Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Олимпын бамбарын буухиа аян эхэллээ
Грекийн Олимп уулнаас 2014 онд Сочид болох Өвлийн тоглолтын галт бамбар аялуулах аян эхэллээ. Олимпын гал бүхий бамбарыг хамгийн анх грекийн цаначин Яннис Антониу авч явсан бөгөөд Оросын хоккейчин Александр Овечкинд дамжуулан өгчээ.

Грект Олимпын бамбарыг ирэх сарын таван хүртэл аялуулаад Оросын талд хүлээлгэн өгөх юм. Оросууд бамбарыг онгоцоор Москвад хүргэснээр Орос орноор аялах гараа эхлэх аж. Олимпын бамбарыг Оросын 2900 хот суурингаар дамжуулан 65 мянган км зам туулан аялуулна. Үүнээс гадна бамбарыг Олон улсын сансрын станц дээр аваачих юм.

Галыг Орос орноор аялах явцад Олимпын гимнастикийн дөрвөн удаагийн аварга Алексей Немов, синхрон сэлэлтийн Олимпын гурван удаагийн аварга Мария Киселева, дэлхийн анхны эмэгтэй сансрын нисгэгч Валентина Терешкова зэрэг 14 мянган оролцогч ээлжлэн барих юм. Галт бамбар аян нь 2014 оны хоёрдугаар сарын дөрвөнд Сочийн тоглолтын нээлт дээр дуусна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан