Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УИХ-ын гишүүн Ж.Энхбаярыг АТГ-т шалгуулахаар өгчээ

УИХ-ын  гишүүн Ж.Энхбая­рыг Говь-Алтай аймгийн АН-ынхан Авлигатай тэмцэх газарт шалгуулахаар өгчээ. Учир нь, тэрээр төрийн бус байгууллагаараа дамжуулан тус аймагт үйл ажиллагаа явуулдаг “Алтайн хүдэр” компаниас 450 сая төгрөг  хандив нэрээр авсан гэнэ. Уул уурхайн бизнес эрхэлдэг компаниас хандив авах нь хуулиар хориотой байдаг аж. УИХ-ын гишүүн Ж.Энхбаярын “Алтайн эрин сан” төрийн бус байгууллага нь өнгөрсөн арванхоёрдугаар сард тус компаниас хоёр удаа буюу 100, 350 сая төгрөг авсан хэр нь юунд зарцуулсан нь тодорхойгүй байгаа. Ямартай ч, хууль зөрчсөн энэ үйлдлийг авлигын хэрэг гэж үзэн АТГ-т шалгуулахаар Говь-Алтай аймгийн АН-аас өгөөд буй гэсэн. Энэ талаар хагас жилийн өмнө АТГ-т мэдэгдсэн ч өнөөг хүртэл нам жим байгаа юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан