд дур мэдэн үнээ нэмжээ.
Уг нь эм ханган нийлүүлэх байгууллагууд ам.долларын ханш хэлбэлзэхээс өмнө татсан эм, эмнэлгийн хэрэгслийнхээ үнийг нэмэх шаардлагагүй л баймаарсан. Тэгээд ч одоо гадаад валютын үнэ харьцангуй тогтворжиж байна. Гэсэн ч өнөөх нэмсэн үнээ буулгана гэсэн ойлголт алга. Харин ч чоно борооноор гэдэгчлэн гадаад валютын ханшийн өсөлтийг далимдуулдаг байдал эрүүл мэндийн салбарынхныг ч тойрсонгүй. Манай улс нийт хэрэглэж буй эмийнхээ 80 гаруй хувийг импортоор авдаг гэхээр арга ч үгүй биз дээ. Тэгээд ч бизнес хийж байгаа хүн ашгийн төлөө л явдаг нь зах зээлийн хууль хойно.
Харин эдгээр аж ахуйн нэгжүүдэд өнгөрсөн онд МХЕГ-аас үнийн тал дээр судалгаа хийхэд анхны үнээс нь 4-30 гаруй хувиар, эмийн сангууд 7-60 гаруй хувиар нэмж худалдаж байсан нь тогтоогджээ. Ингээд бодохоор хэрэглэгчдийн гарт хүрэхдээ эм үйлдвэрээс гарч байгаа үнээсээ даруй 70 гаруй хувиар нэмэгдэж байна гэсэн үг юм.
Ингээд эм худалдан авч байгаа зарим иргэнтэй уулзахад өөрийгөө Л.Бадамсүрэн хэмээн танилцуулсан эмээ “Би олон жил мал хариулсан болохоор бруцеллёз өвчтэй болсон. Иймээс өдөр бүр үе мөчний болоод өвчин намдаах эм уудаг. Гэрийнхээ ойр хавиас авахаар үнэтэй байдаг юм. Эндээс авбал ядаж 5000 төгрөг хэмнэдэг. Эмийн үнэ өдөр ирэх бүр нэмэгдээд байх юм. Би үе мөчнийхөө эмийг жилийн өмнө 10 ширхгийг нь 8000 төгрөгөөр авдаг байсан. Гэтэл одоо 10 000 төгрөг болж. Сарын өмнө 9000 төгрөгөөр авч байсан. Сая эмээ нь гуйсаар байгаад 9500 төгрөгөөр авлаа. Өдөр болгон эм хэрэглэдэг хүнд хэцүү юм аа. Хоол авах уу, эмээ уух уу гэдэг сонголт тулгараад байна” гэв. Эм эмнэлгийн хэрэгслийн үнээс гадна эм ханган нийлүүлэх байгууллагуудын эм зүйч нар мэргэжлийн бус хүмүүс гэдэг нь илт харагдах.
Учир нь эм зүйчид зарж буй эмийнхээ талаар мэдлэг хомс дээр нь эмчийн жорыг ч гаргаж уншиж чадахгүй байдаг нь цөөнгүй.
Ер нь ганцхан өнөөдөр ч биш. Эмийн үнэ өдөр ирэх бүр нэмэгдсээр байгаа. Уг нь инфляцад нөлөөлдөг 124 нэр төрлийн бүтээгдэхүүний нэгд эм ордог. Гэтэл өнгөрсөн хугацаанд эмийн үнэ огцом нэмэгдсээр байгаад хэн ч хяналт тавьсангүй. Иргэд шатахуун, өргөн хэрэглээний барааны үнэ өслөө гэж ярьдаг. Гэтэл эмийн үнийг төдийлөн анзаардаггүй нь дээрхээс харагдаж байлаа. Тэгээд ч өвдөж зовсон хүнд эм нь олдож л байвал үнэ нь хамаагүй гэдгийг далимдуулан зугуухан эмийн үнийг нэмдэг жишиг тогтоод байгаа. Иймээс эм эмнэлгийн хэрэгслийн хяналтад анхаарал тавих хэрэгтэйг аль хэдийнэ сануулах бус уу. Харин эм эмийн хэрэгслийн тухайд яам ямар бодлого барьж буйд Эрүүл мэндийн сайд Н.Удвал “Яамны зүгээс нэгдүгээрт сонгон шалгаруулалтаар эмийнхээ жагсаалтыг шинэчилнэ. Үүнийг мэргэжлийн эмч, эм зүйч оролцсон баг хийнэ. Яамныхан гаргаж чадахгүй. Гаргана гэвэл эмийн жагсаалт шинэчлэгдэхгүй юм билээ. Эмийн компаниудын оруулж ирдэг хамгийн хямд, чанаргүй эмийг жагсаалтдаа оруулдаг. Тэр нь хий худлаа мөнгө зарахаас бус үр ашиг нь гардаггүй. Тиймээс үнэхээр тэр өвчнөө эмчилж байвал үнэ нь хамаагүй.
Түүнчлэн эмийнхээ жагсаалтыг өөрчлөөд цахим жорд оруулахаар төлөвлөж байна. Тэгэхгүй бол өнөөдөр эмийн борлуулалт хүнсний худалдаа шиг болсон. Зөвхөн нийслэлд л гэхэд 500 гаруй эмийн сан үйл ажиллагаа явуулж байна. Иргэдийг зовлонгоо тоочих төдийд л тэр нь сайн, энэ нь сайн гээд үнэтэй эмээ борлуулдаг. Эм зүйчид жор нэхэхээ ч байж. Эмийн асуудал үндэсний аюулгүй байдлын хэмжээнд очиход хүрсэн. Иймээс дорвитой арга хэмжээ авна” гэдгийг хэлж байлаа. Мөн С вирус эм эмнэлгийн хэрэгслээр их халдварлаж байгаа нь тогтоогдсон. Иймээс зүү тариур, дуслын шингэнийг ямар ч өртөгтэй байсан дотооддоо үйлдвэрлэдэг болох шаардлагатай гэв. Манай улсад жилд 12 сая ширхэг зүү, тариур орж ирдэг гэсэн статистик тоо бий.
Монгол Улсын Эмийн талаар төрөөс баримтлах бодлогод эмчилгээний өндөр идэвхитэй, чанарын баталгаатай эмээр хүн амаа хангаж эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэхэд чиглэнэ хэмээн заасан. Гэтэл өнөөдрийг хүртэл эмийн үнэ, чанар аюулгүй байдал ямар ч хяналтгүй явсаар өнөөг хүрсэн. Үүнийг нь НМХГ-аас хийсэн шалгалт харуулаад өгнө.
Учир нь нийтийн үйлчилгээтэй 20 эмийн санг шалгалтад хамруулахад таван эмийн сан (Фитофарм, Баянбүрэн, Арвижих, Намуун зул, Үерт шивээ) нь хаяган дээрээ байхгүй, 10 эмийн сан нь үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэй боловч стандартын шаардлага хангахгүй байсан. Түүнчлэн “Мон Адонис”, “Тавин-Ус” ХХК нь батлагдсан стандартгүй бүтээгдэхүүн үйлдвэрлэж зах зээлд нийлүүлсэн зэрэг зөрчил илэрчээ. Эмийн сангууд болон ханган нийлүүлэх байгууллагуудыг шалгаад байвал энэ мэт зөрчил илэрсээр л байх нь. Харин энэ зөрчлийг гаргуулахгүй байх талаар албаныхан эртнээс ажиллах хэрэгтэй санагдана.
Б.Мягмар
0 Сэтгэгдэл
dr ameer
Санхүүгийн хямралыг даван туулсан хэвээр байгаа, бидэнд мөнгө өгч, эрүүл хэвээр үлдсэн хэвээр байна, би 180 сая ам.долларын азтай fortis эмнэлэгт худалдаалдаг гэж хэлэхэд баяртай байна. Хэрэв та бөөрөө зарахыг хүсвэл эмнэлэг рүүгээ холбоо барьж болно [fortis.hospital.in@gmail.com] бид таныг визийнхээ боловсруулалтанд зориулж мөнгө төлж өгдөг мэс засал хийгээд мэс засал хийснийхээ дараа танд үлдсэн үлдэгдэл бэлнээр өгнө, Индонезийг бүрдүүлж байна уу, хэрэв та сонирхвол эмнэлэгт хандаарай fortis.hospital.in@gmail.com
2018.01.01
2018.01.01
2013.09.26























