Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Аудит, компанийн засаглалын семинар болно
“Компанийн засаглал ба аудитын тогтолцоо” сэдэвт үндэсний семинар нөгөөдөр Төрийн ордонд болно. Аудитын компаниуд олон нийтийн өмнө хариуцлага хүлээж, аудитын үйлчилгээ үзүүлдгийн хувьд сайн засаглалтай байж, хараат бус бие даасан байдлаар үйл ажиллагаа явуулах зайлшгүй шаардлагатай. Үндэсний семинараар Компанийн засаглалын тухай хуулийн хэрэгжилтийг хөндлөнгийн байгууллагаар хянуулах, салбарт тулгамдсан асуудлыг хэлэлцээд зөвлөмж, бодлогын баримт бичиг гаргах аж.
Компанийн засаглалыг хөгжүүлэх Үндэсний хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулах семинарт дотоодын байгууллагуудаас гадна Дэлхийн банк оролцох аж. Тухайлбал, Санхүүгийн зохицуулах хороо, Сангийн яам, Үндэсний аудитын газар, Монголын Мэргэшсэн нягтлан бодогчдын институт хамтран зохион байгуулна. Мөн Дэлхийн банкны суурин төлөөлөгч Корали Геверс, УИХ-ын гишүүн С.Одонтуяа тэргүүтэй 10 орчим хүн илтгэл хэлэлцүүлэх тов гарчээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан