АН-ынхан Ерөнхий сайдыг огцруулахаар гарын үсэг цуглуулж эхэлжээ
Маргаашаас ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна
Хавдар судлалын төв мэс заслын эмчилгээндээ робот ашиглана
“ЮНЕСКО-Д БҮРТГҮҮЛСЭН МОНГОЛЫН СОЁЛЫН БИЕТ БУС ӨВҮҮД” СЭДЭВТ ШУУДАНГИЙН МАРКИЙН АНХНЫ ӨДРИЙН НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭНИЙ БОЛЛОО
ОУХМ О.Уранбаяр “Оны шилдэг цэвэр ялалт” төрөлд нэр дэвшлээ
Төрийн хяналт шалгалтын тогтолцоог боловсронгуй болгох үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдаан болов
“The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томилов
Голомт банк “Оны онцлох хүүхэд” арга хэмжээг дэмжин ажиллаа
Х.Нямбаатар: Амар тайван, аюулгүй Улаанбаатар хотыг бий болгох зорилгоор цагдаагийн байгууллагад технологийн дэвшлийг нэвтрүүлж байна
Шадар сайд Х.Ганхуяг ОХУ-ын байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козловыг хүлээн авч уулзжээ
Бүтээн байгуулалтаар “цангасан” боловсролын салбар
Барилга, байшингийн хүрэлцээ хамгийн муутай нь боловсролын салбар гэгддэг. Гурван ээлжээр хичээллэдэг сургууль, нэг ангид 50-иас дээш хүүхэд суралцдаг цэцэрлэг, “нүдний гэм” болсон дотуур байр. Дээр нь, өвөлдөө хөлдөж, зундаа “шатах” шахдаг багшийн хөгжил нэртэй ордон.

Нэг байтугай олон барилга барих хөрөнгөөр “Багш хөгжлийн ордон” гэх сайхан тодотголтой барилга барьсан нь олны хэл ам таталж, тендергүй баригдсан, төсвийн мөнгө идсэн гээд л олон хүний нэрийг сэвтүүлж орхисон. Тэгвэл 6.2 тэрбум төгрөгөөр барьсан энэ барилга ашиглалтад ороод нэг жилийн нүүр үзэж байгаа ч чанараа таниулаад амжсан. Нэр, хэрэглээ хоёр нь зөрсөн энэ барилга өвөл, зундаа хүйтэн, халаалт нь доголддог, цахилгааны монтаж нь алдаатай гээд л ёстой нөгөө хөрөнгө мөнгө шамшигдуулсан нөхдийн нүүрийг улайлгаж байна аа. Багшийн мэргэжил дээшлүүлэх институтын мэдэлд байдаг энэ барилга чанар муутай нь нэгэнт батлагдсан учраас эзэмшигчид нь гомдол гаргахаас өөр зүйл хийж чадахгүй л сууна.
Нэгээс гурван давхрын дулаан алдалт ихтэй. Өвөлдөө маш хүйтэн байдаг. Шилэн цонхнууд нь дулаан алддаг. Нугасаараа салхи сийгдэг ч гүйцэтгэгч компанид нь хэлэхээр шахдаг силикон барьж ирэхээс өөр хийсэн зүйл байдаггүй гэнэ. Хурлын заал нь өвөлдөө маш хүйтнээс аргагүйн эрхэнд 09:00 цагийн хуралд зориулж 06:00 цагаас эхлээд л тэнн залгадаг аж. Халуун тэннээр үлээлгэсэн хэр нь жавар нь бүрэн арилахгүй хүмүүс гадуур хувцастайгаа суудаг. Энэ байдлыг гүйцэтгэгч компанийнхан төдийгүй Барилга захиалагчийн албаны инженерүүд, мэргэжлийн хяналтын газрынхан ч мэддэг аж. Агааржуулалтын систем нь өвөл халуун, зундаа сэрүүн агаар үлээж байхаар хийгдсэн ч хоолойгоо буруу холбосноос ажилладаггүй гээд л тоочоод байвал энэ барилгад стандартын дагуу чанартай хийсэн зүйл бараг үлдэхгүй болов уу. Гэтэл энэ барилгыг улсын комисс хүлээгээд авчихжээ. Тендергүйгээр барьсан эл барилгын гүйцэтгэгч нь “Санбо генсел” гэдэг компани гэнэ. Жилийн дотор л чанараа таниулсан байдлыг харахад нэг л сэжигтэй.
Ингээд чухам хэн дур мэдэж энэ барилгыг хүлээн авсныг Багшийн мэргэжил дээшлүүлэх институтын Захиргаа, аж ахуйн хэлтсийн дарга З.Баасанжаваас тодруулахад “Боловсрол, шинжлэх ухааны яамны Барилга захиалагчийн албаны дарга Цэрэн тэргүүтэй, хяналтын инженер Батсүх болон Улсын мэргэжлийн хяналтын газрын байцаагч нарын акт 2012 оны есдүгээр сарын 3-ны өдөр гарч, хүлээж авсан. Бид ашиглагч байгууллагын хувьд үйл ажиллагаа явуулаад жил гаруйн хугацаа өнгөрч байна. Ашиглалтын явцад доголдол гарах бүрт Боловсрол, шинжлэх ухааны яамны Барилга захиалагчийн алба, Мэргэжлийн хяналтын газрын холбогдох хүмүүст албан бичгээр болон биечлэн уулзсан. Гүйцэтгэгч компанитай доголдол арилгуулах талаар олон удаа уулзаж, ажлын хэсэг гаргаж нөхцөл байдлаа харуулсан. Шинэ барилга учраас хуулийн дагуу тухайн гүйцэтгэгч компани нь гурван жилийн хугацаанд засвар хийнэ. Төрөөс ганц ч төгрөг олгох эрхгүй юм билээ. Энэ хугацааны явцад гүйцэтгэгч компани засвар хийж өгнө гэж ам өчиг өгсөн нь үнэн, гэхдээ юу ч хийгээгүй” гэлээ.
Тэгэхээр Багшийн хөгжлийн ордон энэ жил ч гэсэн хүйтэн хэвээрээ л өвөлжих нь. Хэрэв гүйцэтгэгч компани арга саам хийж, гурван жилээ давах гэж байгаа бол Багшийн мэргэжил дээшлүүлэх институтынхан дараагийн арга хэмжээгээ авах гэнэ. Тэд мэргэжлийн байгууллагаар дүгнэлт гаргуулаад төсвөөс мөнгө гаргуулж засвар хийлгэнэ гэж байлаа.
“Оюутны хотхон” сэмэрсэн урд хормой юу
Оюутны амьдралыг төсөөлөхөөр автобусанд мөнгөө төлөхгүй “гүрийсэн” нөхөд санаанд буудаг байсан бол одоо энэ байдал цэгцэрсэн гэхэд болно. Гэхдээ л хичээл эхлэхээр оюутнууд цугладаг нь зарим хүний амьдралд ихээхэн дараа болно. Замын хөдөлгөөн нэмэгдэхээс эхлээд л хөөрхий оюутнуудыг муучлахгүй зүйл байхгүй. Жилд дунджаар хөдөө орон нутгаас зорин ирэх 6000 оюутан оюутны байранд багтахгүй гадуур үлддэг гээд оюутнуудын зовлон дуусахгүй. Эдгээр зовлонг нэмэглэх, оюутан гэдэг нэрийг дагаж болохгүй бүтэхгүй зүйл яригддаг асуудлыг шийдэх гарц нь хотоос зайдуу босох оюутны хотхон. Энэ хүрээнд ч хамтарсан Засгийн газрын үед Оюутны хотхон байгуулъя хэмээн ярьж эхэлсэн.
Гэхдээ энэ ажил аль эрт буюу 10 жилийн өмнөөс л яригдаж эхэлжээ. Тухайн үед ШУТИС хотхон байгуулах гэж Баянголын аманд газар авсан гэдэг. 10-12 мянган оюутан хичээллэх багтаамжтай ч өдгөө хүчин чадлаа хэд дахин хэтрүүлээд буй тус сургуулийнхан өнөөгийн нөхцөл байдлыг эртнээс тооцож, дэлхийн жишигт хүрэхийг эрмэлзсэн нь тэр биз. Харин 2008 оноос ярьж эхэлсэн их сургуулиудын нэгдсэн хотхоныг Баянголын аманд барихад газрын хэмжээ нь багадна гэж үзжээ. 2010 оны гуравдугаар сард Засгийн газрын 56 дугаар тогтоолоор Их сургуулиудын хотхон байгуулах, зохион байгуулах ажлын хэсгийг байгуулсан бол зургадугаар сард 149 дүгээр тогтоолоор их сургуулиудыг хотхоноор хөгжүүлэх чиглэл баталсан. Ийнхүү БСШУЯ-ны дэргэд Их сургуулиудын хотхоны ашиглалтын өмнөх захиргааг байгуулж, Налайх дүүргийн Шивэртийн хөндийд хотхон байгуулахаар 1000 гаруй га газар олгожээ. Тухайн газарт ТЭЗҮ, ерөнхий төлөвлөгөө, дэвсгэр зургийн судалгаа хийхэд 220 орчим сая төгрөг зарцуулсан байна. Гэвч газар нь суулттай, мөнх цэвдэгтэй, барилга барих нөхцөл нь хүнд тул эрсдэлтэй, өртөг өндөртэй гэж тогтоожээ. Иймд байрлал сонгох тендерийг Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо зарлан мэргэжлийн байгууллагаар хэд хэдэн газар харьцуулсан судалгаа хийлгэсний дүнд Засгийн газар 2011 оны арванхоёрдугаар сарын 21-нд Багануур дүүргийн IV, V хороо Хүрмэнтийн хөндийн 10 мянган га талбайд их сургуулийн хотхон байгуулахаар болсон. Тус дүүргийг сонгосон нь дулааны станц, ус цэвэрлэх байгууламж шинээр байгуулах шаардлагагүйтэй холбоотой аж. 10 мянган га газраас гадна дүүргийг хамтад нь хөгжүүлэх үүднээс 3000 га-г нэмж олгон мөн Хэрлэн голын ар талын 7000 га-г төлөвлөлтөд оруулсан.
Өөрөөр хэлбэл, нийт 20 мянган га талбайд хотхон байгуулахаар болсон гэсэн үг. Их сургуулиудыг хотхоноор хөгжүүлэх чиглэлд “Эхний ээлжинд МУИС, ШУТИС, ЭМШУИС, МУБИС, СУИС гэсэн төрийн өмчийн таван сургуулийг нүүлгэж, хотхоныг 2010-2021 онд багтаан үе шаттай барьж байгуулна” гэж заасан. Түүнээс хойш гурван жил өнгөрсөн хэдий ч их сургуулиудын хотхоны ашиглалтын өмнөх захиргааныхан “ТЭЗҮ-ийг хийж байна” гэхээс өөр үг амнаасаа унагаагүй. Гэтэл гадаадын жишгээр сургууль бүр тусдаа хотхонтой байдаг. Бүх их, дээд сургуулийг нэг дор төвлөрүүлэхээсээ илүү тухайн сургууль хаана байвал оновчтой вэ гэдгийг судлах хэрэгтэй гэх албаны хүний үг үнэний ортой. Тухайлбал, ХААИС-ийг газар тариалангийн бүстэй ойр Баян чандмань, Батсүмбэрт байрлуулж хотхон хэлбэрээр хөгжүүлэх нь оновчтой. Эхний ээлжинд нэг сургуулийг хотхон хэлбэрээр байгуулж туршиж үзэх хэрэгтэй гэх саналтай байв.
Гэхдээ их сургуулиудын хотхоныг Багануур дүүргээс гадна Ховд, Дорнод, Орхон, Дархан-Уул аймагт байгуулахаар яриад, ажил хэрэг болгосон. Баруун болон зүүн бүсийн их сургуулийн хотхоныг Ховд, Дорнодод байгуулах бол, Орхонд Геологи, уул уурхайн, Дархан-Уул аймагт Техник технологийн их сургуулийн хотхон байгуулахаар төлөвлөсөн. Үүний дагуу Орхонд 50, Ховдод 200 га газар олгоод байгаа. Дорнод, Дархан-Уул аймагт газрынх нь асуудал шийдэгдээгүй аж.
Өмнөхөө барьж байгуулаагүй байж дараачийнхыг нь ярих хэрэг байна уу гэх яриатай уралдан Шинжлэх ухааны парктай байгуулна гэж ярих болсон. За тэр парк нь ч яахав, угаасаа цогцоороо байж л оюутнууд хөгжих таатай нөхцөл бүрдэхээс цааш. Гэсэн ч хэдий хүртэл ТЭЗҮ-ийг боловсруулж, хэзээ нь барьж байгуулахыг тааварлах хүн алга. Энэ бас л нөгөө өмнөх Засгийн газрын үед “сэмэрсэн урд хормой” болчихоогүй байгаа гэсэн сэжиг төрсөөр. Хэрэв тийм бол нөхөх хойд хормой хаанаас олно доо. Их сургуулиудын хотхон бол 80 тэрбум төгрөгөөр яригдах асуудал шүү дээ.
“Багш хөгжлийн ордон” хэний босгосон балаг вэ

0 Сэтгэгдэл