АН-ынхан Ерөнхий сайдыг огцруулахаар гарын үсэг цуглуулж эхэлжээ
Маргаашаас ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна
Хавдар судлалын төв мэс заслын эмчилгээндээ робот ашиглана
“ЮНЕСКО-Д БҮРТГҮҮЛСЭН МОНГОЛЫН СОЁЛЫН БИЕТ БУС ӨВҮҮД” СЭДЭВТ ШУУДАНГИЙН МАРКИЙН АНХНЫ ӨДРИЙН НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭНИЙ БОЛЛОО
ОУХМ О.Уранбаяр “Оны шилдэг цэвэр ялалт” төрөлд нэр дэвшлээ
Төрийн хяналт шалгалтын тогтолцоог боловсронгуй болгох үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдаан болов
“The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томилов
Голомт банк “Оны онцлох хүүхэд” арга хэмжээг дэмжин ажиллаа
Х.Нямбаатар: Амар тайван, аюулгүй Улаанбаатар хотыг бий болгох зорилгоор цагдаагийн байгууллагад технологийн дэвшлийг нэвтрүүлж байна
Шадар сайд Х.Ганхуяг ОХУ-ын байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козловыг хүлээн авч уулзжээ
Энэ сарын 28-ны шөнө Яармагийн гүүрийг хаана
“Атар Өргөө” ХК-ийн урдаас Яармагийн гүүр хүртэл 2.2 км авто замыг өргөтгөн шинэчлэх ажлын хүрээнд замын зорчих хэсгийг тодорхой хугацаагаар хэсэгчлэн хааж байгаа билээ. Хуваарийн дагуу энэ долоо хоногийн хагас сайн өдөр буюу 9 сарын 28-ны 23.00 цагаас 9 сарын 29-ний 06.00 цагийн хооронд Яармагийн гүүрнээс ТЭЦ3-ийн уулзвар хүртэл хааж, асфальт бетон хучилтын ажил хийх юм.
Харин ТЭЦ3-ийн уулзвараас зүүн тийш “Мишээл экспо” төв хүртэл замын зорчих хэсгийн хучилтын ажил өнөөдөр дуусна. Иймээс зам хаах хугацаанд Нисэх-Яармаг чиглэлд Сонсголонгийн замаар зорчино уу.
Үүнээс гадна Саппорогийн уулзвараас Гэмтлийн эмнэлгээд өгсөх зорчих хэсгийг 9 сарын 27-ны 00.00-06.00 цаг хүртэл, Циркийн арын уулзварыг 9 сарын 28-ны 10.00 цагаас 9 сарын 29-ний 22.00 цаг хүртэл тус тус хааж, асфальт бетон хучилтын ажлыг гүйцэтгэнэ.
Дашрамд дээрх бүтээн байгуулалтын ажлууд гэрээт хугацаанаасаа хоцроогүй хуваарийн дагуу явж байгаа бөгөөд зам хаах хугацаанд иргэд зорчигчид хүлээцтэй хандаж, заавал зам хаасан чиглэлд бус нээлттэй замуудыг сонгон зорчих боломжтойг дурдъя.
“Атар Өргөө” ХК-ийн урдаас Яармагийн гүүр хүртэл 2.2 км авто замыг өргөтгөн шинэчлэх ажлын хүрээнд замын зорчих хэсгийг тодорхой хугацаагаар хэсэгчлэн хааж байгаа билээ. Хуваарийн дагуу энэ долоо хоногийн хагас сайн өдөр буюу 9 сарын 28-ны 23.00 цагаас 9 сарын 29-ний 06.00 цагийн хооронд Яармагийн гүүрнээс ТЭЦ3-ийн уулзвар хүртэл хааж, асфальт бетон хучилтын ажил хийх юм.Харин ТЭЦ3-ийн уулзвараас зүүн тийш “Мишээл экспо” төв хүртэл замын зорчих хэсгийн хучилтын ажил өнөөдөр дуусна. Иймээс зам хаах хугацаанд Нисэх-Яармаг чиглэлд Сонсголонгийн замаар зорчино уу.

0 Сэтгэгдэл