Хууль зүй, дотоод хэргийн шинэ сайд Г.Тэмүүлэн тангараг өргөлөө
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан
Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл ажил үргэлжилж байна
Авто замын дижитал удирдлагыг боловсронгуй болгох тоног төхөөрөмж хүлээн авлаа
Австралийн парламентын дарга Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан
АН: Ерөнхий сайдын хамаарал бүхий ИЗИС, Рояал академи зэрэг сургууль, цэцэрлэгүүд өнгөрсөн гурван жилд төрөөс 8.3 тэрбум төгрөгийн зардал авчээ
ЭТТ: НӨЛӨӨЛЛИЙН БҮСИЙН ИРГЭДЭД МЭРГЭЖИЛ ОЛГОХ СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ
"Замын хөдөлгөөний удирдлагын төв"-ийн хяналтын камерт 6 зам тээврийн осол бүртгэгдлээ
Эрүүл мэндийн сайд Э.Батшугар: Бодит өвчтөнтэй ажиллах, эмнэлзүйн шийдвэр гаргах, багаар ажиллах замаар мэргэжлийн ур чадвар төлөвшдөг” гэдгийг онцоллоо
Дэлхийн мисс Харри Поттерт дуртай
63 дахь удаагийн дэлхийн сайхан бүсгүйг шалгаруулах тэмцээн Индонез улсын нийслэл Бали аралд амжилттай өндөрлөлөө. Тус улсад тэмцээн зохион байгуулахыг эрс эсэргүүцсэн лалын шашинтнуудын тэмцэл их байсан ч ийнхүү тэд ард нь гарч чадлаа. Ялагч болох манай гарагийн хамгийн гоо 127 бүсгүйгээс тунан үлдэж ертөнцийн сайхан бүсгүйн титмийг дөнгөж өчигдөрхөн зүүгээд буй Меган Янг гэх залуу бүсгүйн талаар товч мэдээллийг хүргэе.
Тэрээр 1990 оны хоёрдугаар сарын 27-ны өдөр АНУ-д төрж 10 настай байхдаа Филиппин улс руу нүүн тэнд аж төрөх болжээ. Ингээд Күзон хотод байрладаг Азийн Тринити их сургуульд элсэн суралцаж саяхан тус улсын нийслэл Манила хотын католик шашинтны сургууль De La Salle коллежийг дүүргэсэн байна.

Меган бол Филиппин улсаас төрөн гарсан анхны гоо бүсгүй бөгөөд улсынхаа гоо бүсгүйн тэмцээнд түрүүлснээр ийнхүү дэлхийн сайхан бүсгүйчүүдтэй өрсөлдөж ялалт байгуулсан юм. Меган түрүү жилийн мөн үед болсон “Энх тайван”-ы төлөөх аянд Үндэсний энхийн төлөөлөгчөөр сонгогдон амжилттай оролцсон. Мөн “Star magic presents” хэмээх ABS телевизээс бэлтгэдэг шоунд тоглож, цаашлаад Pinoy Big Brother: Celebrity Edition 2, I Love Betty La Fea гэх зэрэг бүтээлд тоглосон нь түүний дэлгэцийн гараа байжээ. Энэ үед гоо бүсгүй маань хөтлөгч болох хүсэлдээ хөтлөгдөн хэд хэдэн нэвтрүүлэг хөтөлснөөр тус телевиз үзэгчдийн тоог ихээр нэмсэн гэнэ. Түүний хамгийн дуртай кино нь “Харри Поттер” бол, хэд ч үзээд уйддаггүй хүүхэлдэйн кино нь “Tangled”, “Немогийн эрэлд” гэнэ.

63 дахь удаагийн дэлхийн сайхан бүсгүйг шалгаруулах тэмцээн Индонез улсын нийслэл Бали аралд амжилттай өндөрлөлөө. Тус улсад тэмцээн зохион байгуулахыг эрс эсэргүүцсэн лалын шашинтнуудын тэмцэл их байсан ч ийнхүү тэд ард нь гарч чадлаа. Ялагч болох манай гарагийн хамгийн гоо 127 бүсгүйгээс тунан үлдэж ертөнцийн сайхан бүсгүйн титмийг дөнгөж өчигдөрхөн зүүгээд буй Меган Янг гэх залуу бүсгүйн талаар товч мэдээллийг хүргэе. Тэрээр 1990 оны хоёрдугаар сарын 27-ны өдөр АНУ-д төрж 10 настай байхдаа Филиппин улс руу нүүн тэнд аж төрөх болжээ. Ингээд Күзон хотод байрладаг Азийн Тринити их сургуульд элсэн суралцаж саяхан тус улсын нийслэл Манила хотын католик шашинтны сургууль De La Salle коллежийг дүүргэсэн байна.

0 Сэтгэгдэл