Д.Сүхбаатарын талбайд “Дугуйтай өдөрлөг” болж байна
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын дарга С.Бямбацогтыг хүлээн авч уулзлаа
Хариуцсан салбараа удирдан манлайлж, авлига, ашиг сонирхлоос ангид ажиллахыг Засгийн газрын гишүүдэд анхааруулав
УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
Ник Картер: Би хар тамхинас зуун хувь салж чадсан
Одоогоос 20 жилийн өмнө дэлхий нийтийг шуугиулж байсан домогт Backstreet boys хамтлагийн гишүүд эргэн нэгдэн уран бүтээлээ хийж байгаа билээ. Хамтлагийн хамгийн хүүхдээрээ гэх Ник Картерийн хувийн амьдрал хар тамхи, согтууруулах ундаа зэрэгтэй хамт байсан. Харин тэрээр энэ байдалтайгаа тэмцэж байгаа сайхан мэдээ саяхнаас хэвлэл мэдээллээр цацагдаж эхэлсэн. Ингээд түүний “Fox” телевизд өгсөн богино ярилцлагыг хүргэж байна.

FOX411: Юуны өмнө өөрийгөө ялан дийлсэнд чинь баяр хүргэмээр байна, Ник.
Ник: Баярлалаа. Би энэ жил 33 настай шүү дээ. Амьдралдаа олон удаа алдсан ч маш их хичээж байна.
FOX411: Юу гэхээр танд санаа зовсон хүмүүс одоо л тайвширч байна. Ер нь хэр удаан тиймэрхүү байдлаар өдөр хоногийг өнгөрөөв?
Ник: Миний хэлэх хамгийн үнэн зүйл гэвэл би 100% хар тамхинд донтогч байсан. Тийм учраас энэ байдлаасаа гарахад маш хэцүү байсныг хэлэх хэрэгтэй. Мэдээж одоо ч тайвшруулах эмчилгээг бага тунгаар хийж байгаа. Согтууруулах ундааны хувьд өмнө нь гаръя гэж бодсон л бол ихдээ л хоёр сар хэрэглэхгүй байж байгаад хэсэг хугацааны дараа дахиад л орчихдог байсан. Харин энэ удаа бол огт өөр мэдрэмж төрсөн.
FOX411: Таатай байна. Хуучныг эргэн дурсахад ердөө 13 настай байхдаа BSB хамтлагт оржээ?
Ник: Тэгэлгүй яахав. Миний амьдралын хамгийн сайхан дурсамжууд юм шүү дээ.
FOX411: Бас Парис Хилтонтой үерхэж байсан байх аа?
Ник: Тийм ээ. Тухайн үед одоогийн мөнгө, эрх мэдлийн ертөнц ийм хэмжээнд хүртлээ бохирдоогүй байж дээ. Тэр цаг хугацаа бас л миний сайхан дурсамжийн нэг.
FOX411: Тэгвэл одоогийн энэ байдалдаа сэтгэл хангалуун биш юм аа даа?
Ник: Юу гэж дээ. Тэр хар өдрүүдийн өглөө толинд өөрийнхөө царайг хараад үнэндээ таниагүй. Яг үнэндээ өмнөх Ник Картер ямар байсныг ч бүрэн санах ой ухаан, чадамж байгаагүй. Миний тэр байдал бурханд лав таалагдаагүй байх. Ингээд л би нэг өдөр өөрчлөгдөх хэрэгтэйгээ үнэн голоосоо мэдэрсэн.
FOX411: Ойлголоо. Мартсанаас аав ээжтэйгээ холбооотой биз дээ?
Ник: Яг ч тийм биш ээ. Энэ талаар дараа ярьвал ямар вэ?
FOX411:Тэгвэл хүүхдийн тухайд юу хэлэх вэ?
Ник: Мэдээж эр хүн учраас олон хүүхэдтэй болохыг л хүснэ шүү дээ. Гэхдээ хэзээ ч дуучин болгохгүй гэж боддог.
FOX411: Баярлалаа. Ярилцлагын таны хэлэх үг?
Ник: Намайг болон манай хамтлагийн бүх шүтэн бишрэгчиддээ талархалаа илэрхийлмээр байна.

0 Сэтгэгдэл