Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АЮУЛ УЧРУУЛАХ ЭРСДЭЛТЭЙ ЦАМХАГИЙГ 24 ЖИЛИЙН ДАРАА БУУЛГАЛАА
Баянгол дүүргийн Засаг даргын санаачилгаар, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлийн дэмжлэгтэйгээр тус дүүргийн тавдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлаж байсан дөрвөн гэрэлтүүлэгч цамхагийг аюулгүй ажиллагааны хяналтын дор буулгаж дууслаа. Эдгээр цамхаг нь 1990 онд Спорт комплексыг гэрэлтүүлэх зорилгоор суурилуулсан бөгөөд түүнээс хойш ашиглагдалгүй өнөөг хүрчээ.
Тус  бүр нь 43 метр өндөртэй, 50 орчим тонн жинтэй уг цамхагуудыг Мэргэжлийн хяналтын байгууллагаас суурь бэхэлгээгүй, эрэг боолтууд нь тоногдож хазайлт өгсөн, орон  сууц хүүхдийн тоглоомын талбайтай хэт ойрхон тул аюул учруулж болзошгүй хэмээн дүгнэжээ. Иргэдийн аюулгүй байдалд хохирол үзүүлж болохуйц эдгээр гэрэлтүүлэгч цамхагийг Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газар, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Онцгой байдлын хэлтэсийн хяналтын дор л ОАКС экспресс Монголиа компаниар буулгах ажлыг гүйцэтгүүлжээ.
0 Сэтгэгдэл
ter chine hol bombogiin talbain gereltuuleg bsan yuum.ter hol bombogiin talbai chine mongold anhnii starndart hol bombogiin talbai bsan zuleg ni amid shono gerel noi gereltdeg, ter zulegiig 8 sard orosuud tarij bsan yum ta nar buhel buten sport complecsiig nuraachihaad yund sonin yum bichdegiin,olon jiliin omno barilgiin orosuudad hoogdon baij tend gants udaa togloj bilee
Хамгийн их уншсан