АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна
Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ
Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ
С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан
Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа
Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ
Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ
Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
"Завхан аймагт жендэрийн мэдрэмжтэй хяналт-үнэлгээний чадавхыг бэхжүүлэх" төслийн Модуль I сургалт: "Үр дүнд суурилсан удирдлага ба Үнэлгээ” зохион байгууллаа
Төрийн байгууллагын сул зогсолт эдийн засгийн асар их хохирол дагуулна
АНУ-ын Засгийн газар, төрийн албаны 700 мянга гаруй ажилтан төсөв мөнгөгүйгээс сул зогсч, олон байгууллага хаалгаа барьчихаад байхад хууль тогтоогчид нь одоо хүртэл хоорондоо тохиролцож чадаагүй л байна.
Бүгд найрамдах намынхан Ерөнхийлөгч Б.Обамагийн санаачилсан эрүүл мэндийн даатгалын хуулиар барьцаалж, өчигдрөөс хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэн энэ хуулийн хэрэгжилтийг ирэх жил хүртэл хойшлуулахаас нааш төсөв батлахгүй гэсэн шаардлага тавьж байгаа билээ. Бүгд найрамдахчуудын энэ улстөржсөн шаардлагыг Б.Обама болон түүний ард зогсох Ардчилсан намыхан хүлээж авахгүй гэдгээ эрсхэн мэдэгдсээр. Ерөнхийлөгч Б.Обама хэлэхдээ “Аль хэдийнэ ажил нь зогсчихоод байгаа АНУ-ын засаг захиргааны үйл ажиллагааг дахин эхлүүлэх нөхцөл нь сая сая америкчуудын эрүүл мэндийн даатгал авах боломжийг хааж таарахгүй. Үүнийг хэрхэвч хүлээн зөвшөөрөхгүй” гэж байр сууриа тодорхой илэрхийлж байна. Харин Бүгд найрамдахын зүгээс Ардчилсан намтай хэлэлцээ хийх саналаа удаа дараа тавьсан ч тэд хүлээж авахгүй байгаа гэж мэдэгдэж байна.
Төсөв мөнгөгүйгээс үйл ажиллагаагаа үргэлжлүүлж, ажилтнуудаа цалинжуулах аргагүй болсон Америкийн яам тамгын газар, төрийн байгууллагын дийлэнх ажилтан мягмар гаригаас ажилдаа ирээгүй. Тодорхойгүй хугацаагаар ажлаасаа түр чөлөөлөгдөөд байгаа тэднийг эзгүй байх зуур АНУ-д очсон жуулчид музей, үндэсний парк зэрэг газраар аялж жуулчилж чадахгүйд хүрч байгаагийн зэрэгцээ АНУ-ын виз авахаар мэдүүлсэн хүмүүсийн өргөдөл, бичиг баримтыг ч шалгаж хэлэлцэх аргагүй болоод байна. Ингэж төрийн ажил зогсох нь улсын эдийн засагт асар их хохиролтой, хохирлын хэмжээ өдрөөр биш цагаар хэмжигдэж юм. “Goldman Sachs”-ын шинжээчдийн тооцсоноор бол засаг захиргааны ажил гурван долоо хоног саатахад АНУ-ын энэ улирлын ДНБ-ий 0,9 хувьтай тэнцэхүйц хэмжээний эдийн засгийн хохирол учрах аж.
АНУ-ын Засгийн газар, төрийн албаны 700 мянга гаруй ажилтан төсөв мөнгөгүйгээс сул зогсч, олон байгууллага хаалгаа барьчихаад байхад хууль тогтоогчид нь одоо хүртэл хоорондоо тохиролцож чадаагүй л байна. Бүгд найрамдах намынхан Ерөнхийлөгч Б.Обамагийн санаачилсан эрүүл мэндийн даатгалын хуулиар барьцаалж, өчигдрөөс хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэн энэ хуулийн хэрэгжилтийг ирэх жил хүртэл хойшлуулахаас нааш төсөв батлахгүй гэсэн шаардлага тавьж байгаа билээ. Бүгд найрамдахчуудын энэ улстөржсөн шаардлагыг Б.Обама болон түүний ард зогсох Ардчилсан намыхан хүлээж авахгүй гэдгээ эрсхэн мэдэгдсээр. Ерөнхийлөгч Б.Обама хэлэхдээ “Аль хэдийнэ ажил нь зогсчихоод байгаа АНУ-ын засаг захиргааны үйл ажиллагааг дахин эхлүүлэх нөхцөл нь сая сая америкчуудын эрүүл мэндийн даатгал авах боломжийг хааж таарахгүй. Үүнийг хэрхэвч хүлээн зөвшөөрөхгүй” гэж байр сууриа тодорхой илэрхийлж байна. Харин Бүгд найрамдахын зүгээс Ардчилсан намтай хэлэлцээ хийх саналаа удаа дараа тавьсан ч тэд хүлээж авахгүй байгаа гэж мэдэгдэж байна.
Төсөв мөнгөгүйгээс үйл ажиллагаагаа үргэлжлүүлж, ажилтнуудаа цалинжуулах аргагүй болсон Америкийн яам тамгын газар, төрийн байгууллагын дийлэнх ажилтан мягмар гаригаас ажилдаа ирээгүй. Тодорхойгүй хугацаагаар ажлаасаа түр чөлөөлөгдөөд байгаа тэднийг эзгүй байх зуур АНУ-д очсон жуулчид музей, үндэсний парк зэрэг газраар аялж жуулчилж чадахгүйд хүрч байгаагийн зэрэгцээ АНУ-ын виз авахаар мэдүүлсэн хүмүүсийн өргөдөл, бичиг баримтыг ч шалгаж хэлэлцэх аргагүй болоод байна. Ингэж төрийн ажил зогсох нь улсын эдийн засагт асар их хохиролтой, хохирлын хэмжээ өдрөөр биш цагаар хэмжигдэж юм. “Goldman Sachs”-ын шинжээчдийн тооцсоноор бол засаг захиргааны ажил гурван долоо хоног саатахад АНУ-ын энэ улирлын ДНБ-ий 0,9 хувьтай тэнцэхүйц хэмжээний эдийн засгийн хохирол учрах аж.
Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
























