АН-ынхан Ерөнхий сайдыг огцруулахаар гарын үсэг цуглуулж эхэлжээ
Маргаашаас ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна
Хавдар судлалын төв мэс заслын эмчилгээндээ робот ашиглана
“ЮНЕСКО-Д БҮРТГҮҮЛСЭН МОНГОЛЫН СОЁЛЫН БИЕТ БУС ӨВҮҮД” СЭДЭВТ ШУУДАНГИЙН МАРКИЙН АНХНЫ ӨДРИЙН НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭНИЙ БОЛЛОО
ОУХМ О.Уранбаяр “Оны шилдэг цэвэр ялалт” төрөлд нэр дэвшлээ
Төрийн хяналт шалгалтын тогтолцоог боловсронгуй болгох үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдаан болов
“The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томилов
Голомт банк “Оны онцлох хүүхэд” арга хэмжээг дэмжин ажиллаа
Х.Нямбаатар: Амар тайван, аюулгүй Улаанбаатар хотыг бий болгох зорилгоор цагдаагийн байгууллагад технологийн дэвшлийг нэвтрүүлж байна
Шадар сайд Х.Ганхуяг ОХУ-ын байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козловыг хүлээн авч уулзжээ
Улаанбаатар, Москва хотууд аялал жуулчлалын салбарт хамтран ажиллана
Дэлхийн Аялал Жуулчлалын байгууллагаас ОХУ-ын Москва хотноо зохион байгуулсан “Дэлхийн хотуудын аялал жуулчлалын дээд хэмжээний 2 дахь удаагийн чуулганд нийслэлийн Засаг даргын орлогч Ц.Энхцэнгэл тэргүүтэй төлөөлөгчид оролцлоо. 2 дахь удаагаа зохиогдож буй чуулганд Дэлхийн Аялал Жуулчлалын Байгууллагын гишүүн орон, байгууллагууд оролцож, жуулчдын хэрэгцээнд нийцсэн, нэмүү өртөг шингэсэн аялал жуулчлалын тусгай бүтээгдэхүүнүүдийг бий болгох, зорилтот зах зээлд борлуулах стратеги боловсруулах, аялал жуулчлалаас хотуудын эдийн засагт үзүүлж буй нөлөөллийг нэмэгдүүлэх асуудлуудыг хэлэлцжээ. Мөн ДАЖБ-аас хэрэгжүүлж буй CITIES төсөлд хамрагдаж байгаа томоохон хотуудын удирдлагууд /Aфин, Барселон, Берлин, Богота, Буэнос-Айрес, Кейптаун, Хонконг, Казань, Лисабон, Лондон, Мадрид, Мельбурн, Москва, Нью-Иорк, Парис, Квебек, Кито, Рио де Жанейро, Шанхай, Вена, Зарагоза, Сан Пауло/ оролцов. 2012 оноос хэрэгжиж эхэлсэн CITIES хөтөлбөрт Улаанбаатар хотыг хамруулах талаар санал тавьсныг хөтөлбөрийн захирал, хатагтай Ёланда Пердома талархан хүлээн авч дэмжихээ илэрхийллээ. Дэлхийн хотуудын аялал жуулчлалын хөгжилд гүйцэтгэх үүрэг нөлөө байнга нэмэгдэж байгаа бөгөөд мэдээллийн технологийн хөгжилд тулгуурлаж жуулчдад хүргэх үйлчилгээг хялбаршуулах, зочид буудал, үзвэр үйлчилгээний цахим захиалга, төлбөр тооцооны системийг нэвтрүүлэх асуудал хотуудын аялал жуулчлалын хөгжлийн нэг томоохон үзүүлэлт болжээ. Чуулганы үеэр Нийслэлийн Засаг даргын Нийгмийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл, ОХУ-ын Москва хотын Засгийн газрын сайд бөгөөд Гадаад эдийн засаг, олон улсын харилцааны газрын дарга ноён С.Ё.Череминтэй албан уулзалт хийж, хоёр хотын харилцааг шинэ шатанд гаргах, боловсрол, соёл, эрүүл мэндийн салбарт хамтран ажиллах олон талт асуудлыг хөндлөө. Улаанбаатар-Москва хотууд “Ах дүүгийн харилцаа” тогтоосноос хойш 56 жилийн хугацаанд хот байгуулалт, соёл урлаг, боловсрол, эдийн засгийн салбарт өргөн хүрээтэй хамтран ажиллаж ирсэн юм. Мөн Москва, Улаанбаатар хотуудын Аялал жуулчлалын газрын дарга нарын уулзалт боллоо. 2013 оны эхний хагас жилийн байдлаар Москвад ирж буй жуулчдын тоо 10 хувиар өссөн бөгөөд энэ нь дэлхийн дунджаас даруй 2 дахин өндөр үзүүлэлт юм. Москва хот “Trip Advisor” цахим хуудасны хэрэглэгчдийн санал асуулгаар 2013 онд Европын хамгийн хурдацтай хөгжиж буй аялал жуулчлалын газруудын хоёрдугаарт нэрлэгдсэн байна. Хоёр хот аялал жуулчлалын идэвхгүй үе буюу өвлийн улиралд жуулчлал хөгжүүлэх асуудлыг хөндөж, Москва хотын Аялал жуулчлалын хорооны дэргэдэх Аялал жуулчлал судлалын хүрээлэн, МУИС-ын Газарзүй-Геологийн сургууль /Аялал жуулчлалын тэнхимтэй/ хооронд харилцаа тогтоох, мэргэжилтэн сургах, БНХАУ, ОХУ, Монгол улсын хамтын санаачлагаар эхэлсэн “Их Цайны Зам” төслийг хэрэгжүүлэх талаар санал солилцов. Дамжин өнгөрөх жуулчлал бол тээврийн зангилаа болдог хотуудын хувьд анзаарамгүй өнгөрч болохгүй чухал сигмент байдаг. Москва хот одоогийн байдлаар Монголчуудын Европ руу аялах аяллын дамжин өнгөрөх хамгийн том төв болж байгаа. Аяллын үед тээш алдагдах, нислэг саатах зэрэг хүндрэл гардаг асуудлыг анхаарч үзэхийг Нийслэлийн Аялал жуулчлалын газраас хүслээ.

0 Сэтгэгдэл