АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна
Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ
Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ
С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан
Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа
Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ
Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ
Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
"Завхан аймагт жендэрийн мэдрэмжтэй хяналт-үнэлгээний чадавхыг бэхжүүлэх" төслийн Модуль I сургалт: "Үр дүнд суурилсан удирдлага ба Үнэлгээ” зохион байгууллаа
Экс генерал амиа егүүтгэв
Чилид дарангуйлагч Аугусто Пиночетийг эрх барьж байх үед тагнуулын албаны дарга байсан генерал Одланьер Мена өөрийгөө буудсан байна. Өдгөө 87 нас хүрээд байсан экс генералыг дарангуйлагч дэглэмийн үед үйлдсэн гэмт хэргийнх нь төлөө зургаан жил хорих ялаар шийтгүүлэн ялаа эдэлж байсан юм. Түүнийг 1973 онд болсон төрийн эргэлтийг эсэргүүцэгчдийг устгах “Үхлийн цуваа” нэртэй тусгай ажиллагаа явуулан зуу гаруй энгийн иргэний аминд хүрсэн гэж буруутгасан юм. Өнгөрсөн пүрэв гарагт Чилийн Ерөнхийлөгч нь Менагийн ял эдэлж байсан “Кордильера” элит шоронг хаах болсноо мэдэгдсэн билээ. Энэ шоронгийн хоригдлууд нь гол төлөв Пиночетийг төр барих үед өндөр албан тушаалтан байсан бөгөөд дотроо интернэтэд чөлөөтэй гарцтай, кабелийн телевизтэй, барбекью шараад тухлах талбайтай, газрын теннис тоглож болдог гээд жирийн шоронгийн хажууд амралтын газрыг санагдуулахуйц тохь тухыг эдэлдэг байжээ.
Пиночетийн засаглалын үед хэлмэгдсэн олон мянган чили иргэд, нэртэй улстөрчид нь гэмт хэрэгтнүүдийг ийм тусгай нөхцөлд хорьж байгааг хүчтэй шүүмжилсний дараагаар хаах шийдвэр гаргасан байна. Өөрийгөө буудсан экс генерал Мена нь тухлаг нөхцөлтэй газраас гарч жирийн дэглэмтэй өөр шоронд хоригдох болсондоо сэтгэл санаагаар ихэд унасан байсан гэж өмгөөлөгч нар нь ярьжээ. Генерал жирийн дэглэмтэй шоронд орвол шаардлагатай эмнэлгийн тусламж авч чадахаа болино гэж эмээж байсан гэнэ. Тэрээр гэртээ түр чөлөөгөөр харих үедээ ийнхүү өөрийгөө буудан егүүтгэжээ.
Чилид дарангуйлагч Аугусто Пиночетийг эрх барьж байх үед тагнуулын албаны дарга байсан генерал Одланьер Мена өөрийгөө буудсан байна. Өдгөө 87 нас хүрээд байсан экс генералыг дарангуйлагч дэглэмийн үед үйлдсэн гэмт хэргийнх нь төлөө зургаан жил хорих ялаар шийтгүүлэн ялаа эдэлж байсан юм. Түүнийг 1973 онд болсон төрийн эргэлтийг эсэргүүцэгчдийг устгах “Үхлийн цуваа” нэртэй тусгай ажиллагаа явуулан зуу гаруй энгийн иргэний аминд хүрсэн гэж буруутгасан юм. Өнгөрсөн пүрэв гарагт Чилийн Ерөнхийлөгч нь Менагийн ял эдэлж байсан “Кордильера” элит шоронг хаах болсноо мэдэгдсэн билээ. Энэ шоронгийн хоригдлууд нь гол төлөв Пиночетийг төр барих үед өндөр албан тушаалтан байсан бөгөөд дотроо интернэтэд чөлөөтэй гарцтай, кабелийн телевизтэй, барбекью шараад тухлах талбайтай, газрын теннис тоглож болдог гээд жирийн шоронгийн хажууд амралтын газрыг санагдуулахуйц тохь тухыг эдэлдэг байжээ.Пиночетийн засаглалын үед хэлмэгдсэн олон мянган чили иргэд, нэртэй улстөрчид нь гэмт хэрэгтнүүдийг ийм тусгай нөхцөлд хорьж байгааг хүчтэй шүүмжилсний дараагаар хаах шийдвэр гаргасан байна. Өөрийгөө буудсан экс генерал Мена нь тухлаг нөхцөлтэй газраас гарч жирийн дэглэмтэй өөр шоронд хоригдох болсондоо сэтгэл санаагаар ихэд унасан байсан гэж өмгөөлөгч нар нь ярьжээ. Генерал жирийн дэглэмтэй шоронд орвол шаардлагатай эмнэлгийн тусламж авч чадахаа болино гэж эмээж байсан гэнэ. Тэрээр гэртээ түр чөлөөгөөр харих үедээ ийнхүү өөрийгөө буудан егүүтгэжээ.
0 Сэтгэгдэл
























