Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Лалын сургуулийг хаажээ
Британийн Дерби хотын лалын сургуульд шалгалт хийсэн эрх бүхий хүмүүс хаах шийдвэр гаргажээ. Тус сургуулийг лалын шашны хэт явцуу хууль дүрмээр хүүхдүүдийг сургаж байна гэж шүүмжилсний дараа ийнхүү шалгасан аж. Шалгалтын явцад тус сургуулийн удирдлага нь эмэгтэй багш нарыг шашин хамааралгүйгээр зөвхөн нүд ил гарсан битүү гивлүүрээр нүүрээ халхлах, охидыг заавал хамгийн арын ширээнд суулгах зэргээр хүйсээр ялгаварлан гадуурхдаг  байсан нь илэрчээ. Энэ байдал нь Их Британийн боловсролын тогтолцооны хууль журамтай огт нийцэхгүй байгаа болохоор хаах шийдвэр гаргасан байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан