Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хором хормоор хорогдох амьдрал

“Татах буюу үнэрлэх, зажилж хэрэглэхэд зориулсан мансууруулах нөлөө бүхий, өөрөөсөө хараат байдал үүсгэн донтуулах үйлчилгээтэй нэгэн төрлийн хор юм” хэмээн та бидний “сайн нөхөр” тамхи гээчийг мэргэжилтнүүд ийн тодорхойлжээ. “Хор” гэж хэлсээр байтал хорхойссон баавгай мэт түүнд дурлах хүмүүс үхэл рүүгээ өдөр өдрөөр бус хором хормоор ойртож буйгаа төдийлэн ойлгодоггүй. Хорт хавдрын нийт тохиолдлын 38 хувь нь тамхинаас үүддэг нь таван насыг тань тантай хамт сорогч эл хорны ямар их хөнөөлтэйг илтгэх биз. Тамхинд 4800 гаруй химийн бодис, нэгдэл агуулагддаг. Жишээлбэл, хулгана, мэрэгч амьтдыг устгахад хэрэглэдэг арзен, хорт хийн лабораторт ашигладаг цианит, уушгины мөгөөрсөн сувгуудыг тагладаг бохь, донтуулах үйлчилгээтэй никотин гэхчлэн. Эдгээрээс 250 гаруй бодис нь хорт хавдар үүсэхэд нөлөөлдөг аж. Донтуулах үйлчилгээ бүхий никотин хэмээх бодис нь тамхи татах хүслийг өдөөдгөөрөө хамгийн аюултай нь. Тамхи татах үед түүнд агуулагдах никотины 25 хувь нь цусанд орж, долоон секундын дараа тархинд, 15-20 секундын дараа хөл, гарын мэдрэмжид нөлөөлдөг. Зүрх, судасны ханыг тамхинд агуулагдах бохь аажим аажмаар бөглөсөөр улмаар цус харвах, шигдээс үүсэх гол шалтгаан болдог.

Манай улсын нийт хорт хавдраар өвчлөгсдийн 11 хувь нь уушгины, есөн хувийг нь улаан хоолойн хорт хавдрын өвчлөл эзэлдэг. Энэ нь нас баралтын тоогоороо эхний гуравт орж буй үзүүлэлт. Уушгины хорт хавдрын 90 хувь нь тамхинаас үүдэлтэй бөгөөд тамхи татдаг арван хүний ес нь эл өвчний улмаас нас бардаг гэнэ. Мөн тамхи нь уруул, улаан хоолой, амны хөндийн хавдар үүсгэдэг ба буйлны өвчин, шүд унах, шүдгүйдэх шалтгаан болдог. Хорт хавдрын 38, зүрх судасны өвчний 34, амьсгалын замын эрхтний өвчлөлийн 28 хувь нь дан ганц тамхинаас үүсч байна. Иймээс эртэмтэд тамхидалтыг нэг төрлийн өвчин гэж үзэх болжээ. Дэлхий нийтийг айлгаж буй хорт хавдар хэмээх тахлыг үүсгэгч тамхи хэмээх хор таны амьдралыг хором хормоор хороосоор л байна. Та өөрөө бус тамхи таныг татсаар байгааг ухаарах цагт үхэл хаалгыг чинь тогших вий. Асаасан тамхиа амандаа зуулгүй алтаар ч үнэлэхгүй амь насаа аварч үлдмээр байгаа бол таван насны хулгайчийг одоохон унтраа.
Хорт хавдар 200 төгрөг

Тамхи ихээр хэрэглэдэг хүмүүст гэр бүл, ойр дотны хүмүүс нь “гарч чаддаггүй юм гэхэд багасга” хэмээн зөвлөдөг. Гэвч тамхинд хэзээ ч зохистой хэрэглээ гэж байдаггүй. Тамхичин хүн тамхи үйлдвэрлэгч, худалдагчдын золиос болж, ашиг орлогыг нь нэмэгдүүлэн өөгшүүлснээрээ тэднээс хорт хавдар худалдан авч байгаагаас өөрцгүй юм. Мөн гэр бүл, орчин тойрны хүмүүсээ дам тамхидалтаар хордуулахаас гадна айл өрх, хувь хүн эдийн засгийн хувьд доройтон ядуурсаар байдаг. Тамхинд агуулагдах никотин хүний биед 60 мг агууламжтай байвал үхлийн аюултай гэж үздэг. Манай оронд худалдаалж буй тамхинууд 0.6-1.7 мг никотин агуулдаг бөгөөд нэг тамхи татахад дээрх никотины 25-40 хувь нь цус, эд эрхтэнд шингэдэг ба 72 цагийн дараа бүрэн цэвэршдэг аж. Өглөө болон хоол идсэний дараа тамхи татах хүсэл маш ихээр төрдөг нь цусан дахь никотины агууламж багасч, улмаар байнга хэрэглэсээр дадал болсон хороо бие махбодь нэхдэгтэй холбоотой гэнэ. Хоол хүнснээс авсан энергиэр тэжээгдсэн эд эрхтний үйл ажиллагаа сэргэн, өтгөн шингэнээр дамжин никотиныг биеэс гадагшлуулдаг ба хэдий чинээ гадагшилна, төдий чинээ тамхи татах хүсэл өдөөгддөг аж. Хорт хавдар үүсгэгч хорт утааг 200-хан төгрөгөөр худалдаалж байгаа нь үхлийн үнэ цэнэ хэтэрхий хямдхан гэдгийг илтгэнэ.

Тархи эзэгнэсэн тамхины утаа тамд аваачих үхлийн унаа

Тамхичин хүн булшныхаа  нүхийг өөрийн гараар, бага багаар ухсаар байдаг аж. Нэг тамхи татахад нэг атга шороо гэхчлэн. Нэг ширхэг янжуур татахад хүний нас 7-11 минутаар хорогддог бол өдөрт хайрцаг тамхи татдаг хүн ойролцоогоор 180 минут буюу гурван цагаар амьдралаа богиносгодог байх нь. Өдөр бүр гурван цаг гээд бодохоор эмгэнэлтэй. Манай улс тамхины хэрэглээгээр дэлхийн 220 гаруй улс орноос эхний аравт ордог бөгөөд эрэгтэйчүүдийн 67 хувь, эмэгтэйчүүдийн 24 хувь нь тамхи татдаг. Тамхинаас болж дэлхий даяар өдөрт 11 мянган хүн нас бардаг. XX зуунд 100 сая гаруй хүн тамхинаас болж хорвоог орхисон ба энэ тоо XXI зуунд тэрбумаар хэмжигдэж магадгүй гэнэ. Манай улсад сүүлийн арав гаруй жилийн хугацаанд янжуур тамхины үйлдвэрлэл дөрөв дахин, импорт 5.5, дүнсэн тамхины импорт 2262 дахин нэмэгджээ. Түүнчлэн 1996 оноос хойш янжуур тамхины нийт хэрэглээ 16, нэг хүнд ногдох хэрэглээ 20 дахин өсчээ. Тархи эзэгнэж татах хүслийг өдөөгч эл хор нь тамд хүргэх үхлийн унаа гэлтэй.

Тогтолцооны гажуудал буюу тамхидалтын гашуудал

Тогтолцоо. Энэ үг аливаа юмсын оршихуйн хамаарал, утга, учиг, уялдаа холбоо хийгээд тэдгээрийн харилцан хамаарал, шүтэлцлийг илэрхийлнэ. Тогтолцоо гажууд­вал бүтцийн эмх замбараагүй байдал үүсч, хяналт алдагддаг. Тогтолцооны гажуудлын бодит жишээ нь тамхины зах зээл, тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилт юм. Батлагдаад удаагүй ч биеллээ олоогүй хуулийн цоорхойгоор суунаглах тамхины хортой хөх утаа таны, гэр бүл, үр хүүхдийн чинь амьдралаас хором хормоор хороосоор л байна. Хяналтгүй хуулийн хэрэгжилт ямар байгааг захаас аваад харж болно. Автобусны буудал, гудамж талбай, цэцэрлэгт хүрээлэн гээд тамхи татахгүй газар гэж үгүй болж. Анх хууль батлагдсан эхний нэг сар мэр сэр тамхи баагиулсан хүн харагддаг байсан ч Монголын хууль гурав хоног гэгчээр төд удалгүй хэн дуртай нь утаа уугиулсан шигээ явах болсон. Тамхи ширхгээр худалдахыг хориглосон ч хууль гууль болж, ТҮЦ, дэлгүүр, гар дэээрээс худалдаа хийгчдийн хэнээс нь ч 200-хан төгрөгөөр худалдан авч байгаа нь хорт хавдрыг хямд үнээр олон нийтэд түгээж, халдааж буй хэрэг. Гэр хороолол, хотын захын дэлгүүрүүдэд хяналт муу тавигддагаас өсвөр насныхны тамхидалт улам бүр газар авсаар байна. Хайрцгаар нь тамхи авах бэлэн мөнгө бэл бэнчин муутай оюутнууд ширхгийг нь 200-хан төгрөгөөр үнэлсэн хорт хавдрыг сургуулийнхаа угаалгын өрөөнд амнаас ам дамжуулан түгээсээр. Дээр хэлсэнчлэн, манай улс тамхины хэрэглээгээр дэлхийн 220 гаруй улс орноос эхний аравт ордог ба дөрвөн хүн тутмын нэг нь тамхичин аж. Эл дөрвөн хүний хоёр нь өсвөр насныхан гэж бодохоор бүр ч эмгэнэлтэй. 2009 онд 15-69 насны 2000 хүнд судалгаа хийхэд эрэгтэйчүүдийн 48, эмэгтэйчүүдийн 6.9 хувь нь тогтмол тамхи татдаг хэмээн хариулжээ. Энэ мэт эмгэнэлтэй тоо баримтууд тогтолцооны гажуудлыг илэрхийлнэ. Улмаар гажуудлаас үүссэн гашуудал нь үхлээр төгсдөг ажээ.
0 Сэтгэгдэл
Hehe.ene bichsen too barimt unen bol manaih tamhichingyu uls yum bishuu.minii ergen toirond tamhi tatdaggyu emegtei alga.yalanguya heduulee tsuglaad suuval tamhinii utaand tamhichin minii tolgoi duurch dotor muuhairdag.bi togtmol hereglej uuriiguu horduuldag ted genet undur dozoor heregledeg.eruusuu l hudlaa bichsen bna
yamarch utgagui yum bichih n .. bolie oo
наад нэг юмы чнь хэнч уншихгүй шүү дээ Одоо хүмүүс улиг болсон ийм юмыг чинь харахас дургүй нь хүрдэг болсоон Тэгээд яаж тамхинаасаа гарах вэ.Тэвчээр л алга байна даа.Тамхи татаад та тансаг сайхан болохгүй Танан шүд чинь үжирч Талимаа зүс чинь гундана Зүүгээр хатгасан юм шиг өвддөг Зүрхний өвчтэй болно Зүс царай чинь гундаж Зүүлэг өвчтэй болно гээд л зохиож чадаад байгаа хирнээ гарч чадахгүй байнаа ах нь
МӨНГӨӨ ХУЛХИДУУЛСАН УУ АТААРХСАН УУ ТЭНЭГ АВЬЯАСТАЙ ГАРАА. ЭНИЙГЭЭ ЧИ ЗАЛХТАЛ БИЧИХ ЮМАА. ОЛОН ХЭЛВЭЛ УЛИГ ГЭДГИЙГ ЧАМ ШИГ ГАР Ч МЭДЭХГҮЙЛ ДЭЭ
ЛИЦЕНЗНИЙ НАЙМААЧИН ХЯТАД НӨХД v vДИЙН ГАР ХӨЛ БОЛСОН, ХӨШӨӨТИЙГ ХУУЛЬ БУСААР АВСАН “МОНЭКО” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН, ОДОО ТӨВ АЙМГИЙН БАЯНЖАРГАЛАН СУМЫН НУТАГТ ОРШИХ ХӨМӨӨЛТ, БАЯНЖАРГАЛАНГИЙН ШАТДАГ ЗАНАРЫН- 4.5 ТЭРБУМ ТОННЫ, Х vРЭН Н v vРСНИЙ 2.0 ТЭРБУМ ТОННЫ НӨӨЦТЭЙ ОРДУУДЫН ЛИЦЕНЗИЙГ ХУУЛЬ БУСААР ЭЗЭМШИЖ БАЙГАА “КОММОНМАКС” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙГАА ӨВӨР МОНГОЛ НАЦАГДОРЖ ГЭГЧ ЭТГЭЭДИЙГ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ. ОРГОН ЗАЙЛДАГ АВЬЯАСТАЙ ГАР ДАА.
Хамгийн их уншсан