Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө "Завхан аймагт жендэрийн мэдрэмжтэй хяналт-үнэлгээний чадавхыг бэхжүүлэх" төслийн Модуль I сургалт: "Үр дүнд суурилсан удирдлага ба Үнэлгээ” зохион байгууллаа
Парламентын гишүүнийг авлигын хэрэгт буруутгав

Энэтхэгийн хамгийн нэртэй улстөрчдийн нэг, парламентын гишүүн Бихар Лалу Прасад Ядавыг шүүхээс авлигын хэрэгт буруутай гэж үзсэн байна. Үүний дээр нь төрийн албан хаагч байсан 44 хүнийг төрийн өмч завшсан, луйвардсан хэргээр шийтгэжээ. Ингэснээр 15 жилийн турш шүүхээр явж байгаа авлигын хэрэг нэг мөр эцэслэн шийдвэрлэгдэж байгаа юм байна. Прасад ба түүний ойрын хүрээллийн хүмүүсийг тухайн үедээ малын аж ахуйнуудад зориулан эм, тэжээл худалдан авах ёстой байсан мөнгийг хувьдаа завшсан гэж буруутган шүүхэд өгч, мөрдөн байцаалт эхлүүлж байсан ажээ. Гэхдээ Прасад нь парламентын сөрөг хүчинд ордог “Раштри жаната дал” нэртэй сөрөг хүчний намыг үүсгэн байгуулагч, удирдагч  болохоор шүүхийн шийдвэрийг улс төрийн шинжтэй гэж үзээд давж заалдахаар болсноо албан ёсоор мэдэгдээд байгаа юм. Шүүхээс түүний буруутай гэж үзсэн ч шийтгэлийг хараахан тогтоогоогүй байгаа юм байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан