АН-ынхан Ерөнхий сайдыг огцруулахаар гарын үсэг цуглуулж эхэлжээ
Маргаашаас ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна
Хавдар судлалын төв мэс заслын эмчилгээндээ робот ашиглана
“ЮНЕСКО-Д БҮРТГҮҮЛСЭН МОНГОЛЫН СОЁЛЫН БИЕТ БУС ӨВҮҮД” СЭДЭВТ ШУУДАНГИЙН МАРКИЙН АНХНЫ ӨДРИЙН НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭНИЙ БОЛЛОО
ОУХМ О.Уранбаяр “Оны шилдэг цэвэр ялалт” төрөлд нэр дэвшлээ
Төрийн хяналт шалгалтын тогтолцоог боловсронгуй болгох үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдаан болов
“The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томилов
Голомт банк “Оны онцлох хүүхэд” арга хэмжээг дэмжин ажиллаа
Х.Нямбаатар: Амар тайван, аюулгүй Улаанбаатар хотыг бий болгох зорилгоор цагдаагийн байгууллагад технологийн дэвшлийг нэвтрүүлж байна
Шадар сайд Х.Ганхуяг ОХУ-ын байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козловыг хүлээн авч уулзжээ
ХОРТ ХАВДРЫГ “ЭДГЭЭХ” ШИЛДЭГ АРГА УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭЛ
Шинэ зууны тахал хэмээгдэж буй хорт хавдар дийлэнх орны эрүүл мэндийн салбарыг туйлдуулдаг аж. Тиймээс ч Олон улсын хавдрыг хянах холбоонд 160 орчим улс албан ёсоор нэгдэн ажилладаг. Тус байгууллага жил бүрийн хоёрдугаар сарын 4-ний өдрийг Хавдрын эсрэг дэлхийн өдөр хэмээн зарлаж, олон нийтэд зориулсан үйл ажиллагаа зохион байгуулдаг. Гэвч бүх төрлийн ажиллагааны хамгийн үр дүнтэй нь “Урьдчилан сэргийлье” гэх үгийг хүмүүсийн ой ухаанд шингээх явдал бололтой. Сүүлийн долоон жилд хоёрдугаар сарын 4-ний өдрийн уриаг өөр өөрөөр дэлхийн хүн төрөлхтөнд түгээжээ. Гэвч үндсэн агуулга нь урьдчилан сэргийлэх явдал болох нь харагдана. Өөрөөр хэлбэл, хавдрын талаарх мэдээллийг сайн түгээх нь хүн төрөлхтний өвчлөл, нас баралтыг багасгах шилдэг арга. Өдгөө жил бүр 12.7 сая хүн хорт хавдраар шинээр өвчилж, 7.6 сая хүн нас бардаг. Харин энэ тоо манай орны хувьд 4500 хүн шинээр хорт хавдар тусч, тэдний 70 гаруй хувь нь нас барж байгаа гэх дүн гарчээ. Сүүлийн долоон жил дэлхий нийтэд урьдчилан сэргийлэлтийг хэрхэн уриалж ирснийг харцгаая.
“Өнөөдрийн хүүхдүүд, маргаашийн дэлхий”/Today’s children, tomorrow’s world/ хэмээх уриаг 2007 онд гаргажээ. Хорт хавдар нь хэдийгээр 25-аас дээш насны хүмүүст зонхилон тохиолддог, хөгшчүүдийн өвчин гэж нэрлэгддэг байсан ч хүүхдүүд анхаарах хэрэгтэй гэнэ. Тэд хэдхэн жилийн дараа 25 нас хүрч, хорт хавдрын эрсдэл ихтэй бүлэгт орох учраас эртнээс урьдчилан сэргийлэх мэдлэг олгохыг чухалчилж байв. Нөгөөтэйгүүр байгаль орчин, чанаргүй хоол хүнс болон архи, тамхины хэрэглээ залуужиж байгаа тул өсвөр үе хорт хавдарт өртөх нь ихэссэн аж. 2008 оны хоёрдугаар сарын 4-нд мөн л хүүхдэд хандсан уриа дэвшүүлсэн нь “Хүүхэд, залууст утаагүй орчин бэлэглэ”/Give children and young people a smoke-free environment/ юм. Тамхичин-иргэн та ирээдүйд дэлхийн хүн бүр уушгины хорт хавдартай, тамхичин болоосой гэж хүсээгүй л бол өнөөдөр тамхиа хаяж, өсвөр үедээ үлгэрлэ гэсэн үг юм.
Хорт хавдрын эсрэг өдрийн үндсэн чиглэл хүүхдүүд рүү хандсаар 2009 онтой золгожээ. “Эрүүл мэндийн идэвхтэй үе хүүхэд насанд бид хайртай”/I love my healthy active childhood/ гэх уриа сонгосон байна. Харин дараа жил нь “Хавдраас ч урьдчилан сэргийлэх боломжтой”/Cancer Can Be Prevented Too/ гэх арай өөр агуулгыг уриалга болгов. Найдвартай эдгээх арга, эм тун байдаг ч ханиаднаас урьдчилан сэргийлж чаддаг. Түүний адил хавдраас ч сэргийлэх боломжтой. Хэн нэгэн хорт хавдрын хор уршигт өртөхгүй байх хамгийн төгс арга нь өвчин тусахгүй, биеэ тойглох явдал. Судлаачдын тооцооллоор хорт хавдраас сэргийлж, өвчлөлийг сааруулахгүй бол 2030 он гэхэд жил бүр 26 сая хүн хорт хавдраар шинээр өвчилж, 17 сая хүн нас барах магадлалтай гэнэ.
2011 оны хавар Олон улсын хавдрыг хянах холбоо дахиад залуус руу хандав. “Хүүхэд, өсвөр үеийнхэнд наранд биеэ шарахыг зөв сургая!”/Teaching Children and Teenagers to limit their sun exposure by being SunSmart!/ гэх агуулгатай уриа дэвшүүлж, товчоор “Ухаалаг Нар” хэмээн түгээжээ. Биеэ наранд шарах, наранд хэт их явах нь арьсны хорт хавдар үүсгэдэг байна. Үүнийг мөн л залууст ойлгуулж, наранд биеэ шарах цаг хугацааг тайлбарлаж өгөх нь арьсны өвчлөлийг бууруулах арга зам гэж үзсэн аж. Харин өнгөрсөн жилийн уриа нь “Хамтдаа байвал боломжтой”/Together it is possible/ гэсэн утгатай. Өнгөрсөн жилүүдэд олон нийтэд цацаж, түгээсэн мэдлэг мэдээлэл болон буруу ойлголтыг нэг нэгэндээ дамжуулах нь урьдчилан сэргийлэхэд чухал нөлөөтэй. Өөрөөр хэлбэл, хорт хавдрын үүсэл, шинж тэмдэг, хор уршиг, эмчилгээ болон дадал хэвшлийн талаар юу мэдэж байна түүнийг бусдад түгээхийг уриалжээ. Энэ оны хоёрдугаар сарын 4-нд “Хавдар-Та мэдэх үү”/Cancer-Did you know/ гэх уриа үг голлов. Өөрөөр хэлбэл, урьд нь хүргэсэн мэдээллээрээ “шалгалт” авч буй юм. Нөгөөтэйгүүр, хавдрын талаарх ташаа ойлголтыг үгүй хийхийг зорьж, дөрвөн нийтлэг төөрөгдлийг онцолжээ.
ТӨӨРӨГДӨЛ 1: Хавдар бол зөвхөн эрүүл мэндийн асуудал гэж үзэх. Үнэн хэрэгтээ хорт хавдар нь зөвхөн эрүүл мэндийн асуудал бус, нийгэм, эдийн засгийн хөгжил, хүний эрх зэргээр өргөн хүрээ хамарсан асуудал төдийгүй улс орны хөгжил, нийгмийн харилцаа, эдийн засгийн хөгжилд хүндээр нөлөөлдөг үр дагавартай зүйл юм.
ТӨӨРӨГДӨЛ 2: Хорт хавдар хөгжингүй оронд, өндөр настай, чинээлэг хүмүүст түлхүү тохиолддог өвчин гэж үзэх. Үнэн хэрэгтээ хорт хавдраар хэн ч өвдөж болдог. Өвчин улс орны хөгжил дэвшил, хувь хүний нийгэмд эзлэх байр сууриар ялгаварлахгүй. Гагцхүү буруу хэвшил, хоол хүнс болон хэрэглээнээс хамаарна. Судлаачдын үзэж байгаагаар бол бага буурай хөгжилтэй оронд хорт хавдар хүндээр нөлөөлж, эдийн засаг болон ард түмний амьдралыг доройтуулах хөнөөлтэй ажээ.
ТӨӨРӨГДӨЛ 3: Хорт хавдар туссан л бол үхлээс зугатах боломжгүй гэж үзэх. Үнэн хэрэгтээ хорт хавдар нь үхлээр төгсдөг гэж үздэг байсан үе ард хоцорчээ. Өнөөдөр оношилгоо, эмчилгээний дэвшилтэт техник, технологи нэвтрэхийн зэрэгцээ хувь хүн эрүүл мэндээ хамгаалах, амьдралын зөв хэв маяг хэвшүүлсний үр дүнд бүрэн эдгэх, эмчлүүлэх боломжтой болсон. Бодит байдалд хорт хавдар үүсэхэд нөлөөлдөг эрсдэлт хүчин зүйлс тэдгээрээс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэн эмчлэхгүй байгаа нь хорт хавдрын төгсгөлийг үхэл болгож байгаа юм.
ТӨӨРӨГДӨЛ 4: Хорт хавдар-миний хувь тавилан гэж үзэх. Үнэн хэрэгтээ хорт хавдрын төрлийн гурван өвчний нэгээс урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой байдаг. Иймд өвчнөө хорт хавдар болгохгүй байх оновчтой арга хэмжээ хэрэгжүүлэх нь хавдрын өвчлөлийг бууруулах хамгийн үр дүнтэй арга юм. Эдгээр буруу ойлголтыг халж, амьдралдаа хэвшүүлэн хадгалах, бие биедээ дамжуулан мэдээлэх нь эрүүл мэндээ хамгаалж буй их үйл хэрэг гэдгийг мэргэжилтнүүд онцолдог.
Эцэст нь хэлэхэд, хавдар гэгч хэцүү өвчнийг хоёрдугаар сарын 4-ний өдөр л санаж сэрэмжилчихээд бусад үед огоорох ёсгүй. Сар бүрийн 4-ний өдөр санаж, долоо хоног бүрийн өдөр болгон сэргийлж, өглөө, өдөр, оройн хоолны үеэр бодож явдал зохилтой. Үүнийг хэрэгжүүлэх хамгийн энгийн арга нь хооллолт, дадал хэвшилдээ дүгнэлт хийх явдал.
Шинэ зууны тахал хэмээгдэж буй хорт хавдар дийлэнх орны эрүүл мэндийн салбарыг туйлдуулдаг аж. Тиймээс ч Олон улсын хавдрыг хянах холбоонд 160 орчим улс албан ёсоор нэгдэн ажилладаг. Тус байгууллага жил бүрийн хоёрдугаар сарын 4-ний өдрийг Хавдрын эсрэг дэлхийн өдөр хэмээн зарлаж, олон нийтэд зориулсан үйл ажиллагаа зохион байгуулдаг. Гэвч бүх төрлийн ажиллагааны хамгийн үр дүнтэй нь “Урьдчилан сэргийлье” гэх үгийг хүмүүсийн ой ухаанд шингээх явдал бололтой. Сүүлийн долоон жилд хоёрдугаар сарын 4-ний өдрийн уриаг өөр өөрөөр дэлхийн хүн төрөлхтөнд түгээжээ. Гэвч үндсэн агуулга нь урьдчилан сэргийлэх явдал болох нь харагдана. Өөрөөр хэлбэл, хавдрын талаарх мэдээллийг сайн түгээх нь хүн төрөлхтний өвчлөл, нас баралтыг багасгах шилдэг арга. Өдгөө жил бүр 12.7 сая хүн хорт хавдраар шинээр өвчилж, 7.6 сая хүн нас бардаг. Харин энэ тоо манай орны хувьд 4500 хүн шинээр хорт хавдар тусч, тэдний 70 гаруй хувь нь нас барж байгаа гэх дүн гарчээ. Сүүлийн долоон жил дэлхий нийтэд урьдчилан сэргийлэлтийг хэрхэн уриалж ирснийг харцгаая.“Өнөөдрийн хүүхдүүд, маргаашийн дэлхий”/Today’s children, tomorrow’s world/ хэмээх уриаг 2007 онд гаргажээ. Хорт хавдар нь хэдийгээр 25-аас дээш насны хүмүүст зонхилон тохиолддог, хөгшчүүдийн өвчин гэж нэрлэгддэг байсан ч хүүхдүүд анхаарах хэрэгтэй гэнэ. Тэд хэдхэн жилийн дараа 25 нас хүрч, хорт хавдрын эрсдэл ихтэй бүлэгт орох учраас эртнээс урьдчилан сэргийлэх мэдлэг олгохыг чухалчилж байв. Нөгөөтэйгүүр байгаль орчин, чанаргүй хоол хүнс болон архи, тамхины хэрэглээ залуужиж байгаа тул өсвөр үе хорт хавдарт өртөх нь ихэссэн аж. 2008 оны хоёрдугаар сарын 4-нд мөн л хүүхдэд хандсан уриа дэвшүүлсэн нь “Хүүхэд, залууст утаагүй орчин бэлэглэ”/Give children and young people a smoke-free environment/ юм. Тамхичин-иргэн та ирээдүйд дэлхийн хүн бүр уушгины хорт хавдартай, тамхичин болоосой гэж хүсээгүй л бол өнөөдөр тамхиа хаяж, өсвөр үедээ үлгэрлэ гэсэн үг юм.
Хорт хавдрын эсрэг өдрийн үндсэн чиглэл хүүхдүүд рүү хандсаар 2009 онтой золгожээ. “Эрүүл мэндийн идэвхтэй үе хүүхэд насанд бид хайртай”/I love my healthy active childhood/ гэх уриа сонгосон байна. Харин дараа жил нь “Хавдраас ч урьдчилан сэргийлэх боломжтой”/Cancer Can Be Prevented Too/ гэх арай өөр агуулгыг уриалга болгов. Найдвартай эдгээх арга, эм тун байдаг ч ханиаднаас урьдчилан сэргийлж чаддаг. Түүний адил хавдраас ч сэргийлэх боломжтой. Хэн нэгэн хорт хавдрын хор уршигт өртөхгүй байх хамгийн төгс арга нь өвчин тусахгүй, биеэ тойглох явдал. Судлаачдын тооцооллоор хорт хавдраас сэргийлж, өвчлөлийг сааруулахгүй бол 2030 он гэхэд жил бүр 26 сая хүн хорт хавдраар шинээр өвчилж, 17 сая хүн нас барах магадлалтай гэнэ.
2011 оны хавар Олон улсын хавдрыг хянах холбоо дахиад залуус руу хандав. “Хүүхэд, өсвөр үеийнхэнд наранд биеэ шарахыг зөв сургая!”/Teaching Children and Teenagers to limit their sun exposure by being SunSmart!/ гэх агуулгатай уриа дэвшүүлж, товчоор “Ухаалаг Нар” хэмээн түгээжээ. Биеэ наранд шарах, наранд хэт их явах нь арьсны хорт хавдар үүсгэдэг байна. Үүнийг мөн л залууст ойлгуулж, наранд биеэ шарах цаг хугацааг тайлбарлаж өгөх нь арьсны өвчлөлийг бууруулах арга зам гэж үзсэн аж. Харин өнгөрсөн жилийн уриа нь “Хамтдаа байвал боломжтой”/Together it is possible/ гэсэн утгатай. Өнгөрсөн жилүүдэд олон нийтэд цацаж, түгээсэн мэдлэг мэдээлэл болон буруу ойлголтыг нэг нэгэндээ дамжуулах нь урьдчилан сэргийлэхэд чухал нөлөөтэй. Өөрөөр хэлбэл, хорт хавдрын үүсэл, шинж тэмдэг, хор уршиг, эмчилгээ болон дадал хэвшлийн талаар юу мэдэж байна түүнийг бусдад түгээхийг уриалжээ. Энэ оны хоёрдугаар сарын 4-нд “Хавдар-Та мэдэх үү”/Cancer-Did you know/ гэх уриа үг голлов. Өөрөөр хэлбэл, урьд нь хүргэсэн мэдээллээрээ “шалгалт” авч буй юм. Нөгөөтэйгүүр, хавдрын талаарх ташаа ойлголтыг үгүй хийхийг зорьж, дөрвөн нийтлэг төөрөгдлийг онцолжээ.
ТӨӨРӨГДӨЛ 1: Хавдар бол зөвхөн эрүүл мэндийн асуудал гэж үзэх. Үнэн хэрэгтээ хорт хавдар нь зөвхөн эрүүл мэндийн асуудал бус, нийгэм, эдийн засгийн хөгжил, хүний эрх зэргээр өргөн хүрээ хамарсан асуудал төдийгүй улс орны хөгжил, нийгмийн харилцаа, эдийн засгийн хөгжилд хүндээр нөлөөлдөг үр дагавартай зүйл юм.
ТӨӨРӨГДӨЛ 2: Хорт хавдар хөгжингүй оронд, өндөр настай, чинээлэг хүмүүст түлхүү тохиолддог өвчин гэж үзэх. Үнэн хэрэгтээ хорт хавдраар хэн ч өвдөж болдог. Өвчин улс орны хөгжил дэвшил, хувь хүний нийгэмд эзлэх байр сууриар ялгаварлахгүй. Гагцхүү буруу хэвшил, хоол хүнс болон хэрэглээнээс хамаарна. Судлаачдын үзэж байгаагаар бол бага буурай хөгжилтэй оронд хорт хавдар хүндээр нөлөөлж, эдийн засаг болон ард түмний амьдралыг доройтуулах хөнөөлтэй ажээ.
ТӨӨРӨГДӨЛ 3: Хорт хавдар туссан л бол үхлээс зугатах боломжгүй гэж үзэх. Үнэн хэрэгтээ хорт хавдар нь үхлээр төгсдөг гэж үздэг байсан үе ард хоцорчээ. Өнөөдөр оношилгоо, эмчилгээний дэвшилтэт техник, технологи нэвтрэхийн зэрэгцээ хувь хүн эрүүл мэндээ хамгаалах, амьдралын зөв хэв маяг хэвшүүлсний үр дүнд бүрэн эдгэх, эмчлүүлэх боломжтой болсон. Бодит байдалд хорт хавдар үүсэхэд нөлөөлдөг эрсдэлт хүчин зүйлс тэдгээрээс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэн эмчлэхгүй байгаа нь хорт хавдрын төгсгөлийг үхэл болгож байгаа юм.
ТӨӨРӨГДӨЛ 4: Хорт хавдар-миний хувь тавилан гэж үзэх. Үнэн хэрэгтээ хорт хавдрын төрлийн гурван өвчний нэгээс урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой байдаг. Иймд өвчнөө хорт хавдар болгохгүй байх оновчтой арга хэмжээ хэрэгжүүлэх нь хавдрын өвчлөлийг бууруулах хамгийн үр дүнтэй арга юм. Эдгээр буруу ойлголтыг халж, амьдралдаа хэвшүүлэн хадгалах, бие биедээ дамжуулан мэдээлэх нь эрүүл мэндээ хамгаалж буй их үйл хэрэг гэдгийг мэргэжилтнүүд онцолдог.
Эцэст нь хэлэхэд, хавдар гэгч хэцүү өвчнийг хоёрдугаар сарын 4-ний өдөр л санаж сэрэмжилчихээд бусад үед огоорох ёсгүй. Сар бүрийн 4-ний өдөр санаж, долоо хоног бүрийн өдөр болгон сэргийлж, өглөө, өдөр, оройн хоолны үеэр бодож явдал зохилтой. Үүнийг хэрэгжүүлэх хамгийн энгийн арга нь хооллолт, дадал хэвшилдээ дүгнэлт хийх явдал.
Б.Билэгт
0 Сэтгэгдэл























