АН-ынхан Ерөнхий сайдыг огцруулахаар гарын үсэг цуглуулж эхэлжээ
Маргаашаас ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна
Хавдар судлалын төв мэс заслын эмчилгээндээ робот ашиглана
“ЮНЕСКО-Д БҮРТГҮҮЛСЭН МОНГОЛЫН СОЁЛЫН БИЕТ БУС ӨВҮҮД” СЭДЭВТ ШУУДАНГИЙН МАРКИЙН АНХНЫ ӨДРИЙН НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭНИЙ БОЛЛОО
ОУХМ О.Уранбаяр “Оны шилдэг цэвэр ялалт” төрөлд нэр дэвшлээ
Төрийн хяналт шалгалтын тогтолцоог боловсронгуй болгох үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдаан болов
“The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томилов
Голомт банк “Оны онцлох хүүхэд” арга хэмжээг дэмжин ажиллаа
Х.Нямбаатар: Амар тайван, аюулгүй Улаанбаатар хотыг бий болгох зорилгоор цагдаагийн байгууллагад технологийн дэвшлийг нэвтрүүлж байна
Шадар сайд Х.Ганхуяг ОХУ-ын байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козловыг хүлээн авч уулзжээ
Бостонд хугацаа нь дууссан бүтээгдэхүүний дэлгүүр нээнэ
2014 оны эхээр Дуг Раух гэгч америк бизнесмэн Бостон хотноо хугацаа нь дууссан ч хэрэглэх боломжтой хүнсний бүтээгдэхүүний тусгай дэлгүүр нээх гэж байгаа тухай “BBC” агентлаг мэдээлж байна.

Статистик мэдээнээс үзвэл зөвхөн Америкт гэхэд л нийт бүтээгдэхүүний 40 хувийг нь хадгалах хугацаа нь дууссан гэсэн шалтгаанаар хаядаг ажээ. Гэтэл зарим тохиолдолд барааны шошго дээрх огноо нь дууссаны дараа хэрэглэвэл амт нь ердийнхөөс өөөрчлөгдөнө гэдгийг л заасан байдаг болохоос хүнсэнд хэрэглэх хориотой гэсэн утга агуулаагүй байдаг аж. Үүнээс болж Америкийн дэлгүүрүүд өдөр болгон асар их хэмжээний хэвийн хүсний бүтээгдэхүүнийг хуулийн дагуу шошго дээрх хадгалах хугацаа дууссан гэдэг ганцхан шалтгаанаар хаядаг. Ялангуяа, эрдэнэ шишийн чипс, шоколад, тараг, сүү гэсэн бүтээгдэхүүн хамгийн ихээр хаядаг.
Нарийвчилсан судалгаанаас үзвэл зарим бүтээгдэхүүний хадгалах хугацаа дууссан ч гэлээ тусгай горим баримталбал хамаагүй удаан хугацаанд эрүүл мэнддээ аюул учруулалгүйгээр хэрэглэх боломжтой байдаг аж. Тухайлбал, өндөгийг -5 градусын хүйтэнд хөргөгчинд 3-5 долоо хоног хадгалах боломжтой бол сүүг -2 градусын хүйтэнд хадгалахад гашилж муутгалгүй уддаг.
Хугацаа нь дууссан хүнсний бүтээгдэхүүний анхны дэлгүүрийг Бостон хотын Дорчестер хотод нээх аж. Энэ хотод гол төлөв ажилчид амьдардаг юм байна. Өвөрмөц дэлгүүр нээж байгаа бизнесмен Даг Раух нь “Trader Joes” гэдэг дэлгүүрийн сүлжээ ажиллуулдаг аж.
НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас гаргасан мэдээгээр Европ, Хойд Америкт жилдээ нэг хүнд 115 кг хүнсний хаягдал ноогддог байхад Африк, Өмнөд болон Зүүн Өмнөд Азид энэ үзүүлэлт нь ердөө 6-11 кг байдаг ажээ.
Европт хугацаа нь дууссан бүтээдэхүүнийг тусгай дэлгүүрүүдэд өгч хямдарсан үнээр, эсвэл бүр үнэгүй тараадаг тогтолцоо бий. Тухайлбал, Нидерланд, Бельги, Герман зэрэг баруун Европын орнуудад ийм дэлгүүр түгээмэл. “Give-away shops”, “Freeshops”, “freemarket” гэх мэтээр нэрлэгддэг ийм дэлгүүрт гол төлөв авахыг хүссэн хүн болгонд ном, гэрийн тавилгаас эхлээд хугацаа нь дууссан хүнсний бүтээгдэхүүнийг үнэгүй тараадаг. Ийм дэлгүүрийн үйлчлүүлэгчид нь гол төлөв амьжиргааны төвшин багатай хүмүүс болон капиталист чиглэлийн амьдралын хэв маягийг зарчмын хувьд эсэргүүцдэг хүмүүс. Үнэгүй дэлгүүрүүд “Нэг хүний шуналд бус хүн болгоны хэрэгцээнд хангалттай хүрэлцээтэй” гэсэн уриатай.
Өрнөдөд анхны ийм дэлгүүрийг Нидерландын Лейден хотноо “Eurodusnie Collective” нэртэй анархист байгууллага нээсэн байдаг.

0 Сэтгэгдэл