Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Барууныг эсэргүүцэгч “Боко харам”-ын харгислал

Нигерийг лалын шашны хуулиар амьдардаг улс болгохын төлөө тэмцдэг алан хядах “Боко харам” бүлэглэл өнгөрсөн ням гарагт ээлжит алан хядах ажиллагаа явуулсан байна. Тэд Нигерийн зүүн хойд мужид байдаг хөдөө аж ахуйн коллежийн байр руу дайрчээ. Дайралтын улмаас ихээхэн түймэр гарч коллежийн барилга нурсны улмаас 50 гаруй оюутан амиа алдсан тухай “Ассошейтэд пресс” агентлаг мэдээлж байна. Дайралт эхлэх үеэр мянга гаруй оюутан  байрнаас зугатаж амжсан тулдаа хохирлын хэмжээ харьцангуй бага байгаа юм.
“Боко харам” сургууль, эмнэлэг, зурагт гээд өрнөдтэй холбоотой юм болгоныг үгүйсгэдэг. Улмаар сургуульд сурсан, эмнэлэгт үзүүлсэн гээд өрнөдийн “бузар” зүйлтэй ямар нэг байдлаар холбогдсон болгоныг хэрцгийгээр хөнөөдөг. Хэдхэн сарын өмнө энэ бүлэглэлийн алан хядагчид дунд сургууль руу дайраад ямар ч гэмгүй олон арван хүүхдийн аминд хүрч байсан юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан