Н.Номтойбаяр: Бүсчилсэн хөгжлөөр Багануур дүүргийг төв, зүүн, говийн бүсийн эдийн засгийн гол зангилаа цэг болгон хөгжүүлнэ
Зүүн бүсийн хөдөө аж ахуй эрхлэгчдийн уулзалт, хэлэлцүүлэг болж байна
Улсын дугааргүй тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцохыг хориглоно
Улаанбаатар марафоны 1.5, 5 км-т гүйгчдэд энгэрийн дугаар олгож эхэллээ
Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад Олон Улсын байгууллагын дэмжлэг, сайн туршлага хамгийн чухал
Трамвайгаар нэг удаад 250 хүртэл зорчигч тээвэрлэх боломжтой
Барилгын салбарын 100 жилийн ойн аяны туг орон нутгаар аялж байна
Улаанбаатар хотын хэмжээнд ус хангамжийн 9 төсөл, үерийн эрсдэлийг бууруулах 32 төсөл хэрэгжиж байна
Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогчоор Г.Жаргалсайхан ажиллана
Яруу найрагч, сэтгүүлч Ш.Гүрбазар хүнд өвчний улмаас таалал төгслөө
“Содон аялгуу” тоглолт үзэгчдийн хүсэлтээр дахина
Монголын рок, попын гол тулгуур багана болох “Харанга хамтлаг”-ийн гитарчин, МУСГЗ, Ц.Чулуунбатын Chuka & Friends “Содон аялгуу” амьд тоглолт өнөөдөр, маргааш Улаанбаатар паласт тоглогдоно. Тоглолтын тасалбар онлайнаар борлогдож, аль эрт түүний фэнүүдийн гарт очиж, эрэлт ихтэй үүсчээ. Тиймээс энэ тоглолтыг энэ сарын 29-нд дахин тоглохоор болсон байна.
Ч.Чулуунбатын хувьд монголын орчин үеийн хөгжмийн урлагт 40 жил зүтгэхдээ 150 орчим дууны уран бүтээл туурвиж "Залуус", "Соёмбо", "Харанга" хамтлагаас гадна үе үеийн залуу уран бүтээлчдийг дэмжин ажиллаж ирснийг түүний дууг сонсох дуртай, фэнүүд нь андахгүй сайн мэднэ биз.
“Содон аялгуу” тоглолтод 200 орчим уран бүтээлч оролцох бөгөөд үүнд "Харанга", "Чингис хаан", "Никитон", "Sweetymotion", "Freezone", "Nuans", "3 oxин", "Киви", "Anemone", "Мотив", Б.Сарантуяа, Т.Ариунаа, Ж.Алтанцэцэг, С.Сэрчмаа, Б.Чинбат, T.Дэлгэрмөрөн, Б.Баярцэцэг, ВХ, Наагий болон, Монгол улсын филармони найрал хөгжим, бүжгийн Nature Dance хамтлаг зэрэг уран бүтээлчид оролцоно. Дашрамд дуулгахад 29-ний тоглолтын тасалбарыг Hi-Fi, UB palace-ийн кассаар болон шинэлэг үйлчилгээ болох www.easyticket.mn сайтаар цахим хэлбэрээр борлуулж байна. Тасалбарын үнийг 25000, 40000 төгрөгөөр тогтоожээ.
Монголын рок, попын гол тулгуур багана болох “Харанга хамтлаг”-ийн гитарчин, МУСГЗ, Ц.Чулуунбатын Chuka & Friends “Содон аялгуу” амьд тоглолт өнөөдөр, маргааш Улаанбаатар паласт тоглогдоно. Тоглолтын тасалбар онлайнаар борлогдож, аль эрт түүний фэнүүдийн гарт очиж, эрэлт ихтэй үүсчээ. Тиймээс энэ тоглолтыг энэ сарын 29-нд дахин тоглохоор болсон байна. Ч.Чулуунбатын хувьд монголын орчин үеийн хөгжмийн урлагт 40 жил зүтгэхдээ 150 орчим дууны уран бүтээл туурвиж "Залуус", "Соёмбо", "Харанга" хамтлагаас гадна үе үеийн залуу уран бүтээлчдийг дэмжин ажиллаж ирснийг түүний дууг сонсох дуртай, фэнүүд нь андахгүй сайн мэднэ биз.

0 Сэтгэгдэл