АН-ынхан Ерөнхий сайдыг огцруулахаар гарын үсэг цуглуулж эхэлжээ
Маргаашаас ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна
Хавдар судлалын төв мэс заслын эмчилгээндээ робот ашиглана
“ЮНЕСКО-Д БҮРТГҮҮЛСЭН МОНГОЛЫН СОЁЛЫН БИЕТ БУС ӨВҮҮД” СЭДЭВТ ШУУДАНГИЙН МАРКИЙН АНХНЫ ӨДРИЙН НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭНИЙ БОЛЛОО
ОУХМ О.Уранбаяр “Оны шилдэг цэвэр ялалт” төрөлд нэр дэвшлээ
Төрийн хяналт шалгалтын тогтолцоог боловсронгуй болгох үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдаан болов
“The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томилов
Голомт банк “Оны онцлох хүүхэд” арга хэмжээг дэмжин ажиллаа
Х.Нямбаатар: Амар тайван, аюулгүй Улаанбаатар хотыг бий болгох зорилгоор цагдаагийн байгууллагад технологийн дэвшлийг нэвтрүүлж байна
Шадар сайд Х.Ганхуяг ОХУ-ын байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козловыг хүлээн авч уулзжээ
Байтын дэлхийн аваргад манай тамирчид оролцож байна
Байт харвааны насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Туркийн Анталия хотноо тав дахь өдрөө үргэлжилж байна. Тэмцээний эхний өдрүүдэд эмэгтэй, эрэгтэй хувийн урьдчилсан харваа болсон бөгөөд өчигдрөөс эхлэн тэмцээний хасагдах шат эхэлж байгаа аж. Энэхүү тэмцээнд манай улсаас эмэгтэй, эрэгтэй бүтэн багаараа оролцож буй бөгөөд үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Ж.Нарантуяа, Ю.Ганзориг нарын удирдлаган дор цэц мэргэнээ сорьж байна. Тэд recurve буюу олимпын зайд өрсөлдөж байна. Эмэгтэйчүүдийн төрөлд ОУХМ Б.Урантунгалаг (“Хангарьд” клуб), ОУХМ А.Энхтуяа (“Хангарьд” клуб), ОУХМ Н.Ариунбилэг, эрэгтэйчүүдээс ОУХМ Ж.Гантөгс, ОУХМ Г.Ган-Эрдэнэ нар оролцож байна. Урьдчилсан харваагаар манай эрэгтэй баг нийлбэр дүнгээрээ 3880 оноогоор 37 улсаас 17 дугаар байр эзлэв.
Энэ багийн хувьд 16 дугаар байранд орсон тохиолдолд багийн харваанд орох байсан бөгөөд Их Британи 3887 оноогоор шилдэг 16-д багтсан байна. Эмэгтэй багийн хувьд нийлбэр дүнгээр 3847 оноогоор 32 улсаас 22 дугаар байр эзэллээ. Харин холимог баг нийлбэр 2633 оноогоор 46 орноос 18 дугаар байрт шалгарсан байна.

0 Сэтгэгдэл