Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө "Завхан аймагт жендэрийн мэдрэмжтэй хяналт-үнэлгээний чадавхыг бэхжүүлэх" төслийн Модуль I сургалт: "Үр дүнд суурилсан удирдлага ба Үнэлгээ” зохион байгууллаа
Киргиз 1,1 тэрбум ам.долларын зэвсэгийн тусламж авна

Манай хойд хөрш нь Тажикистан, Киргиз хоёрт 1,3 тэрбум ам.долларын зэвсэг, байлдааны техникийн буцалтгүй тусламж хэлбэрээр нийлүүлэхээр болсон тухай ОХУ-ын Зэвсэгт хүчний жанжин штабын дарга В.Герасимов мэдэгджээ.
Энэ тусламжийн дийлэнх хувийг буюу 1,1 тэрбум ам.долларын зэвсгийг Киргиз авна. Оросын тал Киргизд нисдэг тэрэг, хуягт тээвэрлэгч, хуягт машин, тийрэлт сум харвагч, их буу, автомат буу, тагнуул ба холбооны хэрэгсэл өгнө. Харин Тажикистан нь Оросоос нисэх онгоц, их буу, агаарын довтолгооноос сэргийлэх цогцолборууд, автомат буу, холбооны хэрэгсэл хүлээж авна.

Ийм хэмжээний зэвсэг, техник нийлүүлэх талаар өнгөрсөн оны сүүлээр яригдаж эхэлсэн ч хүлээж авах талууд нь Оросын хүссэн хамгийн гол зүйлсийг биелүүлэх гэж цаг алдсан тул ийнхүү удсан гэнэ. Тухайлбал, Киргиз нь Манас дахь олон улсын нисэх буудлыг АНУ-ын нисэх хүчинд түрээслээд байснаа дараа жилээс зогсоох тухай сарын өмнө албан ёсоор мэдэгдсэн. Тажикистан нь өөрийн нутаг дэвсгэр дээрх оросын цэргийн баазын байрлах хугацааг гурван хоногийн өмнө л 2032 он хүртэл сунгасан юм. 

Манай хойд хөрш Киргиз, Тажикистан улсуудтай сүүлийн хоёр жилээс ихэд дотносох болсныг зарим судлаач  америкчууд 2014 онд Афганистанаас цэргээ бүрэн гаргахтай холбон тайлбарлаж байна. Америк тэргүүтэй олон улсын эвслийн цэрэг гарсны дараа Афганистанд талибууд засгийн эрхийг гартаа авах магадлал маш өндөр байгаа. Хэрэв үнэхээр талибуд Афганистаныг мэдэлдээ авбал Киргиз, Тажикистаны дотоод улс төрийн байдал маш түгшүүртэй болохын сацуу бүс нутагт төдийгүй Оросын эсрэг чиглэсэн лалын хэт явцуу үзэлтнүүдийн үйл ажиллагаа эрс идэвхжих юм. Иймд Орос нь өөрийн аюулгүй байдлаа эртнээс хамгаалж эхлэх нь зүйтэй гэж үзсэн бололтой.

Үүнээс өмнө энэ хоёр улсын армийнхан Афганистанаас гаргаж байгаа Америкийн зэвсэг, байлдааны техникийг авч магадгүй талаар их яригдаж байсан юм. Хэрэв ингэсэн бол зэвсэг, техникийг дагаад Америкийн сургагч нар ирж бүс нутаг дахь тус улсын нөлөө илэрхий нэмэгдэх байсан юм.
0 Сэтгэгдэл
hentei baildah yum bol doo ene 2 uls
Хамгийн их уншсан