АН-ынхан Ерөнхий сайдыг огцруулахаар гарын үсэг цуглуулж эхэлжээ
Маргаашаас ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна
Хавдар судлалын төв мэс заслын эмчилгээндээ робот ашиглана
“ЮНЕСКО-Д БҮРТГҮҮЛСЭН МОНГОЛЫН СОЁЛЫН БИЕТ БУС ӨВҮҮД” СЭДЭВТ ШУУДАНГИЙН МАРКИЙН АНХНЫ ӨДРИЙН НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭНИЙ БОЛЛОО
ОУХМ О.Уранбаяр “Оны шилдэг цэвэр ялалт” төрөлд нэр дэвшлээ
Төрийн хяналт шалгалтын тогтолцоог боловсронгуй болгох үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдаан болов
“The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томилов
Голомт банк “Оны онцлох хүүхэд” арга хэмжээг дэмжин ажиллаа
Х.Нямбаатар: Амар тайван, аюулгүй Улаанбаатар хотыг бий болгох зорилгоор цагдаагийн байгууллагад технологийн дэвшлийг нэвтрүүлж байна
Шадар сайд Х.Ганхуяг ОХУ-ын байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козловыг хүлээн авч уулзжээ
ЧАДВАРЛАГ, МЭРГЭЖИЛТЭН ЗАЛУУС УР ЧАДВАРАА ГАЙХУУЛАВ
Эцэг эхийнхээ мөнгөөр дөрөв таван жил сурч их, дээд сургууль төгсчихөөд мэргэжлээрээ ажиллахгүй, дэлгүүрийн лангууны ард сууж, зоогийн газарт зөөгч хийж байгаа хүн цөөнгүй бий. Тэгвэл залуусын өмнө эцэг, эхийгээ сааж дэлгүүрт сууж, зөөгч хийхийн төлөө их дээд сургууль төгсөх үү, төрийн дэмжлэгтэйгээр богино хугацаанд чадварлаг мэргэжилтэн болох уу гэдэг сонголт залуусын өмнө тулж ирээд байна. Өчигдөр “Чингис”-ийн талбайд болсон Хөдөлмөрийн яамны нээлттэй хаалганы өдрөөр Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн /МСҮТ/ төвийг төгссөн залуус чадварлаг мэргэжилтэй ажилтан болох нь өөрт болоод өрөөлд, цаашлаад улс эх орны бүтээн байгуулалт, хөгжил цэцэглэлтэд тус нэмэртэй гэдгийг харууллаа. Товчхондоо ажилгүй иргэдээ хөдөлмөрийн зах зээлд эрэлттэй, үнэ цэнэтэй мэргэжилтэн болгох ажил нэг жилийн хугацаанд ямар үр дүнд хүрснийг өчигдрийн үйл явдлаар Засгийн газрын тэргүүн болоод нийслэлчүүдэд салбарын яам тайлагнав. Мэргэжилтэй ажилтан бэлтгэх хөтөлбөрийн хүрээнд өнгөрсөн нэг жилийн хугацаанд 7000 орчим иргэнийг ажил олгогчдын захиалсан мэргэжлээр суралцуулж, ажлын байранд гаргажээ. Тэд ямар түвшинд бэлтгэгдэн ажлын талбарт очиж буйг бодитоор харуулах, нөгөө талаас суралцагчдын мэргэжлийн ур чадварыг сорьж өрсөлдүүлэхээр “Монгол ур чадвар-Улаанбаатар 2013” тэмцээнийг өдөрлөгийн үеэр Хөдөлмөрийн яамнаас зохион байгуулсан юм. Тэмцээнд хот, хөдөөгийн Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн 40 төвийн 40 суралцагч оролцож, өрлөг, гагнуур, гоо засал, үсчин гэсэн дөрвөн төрлөөр өрсөлдөж байна. Тэмцээнийг олон улсын хэмжээнд жишиг болсон “World skills international” уралдааны шалгуураар явуулж байгаа бөгөөд энэ нь Монголд анх удаагийн тохиолдол болохыг зохион байгуулагчид онцоллоо.
ШУТИС-ийн МИС-ийн дэргэдэх МСҮТ-д эксковаторын ангийг Эксковаторын оператор мэргэжлээр хоёр жилийн турш суралцан төгссөн Б.Арияа Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав нарт эксковатороор сүү аягалж өгч, мэргэжлийнхээ ур чадварыг гайхуулсан бол Барилгын политехникийн коллежийн оюутнууд өндөр даралттай усны шугам хоолойг түргэн хугацаанд гагнаж, төмөр хашаа, хайсны гоёлын чимэглэлийг төмрөөр зорж эзэмшсэн мэргэжилдээ эзэн нь гэдгээ тэрхэн зуур үзүүлсэн юм. Мөн өөрийнхөө сонирхлын дагуу машин зохион бүтээсэн В.Дашням ч өөрийнхөө ур ухаанаар бүтээсэн төмөр хүлгээ “Чингис”-ийн талбайд байрлуулж, олны нүдийг хужирласан юм.
МҮСТ-ийг төгсөгчдийн 80 орчим хувь нь ажлын байранд шууд гардаг гэдгийг холбогдох албаныхан хэлж байв. Тэр дундаа сүүлийн үед улс оронд хийгдэж байгаа бүтээн байгуулалтад МСҮТ-ийг төгссөн чадварлаг мэргэжилтэнүүд гар бие оролцож, бүтээж явааг онцолж байлаа.
Мэргэжлээрээ “гоёсон” залуустай уулзсан Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуяг тэдэнд амжилт хүсч, 2015 онд болох дэлхийн ур чадварын тэмцээнд та нар шиг чадварлаг залуусыг оролцуулна гэсэн юм.
Мөн өчигдрийн нээлттэй хаалганы өдөрлөгт ЖДҮ-ийг дэмжих сангаас зээл авч, бизнесээ өргөжүүлсэн аж ахуйн нэгжүүд бараа бүтээгдэхүүнээ олон нийтэд танилцуулж, үзэсгэлэн худалдаа зохион байгуулсан юм.
Машин зохион бүтээгч В.Дашнямаас цөөн асуултад хариулт авлаа. Тэрээр өөрийнхөө сонирхлын дагуу ийн машин бүтээж, “Монгол ур чадвар 2013” уралдаанд оролцож байгаа юм.

-Өөрийнхөө бүтээсэн машиныг танилцуулахгүй юу. Хэдий хугацаанд бүтээв?
-Энэ машиныг зургаан сарын хугацаанд бүтээсэн. Машины хөдөлгүүр, хурдны хайрцгаас бусдыг нь өөрөө хийсэн.
-Машины загвар нэлээд өвөрмөц санагдаж байна л даа. Тухайлбал, дээр үеийн машины хэв маяг ажиглагдаад байна. Монгол хэв маягаа шингээхийг оролдов уу?
-1910-1920 онд АНУ-д үйлдвэрлэж байсан Форд Купэ гэдэг машины эх загвар байгаа юм. Гэхдээ тэр загварыг тэр чигт нь хуулбарлах бус өөрийнхөө ур ухааны шингээж, монголчлох маягаар хийсэн дээ.
-Танаас гадна хэд хэдэн хүн машин зохиож байсныг санаж байна. Тэгэхээр Монголд машин бүтээх боломжтойг энэ бүхэн харуулж байгаа хэрэг байх?
-Машин хийх боломжтой шүү дээ. Харамсалтай нь төр засгаас дэмжихгүй байна. Түүнээс чадварлаг хүн олон байна. Төрөөс дэмжээд, нэгдсэн бодлого гаргавал монгол хүний ур ухаанаар бүтсэн машиныг хэрэглэх цаг ойрхон байна.
-Машин хийхэд нэлээд хөрөнгө шаардлагатай байх. Энэ машиныг бүтээхэд хэдий хэмжээний мөнгө оров?
-Аливаа зүйлийг хийхэд мөнгө хамгийн их хэрэгтэй. Энэ машиныг бүтээхэд 9-10 сая төгрөг орсон. Ер нь, тэгээд сонирхолдоо хөтлөгдсөн хийсэн дээ.
-Хэчнээн жил машин, техниктэй нөхөрлөв?
-Аавыгаа дагаад хар багаасаа л машин, техниктэй танилцсан даа.
Б.АРИЯА: Өөрийнхөө сурч мэдсэн зүйлээр мөнгө олох шиг сайн зүйл байдаггүй юм билээ
ШУТИС-ийн МИС-ийн дэргэдэх МСҮТ-ийг Эксковаторын оператор мэргэжлээр төгссөн Б.Арияатай цөөн хором ярилцсан юм. Тэрээр МИС-ийн МСҮТ-ийг энэ онд дүүргэж улмаар МИС-д элсэн суралцаж, чадварлаг сайн инженер болох зорилго тавин энэ намраас суралцаж байгаа юм билээ.

-Нэг үе хуучнаар ТМС-т муу сурлагатай хүн сурдаг гэсэн ойлголт байсан. Харин үүнд төрөөс анхаарал хандуулсны эцэст залуус МСҮТ-д суралцах нь олширсон санагддаг. Гэхдээ нэг зүйлийг хараад байхад залуус маань зүгээр л тэтгэлэг авч хоёр жил сурсан болоод мэргэжлийн үнэмлэх, бүрэн дунд боловсролын гэрчилгээ авах гэж сураад байх шиг санагддаг юм. Чиний хувьд энэ мэргэжлийн сонгох болсон шалтгаан юу байв?
-Би МСҮТ-д 2010 онд орж суралцаад эксковаторын оператор, засварчны мэргэжил эзэмшсэн. Суралцаж байх хугацаандаа “Хүчит зам” компанид дадлагажиж, сургуулиа төгсөөд энэ зун ч компанидаа ажилласан. Харин одоо МИС-д элсэн суралцаж байна.
-Залуучууд маань их, дээд сургууль төгссөн ч энд тэнд цагийн ажил, барилга дээр туслах гээд янз бүрийн ажил хийж байна л даа. Чиний хувьд эрэлт хэрэгцээтэй энэ мэргэжлээр сурснаар амьдралд чинь ямар өөрчлөлт гарав?
-Маш олон өөрчлөлт гарсан. Наанадаж унаж яваа машинаа оношлоод, засах чадвартай болсон. Дээрээс нь хүний машин тэрэг засч өгч байна. Бүр байг гэхэд л “Тэх” худалдааны төв дээр шинээр бууж байгаа эксковаторуудыг засч, угсарч, өөрийнхөө эзэмшсэн мэргэжлээрээ мөнгө олох боломж надад бий болсон. Өөрийнхөө сурч, мэдсэн зүйлээрээ мөнгө олж, амьдралдаа хэрэглэх шиг сайхан зүйл байдаггүй юм билээ.
-Бага оврын эксковатороор ажил хийхэд үнэлгээ маш өндөр байдаг шүү дээ. Тэгэхээр уул уурхайн том компанид ажилд ордоггүй юм аа гэхэд, хувиараа ажил хийгээд байх боломжтой л болж?
-Тэгэлгүй яахав. Энэ жижиг эксковатороор нэг цаг ажил хийхэд 120-150 мянган төгрөг байдаг. Үүний тал хувь нь шатахуун гэж бодохоор цагт хангалттай их мөнгө олж байгаа биз дээ. Эксковаторын жолооч түр ажиллуулна гэсэн зарын дагуу очиж ажиллахад ч боломжийн цалин хөлстэй ажил хийж чадна. Гэхдээ залуус маань эксковаторыг мөнгө гэж харахаасаа илүүтэй, уран чадварлагаар жолоодож сурах нь чухал. Мэргэжилдээ эзэн нь байж, сайн сурч чадвал мөнгө хангалттай олж чадна.
-МИС-д элсэн суралцаж байгаа гэсэн. Яг өөрийнхөө мэргэжлээр үргэлжлүүлэн суралцаж байна уу. Залуу хүнд цаашдын зорилго байгаа байлгүй?
-Одоо барилга, зам машины инженерээр суралцаж байна. Цаашид улсдаа нэртэй сайн инженер болохыг л хүсч байна даа. Залуустаа хэлэхэд нэг зүйлийг тууштай сурч, түүгээрээ өөртөө болоод, эх орондоо тус дэм болоосой гэж хүсч байна.
Эцэг эхийнхээ мөнгөөр дөрөв таван жил сурч их, дээд сургууль төгсчихөөд мэргэжлээрээ ажиллахгүй, дэлгүүрийн лангууны ард сууж, зоогийн газарт зөөгч хийж байгаа хүн цөөнгүй бий. Тэгвэл залуусын өмнө эцэг, эхийгээ сааж дэлгүүрт сууж, зөөгч хийхийн төлөө их дээд сургууль төгсөх үү, төрийн дэмжлэгтэйгээр богино хугацаанд чадварлаг мэргэжилтэн болох уу гэдэг сонголт залуусын өмнө тулж ирээд байна. Өчигдөр “Чингис”-ийн талбайд болсон Хөдөлмөрийн яамны нээлттэй хаалганы өдрөөр Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн /МСҮТ/ төвийг төгссөн залуус чадварлаг мэргэжилтэй ажилтан болох нь өөрт болоод өрөөлд, цаашлаад улс эх орны бүтээн байгуулалт, хөгжил цэцэглэлтэд тус нэмэртэй гэдгийг харууллаа. Товчхондоо ажилгүй иргэдээ хөдөлмөрийн зах зээлд эрэлттэй, үнэ цэнэтэй мэргэжилтэн болгох ажил нэг жилийн хугацаанд ямар үр дүнд хүрснийг өчигдрийн үйл явдлаар Засгийн газрын тэргүүн болоод нийслэлчүүдэд салбарын яам тайлагнав. Мэргэжилтэй ажилтан бэлтгэх хөтөлбөрийн хүрээнд өнгөрсөн нэг жилийн хугацаанд 7000 орчим иргэнийг ажил олгогчдын захиалсан мэргэжлээр суралцуулж, ажлын байранд гаргажээ. Тэд ямар түвшинд бэлтгэгдэн ажлын талбарт очиж буйг бодитоор харуулах, нөгөө талаас суралцагчдын мэргэжлийн ур чадварыг сорьж өрсөлдүүлэхээр “Монгол ур чадвар-Улаанбаатар 2013” тэмцээнийг өдөрлөгийн үеэр Хөдөлмөрийн яамнаас зохион байгуулсан юм. Тэмцээнд хот, хөдөөгийн Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн 40 төвийн 40 суралцагч оролцож, өрлөг, гагнуур, гоо засал, үсчин гэсэн дөрвөн төрлөөр өрсөлдөж байна. Тэмцээнийг олон улсын хэмжээнд жишиг болсон “World skills international” уралдааны шалгуураар явуулж байгаа бөгөөд энэ нь Монголд анх удаагийн тохиолдол болохыг зохион байгуулагчид онцоллоо. ШУТИС-ийн МИС-ийн дэргэдэх МСҮТ-д эксковаторын ангийг Эксковаторын оператор мэргэжлээр хоёр жилийн турш суралцан төгссөн Б.Арияа Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав нарт эксковатороор сүү аягалж өгч, мэргэжлийнхээ ур чадварыг гайхуулсан бол Барилгын политехникийн коллежийн оюутнууд өндөр даралттай усны шугам хоолойг түргэн хугацаанд гагнаж, төмөр хашаа, хайсны гоёлын чимэглэлийг төмрөөр зорж эзэмшсэн мэргэжилдээ эзэн нь гэдгээ тэрхэн зуур үзүүлсэн юм. Мөн өөрийнхөө сонирхлын дагуу машин зохион бүтээсэн В.Дашням ч өөрийнхөө ур ухаанаар бүтээсэн төмөр хүлгээ “Чингис”-ийн талбайд байрлуулж, олны нүдийг хужирласан юм.
МҮСТ-ийг төгсөгчдийн 80 орчим хувь нь ажлын байранд шууд гардаг гэдгийг холбогдох албаныхан хэлж байв. Тэр дундаа сүүлийн үед улс оронд хийгдэж байгаа бүтээн байгуулалтад МСҮТ-ийг төгссөн чадварлаг мэргэжилтэнүүд гар бие оролцож, бүтээж явааг онцолж байлаа.
Мэргэжлээрээ “гоёсон” залуустай уулзсан Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуяг тэдэнд амжилт хүсч, 2015 онд болох дэлхийн ур чадварын тэмцээнд та нар шиг чадварлаг залуусыг оролцуулна гэсэн юм.
Мөн өчигдрийн нээлттэй хаалганы өдөрлөгт ЖДҮ-ийг дэмжих сангаас зээл авч, бизнесээ өргөжүүлсэн аж ахуйн нэгжүүд бараа бүтээгдэхүүнээ олон нийтэд танилцуулж, үзэсгэлэн худалдаа зохион байгуулсан юм.
В.ДАШНЯМ: Машин бүтээхэд төрөөс дэмжлэг хэрэгтэй

0 Сэтгэгдэл