АН-ынхан Ерөнхий сайдыг огцруулахаар гарын үсэг цуглуулж эхэлжээ
Маргаашаас ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна
Хавдар судлалын төв мэс заслын эмчилгээндээ робот ашиглана
“ЮНЕСКО-Д БҮРТГҮҮЛСЭН МОНГОЛЫН СОЁЛЫН БИЕТ БУС ӨВҮҮД” СЭДЭВТ ШУУДАНГИЙН МАРКИЙН АНХНЫ ӨДРИЙН НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭНИЙ БОЛЛОО
ОУХМ О.Уранбаяр “Оны шилдэг цэвэр ялалт” төрөлд нэр дэвшлээ
Төрийн хяналт шалгалтын тогтолцоог боловсронгуй болгох үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдаан болов
“The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томилов
Голомт банк “Оны онцлох хүүхэд” арга хэмжээг дэмжин ажиллаа
Х.Нямбаатар: Амар тайван, аюулгүй Улаанбаатар хотыг бий болгох зорилгоор цагдаагийн байгууллагад технологийн дэвшлийг нэвтрүүлж байна
Шадар сайд Х.Ганхуяг ОХУ-ын байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козловыг хүлээн авч уулзжээ
Татварын байцаагч эмэгтэй хөнөөсөн этгээдийг шүүх хурал хойшиллоо
Уул уурхайн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга асан Д.Батболдоос болж татварын байцаагч Ц.Туяа гэгч бүсгүй мэргэжил нэгт Э гэгчийг хэрцгийгээр амь насыг нь хөнөөсөн хэрэг гарсан билээ. Энэ хэргийн шүүх хурал өнөөдөр Баянгол дүүргийн шүүхэд нээлттэй хэлэлцэхээр эхэлсэн ч энэ сарын 11-нийг хүртэл хойшлууллаа.
Шүүх хурал хойшлуулах шалтгаан нь шүүгдэгч Ц.Туяагийн өмгөөлөгч эмнэлэгт хэвтэж байгаа гэх шалтгааныг шүүх бүрэлдэхүүн хүлээн авч ийн хойшлуулсан юм. Шүүх бүрэлдэхүүн шүүх хурлыг хойшлуулах шийдвэр гаргах үед талийгаач Э-ийн ээж шүүгдэгч Ц.Туяа руу цүнхээ шидэж, “Энэ хүүхэн миний охины амийг авсан. Түүнд цаазын ял оноо. Амийг амиар солино, ална” хэмээн орилж, чаралж байв. Харин шүүгдэгчийн өмгөөлөгч, “энэ хувь хүний асуудал учир дараагийн шүүх хурлыг хаалттай хийх хүсэлтэй байна” гэдгээ шүүх бүрэлдэхүүнд хэлж байлаа.
Хэргийн эзэн, хэнгэргийн дохиур гэдэг шиг энэ хэрэг гарах үндэслэл нь болсон гэх Д.Батболд шүүх хуралд гэрчээр оролцохоор ирсэн ч хэвлэлд ярилцлага өгөхгүй хэмээн зугтан одсон юм.
Уул уурхайн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга асан Д.Батболдоос болж татварын байцаагч Ц.Туяа гэгч бүсгүй мэргэжил нэгт Э гэгчийг хэрцгийгээр амь насыг нь хөнөөсөн хэрэг гарсан билээ. Энэ хэргийн шүүх хурал өнөөдөр Баянгол дүүргийн шүүхэд нээлттэй хэлэлцэхээр эхэлсэн ч энэ сарын 11-нийг хүртэл хойшлууллаа. Шүүх хурал хойшлуулах шалтгаан нь шүүгдэгч Ц.Туяагийн өмгөөлөгч эмнэлэгт хэвтэж байгаа гэх шалтгааныг шүүх бүрэлдэхүүн хүлээн авч ийн хойшлуулсан юм. Шүүх бүрэлдэхүүн шүүх хурлыг хойшлуулах шийдвэр гаргах үед талийгаач Э-ийн ээж шүүгдэгч Ц.Туяа руу цүнхээ шидэж, “Энэ хүүхэн миний охины амийг авсан. Түүнд цаазын ял оноо. Амийг амиар солино, ална” хэмээн орилж, чаралж байв. Харин шүүгдэгчийн өмгөөлөгч, “энэ хувь хүний асуудал учир дараагийн шүүх хурлыг хаалттай хийх хүсэлтэй байна” гэдгээ шүүх бүрэлдэхүүнд хэлж байлаа.
Хэргийн эзэн, хэнгэргийн дохиур гэдэг шиг энэ хэрэг гарах үндэслэл нь болсон гэх Д.Батболд шүүх хуралд гэрчээр оролцохоор ирсэн ч хэвлэлд ярилцлага өгөхгүй хэмээн зугтан одсон юм.
Д.Намнан
0 Сэтгэгдэл























