АН-ынхан Ерөнхий сайдыг огцруулахаар гарын үсэг цуглуулж эхэлжээ
Маргаашаас ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна
Хавдар судлалын төв мэс заслын эмчилгээндээ робот ашиглана
“ЮНЕСКО-Д БҮРТГҮҮЛСЭН МОНГОЛЫН СОЁЛЫН БИЕТ БУС ӨВҮҮД” СЭДЭВТ ШУУДАНГИЙН МАРКИЙН АНХНЫ ӨДРИЙН НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭНИЙ БОЛЛОО
ОУХМ О.Уранбаяр “Оны шилдэг цэвэр ялалт” төрөлд нэр дэвшлээ
Төрийн хяналт шалгалтын тогтолцоог боловсронгуй болгох үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдаан болов
“The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томилов
Голомт банк “Оны онцлох хүүхэд” арга хэмжээг дэмжин ажиллаа
Х.Нямбаатар: Амар тайван, аюулгүй Улаанбаатар хотыг бий болгох зорилгоор цагдаагийн байгууллагад технологийн дэвшлийг нэвтрүүлж байна
Шадар сайд Х.Ганхуяг ОХУ-ын байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козловыг хүлээн авч уулзжээ
Ш.Эрдэнэбулган: Барааны үнийн өсөлтийг тогтооход төмөр замчид голлох үүрэг гүйцэтгэсэн
УБТЗ-ын Тээвэр эрхэлсэн орлогч дарга Ш.Эрдэнэбулгантай ярилцлаа.

-Сүүлийн өдрүүдэд Замын-Үүд боомтоор орж ирэх цементийн хэмжээ нэмэгдсэн гэх юм. Уг нь, өдийд цементийн тээвэрлэлт багасдаг биз дээ?
-Тийм ээ. Энэ сарын 21-23-ны өдөр хилээр орж ирэх цементийн хэмжээ огцом нэмэгдсэнээс Замын-Үүд өртөөнд 210-220 машины бөөгнөрөл үүссэн. Шалтгаан нь Эрээн хотын цементийн гурван үйлдвэрийн хоёр нь наймдугаар сарын 02-ноос тоног төхөөрөмжөө шинэчлэх технологийн зогсолт хийгээд эхнийх нь есдүгээр сарын 15-нд дараагийнх нь мөн сарын 24-нд ажиллаж эхэлснээр хилээр орж ирэх цементийн хэмжээ ингэж эрс нэмэгдсэн хэрэг. Дээр нь, өнгөрсөн 19-ний өдөр Замын-Үүдэд бороо орж, ачилт үндсэндээ хийгдээгүй.
-Цементийн ийм “үер” шилжүүлэн ачилтад хүндрэл учруулах нь ойлгомжтой. УБТЗ-ын захиргаа хүндрэлийг зохистойгоор шийдвэрлэхийн тулд ямар арга хэмжээ авч байна вэ?
-Өмнөх жилүүдийн есдүгээр сарын эхэн үеэс хилээр орж ирэх цементийн хэмжээ ерөнхийдөө багасах тал руугаа ордог байсан л даа. Үүнтэй холбоотойгоор Замын-Үүдэд цементийн ачилт хийдэг “Монгол бүтээл”, “Аавын гурван хүү” компанийн ачигчид хүүхэд багачуудаа сургууль, цэцэрлэг нь оруулах зэрэг хувийн шалтгаанаар буцах тохиолдол гардаг. Энэ байдал өнгөрсөн өдрүүдийн ачилтад тодорхой хэмжээгээр нөлөөлсөн. Замын захиргаа бий болсон нөхцөл байдалд дүгнэлт хийн, шуурхай арга хэмжээ авч, төмөр замчдын хүчээр ачилтыг хэвийн болгож чадлаа. Төмөр замын салбар нэгжүүдээс 96 хүний бүрэлдэхүүнтэй ачигчийн баг бүрдүүлэн Замын-Үүдэд томилоод, долоо хонож байна. Манай баг сайн ажилласны хүчинд машины бөөгнөрөл богино хугацаанд арилж, одоогоор хоногт 110-120 машин орж ирж байгаа. Манайхтай гэрээгээр ажилладаг компаниуд ч тодорхой арга хэмжээ авсан нь нөлөөлсөн. Цаашдаа ачаалал төдийлэн буурахгүйгээр энэ оныг үдэх шинжтэй байна.
-Ачилт нэмэгдсэн үед вагон хүрэлцэхгүй тохиолдол гарах уу?
-Замын захиргаа энэ жил цементийн тээврийг амжилттай зохион байгуулахын тулд ОХУ-аас тодорхой тооны зориулалтын вагон түрээсийн гэрээгээр авч ашиглаж байсан. Уг вагонуудын гэрээний хугацаа дуусч, үзлэг шалгалт хийн, буцаахад бэлтгэж байсан ч үүссэн нөхцөл байдлаас шалтгаалан Оросын талтай харилцан тохиролцсоны үндсэн дээр хугацааг нь ирэх сарын 20-ныг хүртэл сунгалаа. Иймээс вагоны хувьд асуудалгүй гэж үзэж болно. Тухайлбал, есдүгээр сарын 26-ны шөнө 31 вагон ачиж дууссан бол үдээс өмнө 16 вагон ачигдсан. 11.00 цаг гэхэд 51 вагон ачилтад тавигдана. Орой 17.30-цагаас дахиад 26 вагон тавигдах жишээтэй. Энэ хэдэн тооноос вагоны хангалт хэвийн явагдаж байгааг ойлгоход төвөггүй байх л даа.
-Энэ үед цементийн үнэ “тэнгэрт хадлаа” гэж ярилцах юм?
-Үнэ нэмэгдсэн тал бий. Есдүгээр сарын 21-нд л гэхэд нэг тонн цементийн үнэ 220000-230000 төгрөг хүрсэн гэсэн судалгаа байна. Бидний зохион байгуулсан шуурхай тээвэрлэлтийн үр дүнд дээрх үнэ хоёрхон хоногийн дараа 180000 төгрөг болж буурсан. Харин өчигдрийн байдлаар 174000 төгрөгөөр борлогдож байна. Энэ үнэ цаашдаа ч буурах хандлага бий.
-Өнгөрсөн зун нэг тонн цементийн үнэ 130000-135000 төгрөгт хэлбэлзэж байсан. 2012 онтой харьцуулахад өсөлт гараагүй. Харин ч буурсан дүнтэй байгаа. Үүнд юу нөлөөлсөн гэж та үзэж байна вэ?
-Нөлөөлсөн олон хүчин зүйл бий. Засгийн газраас барилгын материал, цемент импортлогчид, барилгын компаниудад дэмжлэг үзүүлэх чиглэлээр тодорхой арга хэмжээ авсан. Тухайлбал, өргөн хэрэглээний бараа материалын өртөг зардлыг бууруулах тусгай хөтөлбөр боловсруулан хэрэгжүүллээ шүү дээ. Энэ хүрээнд төмөр замчид бидний авсан арга хэмжээ өнгөрсөн зуны туршид Замын-Үүдэд цемент болон бусад ачааны бөөгнөрөл үүсэхгүй байх, тэр тусмаа үнэ тогтвортой байхад голлох үүрэг гүйцэтгэсэн гэж үзэж байна.
-Та энэ талаар авсан арга хэмжээгээ тодруулж ярихгүй юү?
-Бололгүй яахав. Нэгдүгээрт, цемент, барилгын бусад материалыг ачих зориулалттай тусгай 150 вагоныг ОХУ-аас түрээсийн гэрээгээр авч, тээвэрт явуулсан. Хоёрдугаарт, Замын-Үүдийн шилжүүлэн ачилт, Улаанбаатар дахь буулгалтын ажлын хоорондын уялдаа холбоог тусгайлан авч үзэж, технологийг сайжруулсан. Гуравдугаарт, Замын-Үүд-Улаанбаатарын хооронд цемент, барилгын материал, бусад хурдан муудах хүнс, өргөн хэрэглээний барааг тээвэрлэх хурдан галт тэргээ хатуу зурмагт оруулж, аялуулсан. Энэ галт тэрэг Замын-Үүд-Улаанбаатарын хооронд 22-24 цаг л явж байгаа. Бид эхлээд хоёр галт тэрэг явуулж байгаад дахин нэгийг нэмсэн. Дараа нь, вагоны эргэлтийг хурдасгахын тулд Улаанбаатар-Замын-Үүдийн хооронд хоёр галт тэрэг хатуу зурмагтайгаар аялууллаа. Эдгээрийн үр дүнд өмнөх жилүүдэд Замын-Үүдэд ачаагаа шилжүүлэн ачуулахын тулд 12-14 хоног хүлээж зогсдог байсан машинууд гурав хоногт багтаан вагонд ачуулчихаад буцдаг болсон. Иймээс Замын-Үүдэд ачааны бөөгнөрөл гараагүй. Үүнд, манайхтай гэрээ байгуулж, цемент шилжүүлэн ачиж буй “Монгол бүтээл”, “Аавын гурван хүү” компанийн оруулсан хувь нэмэр ч их бий. Ер нь, төмөр замын тээвэр төмөр замчид, ачаа илгээгч, хүлээн авагчдын хамтын үйл ажиллагаа цагийн механизм шиг яв цав ажиллаж байсан тохиолдолд үр дүн сайтай байдаг. Ачуулсан цемент нь бодож байснаас эрт ороод ирэхэд ачаа хүлээн авагчид тэвдэх үе олонтаа тохиолдож байсан шүү. Тэд “танайхан биднийг сандаргаж байна шүү” гэцгээдэг. Энэ үг бидний хувьд шагнал юм даа.
-Ачаа, зорчигч тээсэн галт тэрэг аль болох хурдан очих газраа хүрч байвал үр ашиг өндөртэй байх нь ойлгомжтой. Тэгэхээр галт тэрэгний хурдыг нэмэгдүүлэх нь хамгийн чухал гэвэл та санал нийлэх үү?
-Тийм л дээ. Төмөр замын тээврийн амин чухал асуудал нь хурд, тээх чадвар, найдвартай ажиллагаа юм. Сүүлийн жилүүдэд энэ чиглэлээр дорвитой арга хэмжээ төлөвлөн хэрэгжүүлж байна. Илчит тэрэгнийхээ паркийг өндөр хүчин чадалтай “2ТЭ116УМ” серийн зүтгүүрээр шинэчилсэн.
Мөн Монгол инженерүүдийн гараар бүтсэн “2Загал” серийн 10 илчит тэрэгтэй боллоо. Эдгээр нь манай тээх, татах хүчин чадварыг нэмэгдүүлж байгаа. Тиймээс бид хоорондын замын өгсүүр ихтэй зарим хэсгүүдэд замын хүчжүүлсэн дунд засвар хийж, галт тэрэгний жин, хурдыг нэмэгдүүлж, өртөө хооронд аялах хугацааг багасгаж чадлаа. Тухайлбал, 2012 оны нэгдүгээр сард галт тэрэгний техникийн хурд 46.05, хэсгийн хурд 38.36 цаг байсан бол өнгөрсөн есдүгээр сарын 1-ний байдлаар техникийн хурд 51.4, хэсгийн хурд 42.98 цаг болж нэмэгдсэн байна. Одоо бид өртөө, зөрлөгийн хажуугийн замаар галт тэрэг өнгөрөх хурдыг 35-40 км/цагт хүргэхийг зорьж байгаа. Үүний тулд хажуугийн замын техникийн байдлыг сайжруулж, зам сумын байгууламжийг хүчжүүлэх ажил хийгдэж байна. Үр дүнд нь манай гол замаар аялах галт тэрэгний хурд өмнөд хойд хөршийнхөө галт тэрэгний хурдны төвшинд хүрнэ. Энэ нь зөвхөн ажлын технологи, галт тэрэгний хөдөлгөөнийг оновчтой зохион байгуулсны үр дүн гэж үзэж болно.
-Хөршүүд маань дамжин өнгөрөх ачаагаа манай төмөр замаар явуулахад дэндүү удаан байдаг гэлцдэг?
-Хурд нэмэгдсэнээр дамжин өнгөрөх ачаа нэмэгдэх боломж бүрдэнэ. Ер нь, дамжин өнгөрөх тээвэр хамгийн бага зардлаар өндөр ашиг олдгийг хэлэх нь зүйтэй болов уу.
-Суудлын галт тэргийг ч бас удаан явдаг гэж шүүмжлэх нь бий?
-Үнэний хувьтай. Бид суудлын галт тэрэгний хурдыг нэмэгдүүлэх чиглэлээр цогц арга хэмжээ төлөвлөн хэрэгжүүлж эхэллээ. Юуны түрүүнд суудлын галт тэрэгний зүтгүүрийг илүү хүчин чадалтай “2Загал”-аар сольж аялуулж байна. Миний дээр өгүүлсэн хоорондын замын тодорхой хэсгийн хурдыг нэмэгдүүлсэн шийдвэр суудлын галт тэргэнд ч мөрдөгдөж байгаа гэсэн үг. Саяхан БНАСАУ-д болсон Төмөр замын хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын хоёрдугаар группын хуралд ОХУ, БНХАУ-д аялах олон улсын болон дотоодын суудлын галт тэрэгний шинэчилсэн зурмагийг ирэх аравдугаар сарын 26-ны өдрийн 00 цагаас мөрдөж эхлэхээ танилцууллаа. Энэ зурмагаар тухайн галт тэрэгнүүдийн хоорондын замд аялах хугацаа нийлбэр дүнгээрээ 180 минутаар багассан байгаа. Тухайлбал, Замын-Үүдээс ачаа тээштэйгээ суудлын галт тэргэнд суусан зорчигч, суудлын автомашинаар гарсан хүнтэй зэрэг шахам Улаанбаатарт орж ирдэг болох нь гээд л ойлгочиход болно. Мэдээж, зорчигчдын аюулгүй, тав тухтай аялах нөхцөл бололцоог шинэ төвшинд хүргэх талаар ч тодорхой арга хэмжээ төлөвлөн хэрэгжүүлнэ.
-Хоёулаа цементийн тээврийн талаархи яриандаа шилжье. Цементийн үнийн одоогийн өсөлтийг төмөр замтай холбон ярих боллоо?
-Тийм ээ. Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр ингэж ярьж байна лээ. Цементийн үнэ тогтвортой, харин ч буурсан үед төмөр замтай холбосон яриа ховорхон сонсогддог байсан шүү. Цементийн тээврийн энэ удаагийн ихсэлт төмөр замаас хамаараагүйтэй адил үнийн өсөлт ч биднээс хамаараагүй болохыг хэлье. Та бүхэн ам.доллар, юанийн ханш сүүлийн үед хэрхэн өсч байгааг харж байгаа. Нэг тонн цементийн үнэ 220000-230000 төгрөг хүрсэн нь үүнтэй зарим талаар холбоотой. Нөгөөтэйгүүр, цементийг хилийн цаана нөөцөлж, хомсдол болсон үед нь оруулж ирэн, өндөр үнээр борлуулдаг хэсэг бүлэг хүний бизнесийн үйл ажиллагаа ч нөлөөлсөн гэж үзэж байна. Төмөр замчид харин ч үнийн өсөлтийг тогтоон барьж, бууруулах талаар чармайлттай ажиллаж, тодорхой үр дүнд хүрлээ. Өнөөдрийн байдлаар нэг тонн цементийн үнэ 174000 төгрөг байгаа тухай дээр өгүүлсэн.
-Энэ үнэ зуны төвшингөөс харьцангуй өндөр байна л даа. Цаашид буурах болов уу?
-Төмөр замчид бид хилээр орж ирсэн цементийг цаг тухайд нь ачиж, тээвэрлэлтээ сааталгүй хийж байна. Бидний үндсэн үүрэг ч энэ. Харин, үнийг зах зээлийн эрэлт нийлүүлэлт тогтоодог шүү дээ. Тэгээд ч Засгийн газар өнгөрсөн хавар нэг тонн цементийн үнийг 165000 төгрөгөөс хэтрүүлэхгүй байх нөхцөлтэйгээр цемент үйлдвэрлэгч, импортлогч компаниудад хөнгөлттэй нөхцлөөр зээл өгөх шийдвэр гаргасан. Одоогийн үнийн хэлбэлзэл тэр зүг рүү л чиглэж байгаа болов уу.

Л.Дуулга
0 Сэтгэгдэл