АН-ынхан Ерөнхий сайдыг огцруулахаар гарын үсэг цуглуулж эхэлжээ
Маргаашаас ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна
Хавдар судлалын төв мэс заслын эмчилгээндээ робот ашиглана
“ЮНЕСКО-Д БҮРТГҮҮЛСЭН МОНГОЛЫН СОЁЛЫН БИЕТ БУС ӨВҮҮД” СЭДЭВТ ШУУДАНГИЙН МАРКИЙН АНХНЫ ӨДРИЙН НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭНИЙ БОЛЛОО
ОУХМ О.Уранбаяр “Оны шилдэг цэвэр ялалт” төрөлд нэр дэвшлээ
Төрийн хяналт шалгалтын тогтолцоог боловсронгуй болгох үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдаан болов
“The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томилов
Голомт банк “Оны онцлох хүүхэд” арга хэмжээг дэмжин ажиллаа
Х.Нямбаатар: Амар тайван, аюулгүй Улаанбаатар хотыг бий болгох зорилгоор цагдаагийн байгууллагад технологийн дэвшлийг нэвтрүүлж байна
Шадар сайд Х.Ганхуяг ОХУ-ын байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козловыг хүлээн авч уулзжээ
Нийслэлийн бүтээн байгуулалтын дээд шагнал
Нийслэлийн 373 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд Улаанбаатар
хотын нийгэм, эдийн засгийн хөгжилд шинэ жишиг авчирч, дэлхийн
стандартад хүрсэн шилдэг бүтээн байгуулалтыг шалгаруулж, “НИЙСЛЭЛИЙН
БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ДЭЭД ШАГНАЛ” –ыг энэ жилээс эхлэн, нийслэлийн
өдрөөр олгож байхаар боллоо. Шагналыг тухайн жилд үйл ажиллагаа явуулж,
ашиглалтад оруулсан Барилга, байгууламж, Дэд бүтэц, инженерийн
байгууламж, Авто зам, автозамын байгууламж, Дэвшилтэт техник, технологи
бүхий шинэ үйлдвэрүүдээс сонгон шалгаруулах юм. Дүүргийн Засаг даргын
Тамгын газар, нийслэлийн Засаг даргын дэргэдэх агентлагууд өөрийн дүүрэг
болон салбарт тухайн жилд бий болсон бүтээн байгуулалтаас сонгон жил
бүрийн 10-р сарын 15-ны дотор нэр дэвшүүлэх боломжтой. Нэр дэвшсэн
бүтээн байгуулалт нь Хөрөнгө оруулалтын хэмжээ, далайцаараа дэлхийн
жишигт хүрсэн, техник, технологи, бүтээгдэхүүний чанар нь байгальд
ээлтэй, ажлын байрны тоо олноор бий болгосон, Эрүүл аюулгүй байдал,
хөдөлмөр хамгаалалтын стандарт, шаардлагыг хангасан, нийслэлийн хөгжлийн
чиг хандлагыг тодорхойлсон байх зэрэг шаардлагуудыг хангасан байна.
Эцсийн шалгаруулалтыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Захирагчийн
ажлын алба, Ерөнхий төлөвлөгөөний газар, Мэргэжлийн хяналтын газар,
Зураг төслийн хүрээлэн, эрдэм шинжилгээ судалгааны төрийн бус
байгууллага, мэргэжлийн холбоод, иргэдийн төлөөллөөс бүрдсэн ажлын
хэсэг хийх юм.

0 Сэтгэгдэл