АН-ынхан Ерөнхий сайдыг огцруулахаар гарын үсэг цуглуулж эхэлжээ
Маргаашаас ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна
Хавдар судлалын төв мэс заслын эмчилгээндээ робот ашиглана
“ЮНЕСКО-Д БҮРТГҮҮЛСЭН МОНГОЛЫН СОЁЛЫН БИЕТ БУС ӨВҮҮД” СЭДЭВТ ШУУДАНГИЙН МАРКИЙН АНХНЫ ӨДРИЙН НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭНИЙ БОЛЛОО
ОУХМ О.Уранбаяр “Оны шилдэг цэвэр ялалт” төрөлд нэр дэвшлээ
Төрийн хяналт шалгалтын тогтолцоог боловсронгуй болгох үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдаан болов
“The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томилов
Голомт банк “Оны онцлох хүүхэд” арга хэмжээг дэмжин ажиллаа
Х.Нямбаатар: Амар тайван, аюулгүй Улаанбаатар хотыг бий болгох зорилгоор цагдаагийн байгууллагад технологийн дэвшлийг нэвтрүүлж байна
Шадар сайд Х.Ганхуяг ОХУ-ын байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козловыг хүлээн авч уулзжээ
Өвлийн бэлтгэл, ургац, хадлан урагштай байна
Үйлдвэр, хөдөө аж ахуйн дэд сайд Ц.Туваан болон холбогдох албаны хүмүүс газар тариалан, ургац хураалт, өвлийн бэлтгэлийн явцыг танилцууллаа. Өнөөдрийн байдлаар үр тарианы хураалт 44.1 хувь, төмсний хураалт 72.9 хувь, хүнсний ногоо 78.4 хувьтай үргэлжил буй аж. Үүний дунд үр тарианы ургац хураалтын явц тааруу байгаа нь анхаарал татна. 57.3 мянган га талбайг ангилан хадаж, 128.2 мянган га-гаас 164.3 мянган тонн үр тариа хураан аваад байна. Мөн 6.6 мянган га-гаас 24 мянган тонн тэжээлийн ургамал, 12.8 мянган га-гаас 10.2 мянган тонн тосны ургамал тус тус хураан авчээ.
Хөдөө аж ахуйн салбарыг өвлийн цагт хүндрүүлдэг зүйл бол зуд. Саяар тоологдох малын тоо толгойг сарын дотор үгүйрүүлж мэдэх өвлийн хэцүү үеийг даван туулахад бэлтгэл чухал. Есдүгээр сарын 6-ны өдөр ҮХАА-н сайд тушаал гаргаж 21 аймгийн өвөлжилтийн бэлтгэлтэй танилцуулах томилолт хуваарилжээ.
Мэргэжилтнүүд томилолтоос ирж, дүн мэдээг нэгтгэхэд 15 аймагт хадлан, тэжээлийн болон аюулгүйн нөөц бүрдүүлэх ажлаа идэвхжүүлсэн байна. Тэд нэг тэрбум 182 сая төгрөгийн аюулгүй нөөц төвлөрүүлжээ. Энэ онд улсын хэмжээгээр 1.464 сая тонн хадлан бэлтгэхээр төлөвлөснөөс 60.7 хувь буюу 887 мянган тонныг хадсан. Харин аймгуудын нөөцөд бэлтгэх хадланг нийт 14.3 мянган тонноор тогтоосноос 6382 тонн бэлэн болсон аж. Орон нутгийн өвөлжилтийн бэлтгэлд Засаг дарга нь хамгийн их төсөв төвлөрүүлж, нөөцөлсөн аймагт Говь-Алтай, Булган, Баянхонгор, Сүхбаатар, Ховд, Увс багтана. Харин бэлтгэлээ хангаагүй аймагт Дорнод, Завхан, Сэлэнгэ, Хэнтий, Дорноговь, аймаг оржээ. Баян-Өлгий, Дундговь, Архангай, Дархан-Уул, Төв аймаг есдүгээр сар дуусахад бэлтгэх шаардлагатай нөөцийнхөө 50 хувьд хүрээгүй тааруу явцтай байгаа мэдээлэл ирлээ.
Дорнод, Дундговь аймаг нөөц болон хадландаа онцгой бэлтгэх ёстойг ҮХААЯ-наас анхааруулж байна. Энд ажил дундаа орох нь бүү хэл эхлүүлэх тодорхой шийдвэр ч гараагүй яваа аж. Өнгөрсөн өвөл 10 гаруй аймаг, 100 гаруй сумын нутаг дэвсгэрт хүнд нөхцөл байдал үүссэн. Тухайлбал, Дорнод аймгийн Халхгол суманд зуд болж Засгийн газар, Онцгой байдлын газраас ямар их хөрөнгө зарцуулсныг мартаж болохгүй. Тиймээс одоог хүртэл өвлийн бэлтгэлдээ анхаарал хандуулаагүй аймгийн удирдлагуудад зохих хариуцлага тооцох талаар Засгийн газрын хуралдаанаар авч хэлэлцэхээр болжээ.
Аймгийн аюулгүйн нөөц, бэлтгэл хангах ажлыг Булганд хамгийн сайн зохион байгуулж байгаа гэнэ. 210 сая төгрөг төвлөрүүлж, нөөцийн салбар зөвлөл байгуулан хадлангийн гүйцэтгэл сайн үр дүнтэй гарчээ. Баянхонгор аймгийн Галуут сумын орон нутгийн хөгжлийн сангаас 47 сая төгрөг гаргасан. Сумын төв болон багуудад тэжээлийн агуулах барих зорилгоор мөн 30 сая төгрөг төсөвлөсөн байна. Хадлангийн иж бүрэн талбай гаргаж ажлаа зохион байгуулжээ. Үүнээс гадна илүү бүтээмжтэй сайн жишээ бол Баян-Өлгий аймгийн Толбо сумын малчин н.Аутиган 250 малтай өвөлжөөндөө 25 тонн өвс хадлан базаасан явдал.
Ургац хураалтын ажилд нийт зургаан мянган тонн шатахуун шаардагдах тооцоо гарчээ. Төв аймгийн Угтаалцайдам, Цээл, Жаргалант суманд ургац хурааж эхэлснээс хойш 1-2 өдөр шатахуун тасалдсан байна. Бусад бүс нутагт шатахууны хүрэлцээ хангалттай, өнөөдрийг хүртэл ажилд саад учруулаагүй яваа аж. Гэвч шатахууны борлуулалт, үнэ ойлгомжгүй байгаагаас ихээхэн хүндрэл учирчээ. Орон нутгаас авсан мэдээллээр долдугаар сарыг дуустал шатахууны бөөний үнэ 1620 төгрөг байсан. Томоохон аж ахуйн нэгжүүд уг үнээр шатахуунаа татан авч байсан гэнэ. Гэтэл наймдугаар сараас өнөөдрийг хүртэл орон нутагт шатахууныг бөөний үнээр олгохоо больж, зөвхөн ШТС-уудаар дамжуулах болж. Ингэснээр жижиглэнгийн үнэ нь 1800-1850 төгрөгт хүрч өссөн байна.
Ийм нөхцөл байдалд орсон томоохон аж ахуйн нэгжүүд шатахуунаа бөөнөөр нь авахыг санал болгоход 1920-1950 төгрөгөөр худалдах санал гаргажээ. Жижиглэнгийн үнээс даруй 100-150 төгрөгөөр илүү, дээр нь тээврийн зардлаа өөрсдөө хариуцаж авах нөхцөл тулгасан гэнэ. Улмаар шатахууны хомсдол бий болсон тухай мэдээлэл иржээ.
Сэлэнгэ, Төв, Дархан-Уул, Орхон аймгийн тариалан бүхий аж ахуйн нэгжүүдэд дээрх хүндрэл учирч байсан гэнэ. Мөн Булган, Хөвсгөл, Архангай, Өвөрхангай, Дорнод, Хэнтий аймгийн газар тариаланчид сумын төвийн ШТС-аас жижиглэнгийн үнээр хэрэгцээгээ хангаж ирсэн байна.
Ургац хураалтын ажилд хур тунадас, цаг агаарын байдал хамгийн их саад учруулдаг. Есдүгээр сарын 21, 22-ны өдөр төвийн бүсийн нутгаар нойтон цас, хур тунадас орсон. Улмаар 35 мянган га талбайн ургац өртөж тариа налж, хугарч унасан байна. Налсан тариаг нэг талаас нь хураах, комбайны явах хурдыг удаашруулах зэргээр аль болох үр дүнтэй ажиллаж буй. Гэвч хугацаа алдах, шатахууны зарцуулалт нэмэгдэх зэргээр алдагдал гарч байгаа гэнэ. Энэ сарын эхний арав хоногт цаг агаар харьцангуй тааламжтай байх урьдчилсан мэдээлэл гарчээ. Тиймээс энэ үеийг ашиглаж ургац хураалтын ажлаа эрчимжүүлэх бодлого барин ажиллаж байгаа аж.
Энэ жил ургац хураалтын ажилд улсын хэмжээгээр 2370 цэргийн албан хаагч, сонсогчоос гадна мянган гаруй оюутан залуус “илгээлт” авсан. Тэднийг гэрээ байгуулан буудайн үтрэмд ажиллуулж, урамшуулал олгож буй юм.
ҮХАА-н сайд Х.Баттулгын тушаалаар энэ жил Тариалан эрхлэлтийг дэмжих санд нийлүүлэх MNS 97-2010 стандартын шаардлага хангасан хүнсний улаан буудайн үнийг 327 мянган төгрөгөөр тогтоосон. Ингэснээр ТЭДС-д тушаах буудайн үнэ тонн тутамдаа 40 мянган төгрөгөөр өсч байгаа. Энэ нь, бэлэн бүтээгдэхүүн болж гарах гурилын үнийг өсгөх хэдий ч эдийн засагт хүчтэй нөлөөлөх өөрчлөлт биш гэдгийг дэд сайд Ц.Туваан хэлэв. Гурилын үйлдвэр болон ТЭДС-д тушаах тарианы тонн тутамд олгох урамшуулал 100 мянган төгрөг хэвээр үргэлжлэх бөгөөд улсын төсөвт мөнгө нь суусан байгаа аж. Түүнчлэн ТЭДС-гийн удирдах зөвлөл будаа хүргэх газар нь 100 км дотор багтаж байвал тээврийн зардлыг тус сан хариуцахаар болсон байна. Энэ жил ургац оройтсон, хур чийг ихтэй байгаа гэдэг утгаар буудайн чийг их гарах болсон. Тиймээс үүнийг хатаах болон хог, хаягдлыг сайтар цэвэрлэх журам гарч ажиллаж эхэлжээ. Нөгөөтэйгүүр, үйл ажиллагааны журманд өөрчлөлт орж элеваторуудад хүлээн авахдаа уян хатан байдлаар, урамшуулах, дэмжлэг болох талаас ажиллах юм байна.
Ургац хураалт, хадлан, өвлийн бэлтгэлийн асуудлаар ҮХАА-н дэд сайд Ц.Туваан, Газар тариалангийн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Ренчинсэнгээ, Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн захирал Д.Од нараас дараахь асуултад хариу авлаа.
-Ургац хураалт үргэлжилж байна. Гурилын үйлдвэрүүд буудайгаа хүлээн авч эхэлсэн болов уу. Ямар явцтай, үнийн тухайд ямар байгаа бол?
-Ургац хураалт 40 гаруй хувьтай яваа. Ойрын өдрүүдэд цаг агаар тааламжтай байвал ажлаа эрчимжүүлэхээр төлөвлөж байгаа. Түүнчлэн гурилын үйлдвэрүүд улаан буудай хүлээн авах ажил эхэлчихсэн. Гэхдээ нэгдсэн дүнг хараахан ирүүлж амжаагүй. Үнийн тухайд зах зээлд оролцож буй хоёр тал хоорондоо тохиролцоод л борлуулдаг. Бидний зарласан тонн нь 327 мянган төгрөг гэдэг үнэ бол зөвхөн Тариалан эрхлэлтийг дэмжих санд тушаах буудайнд хамаатай. Улсын хэмжээнд тариаланчдыг дэмжих, урамшуулах зорилгоор улсын төсөвт 30 орчим тэрбум төгрөг тусгасан.
-Үр тариа хураах, хадгалах элеваторууд хангалттай юу, бэлэн болсон уу?
-Энэ жил манайх Хөтөл, Булган, Сэлэнгэ, Хархорин зэрэг дөрвөн газарт 110 мянган тоннын багтаамжтай элеваторууд хүлээн авч эхлээд байна. Ойрын 10 хоногийн дотор Төв аймгийн Угтаалцайдам суманд 36 мянган тоннын элеватор ашиглалтад оруулах юм. Тиймээс нэгдсэн дүнгээр 146 мянган тоннын нөөц бололцоо ТЭДС-гийн мэдэлд бий. Нөгөө талаас хувийн гурилын үйлдвэрүүдийн дэргэдэх агуулах, зоорь нийлээд 170 мянга гаруй тонн буудай хүлээн авах боломжтой.
Нийлээд 316 мянган тонн гэсэн үг. Эдгээрт буудайгаа хүлээн авч хадгалах боломжтой. Гэхдээ газар орон нутгийн байршлаас хамаарч хувийн элеватортой газар байдаг учраас тийш татах боломжтой. Үүнийг ТЭДС-гаас түрээслэх маягаар ажиллаж болно.
-Тариалангийн бүс нутгаар хур ихтэй байснаас тариа чийгтэй байна гэж ярих хүн олон байна. Энэ хэр үнэний ортой бол. Ийм тохиолдолд ямар арга хэмжээ авч ажиллаж байгаа вэ?
-Буудай чийгтэй байгаа гэдэг үнэн. Гэхдээ дээр хэлсэн таван газарт байрлаж буй элеваторт тариаланчдын буудайг хатаах ажил зохион байгуулж буй юм. Чийгийг нэг хувиар бууруулахад 10 мянган төгрөг байгаа бол тодорхой үнэ тарифаар доторх хальс, хогийг цэвэрлэж өгөх ажил хийж байгаа. Энэ бол тариаланчдыг дэмжиж буй ажил гэдгийг ойлгох хэрэгтэй.
-Тариалан эрхлэлтийг дэмжих сан энэ онд тариаланчдаас буудай худалдаж авахаас гадна өрөнд авна гэсэн. Хэдий хэмжээний буудайг өрөнд авах вэ?
-Манай элеваторуудын багтаамж 146 мянган тонн. Гэхдээ урьдчилсан тооцоогоор 110-120 мянган тонн буудайг хүлээн авах болов уу. Учир нь, байршил, хол ойроос хамаарч ийм дүн гарсан. Эдгээрийн 70 орчим мянган тонн нь өр авлагад авч буй буудай. Ямар учиртай өр вэ гэж гайхаж магадгүй. Тариаланчид манай сангаас техник тоног төхөөрөмжөө зээлээр авч төлбөрийг хөдөлмөрийн үр шимээр ийнхүү төлөх гэрээтэй юм.
-Аймаг, орон нутгийн өвөлжилтийн бэлтгэл, аюулгүйн нөөц босгох ажлын талаар ярилаа. Энэ нөөц, бэлтгэлээ хангаагүй тохиолдолд ямар хариуцлага оноодог юм бол?
-Аюулгүйн нөөцөд гаргах мөнгийг улсын төсөвт огт тусгаагүй. Яагаад гэвэл аймаг, сум өөрийн дотоод эх үүсвэрээр энэ хөрөнгөө төвлөрүүлэх ёстой, бүгдэд нь боломж бий. Хэрэв шаардлагатай арга хэмжээ аваагүй, ажлаа хийгээгүй бол Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж хариуцлагыг тодорхойлно. Мэдээж намрын налгар, тайван хадлангийн цаг үеийг ашиглахгүй өнгөрүүлнэ гэдэг бол хариуцлагагүй хэрэг. Үүнээс болж өвлийн хүнд үед Засгийн газрын нөөц хөрөнгө, Онцгой байдлын зардлаас гаргуулчихдаг буруу тогтолцоо, ойлголтыг яасан ч дэмжихгүй.
-Хүнсний ногооны ургац хураалт сайн яваа. Гэхдээ өвөлдөө хадгалах зоорь байгууламжийн хангамж хүрэлцээ хэр байгаа вэ?
-Өнгөрсөн оны нэгдсэн дүнгээр 28 мянган тоннын багтаамжтай зоорийг аймаг, нийслэлд байршуулсан. Энэ тоо 2013 онд дор хаяж найман мянган тонноор нэмэгдэх учиртай. Дээр нь манай яам Монголбанктай хамтран зоорийн аж ахуйг нэмэгдүүлэх дэд хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн. Ингэснээр агуулахын багтаамжийг жилээс жилд наанадаж 40 мянга гаруй тонноор өсгөх учиртай. 2016 он гэхэд зоорийн багтаамжаа 100-гаад мянган тонноор өсгөх зорилго тавьсан.
Хүнсний ногоочдын хувьд борлуулалт наймдугаар сарын 5-ны өдрөөс эхэлсэн гэж болно. Энэ асуудлаар Засгийн газар бодлого гаргаж нийслэлийн зургаан дүүрэг, 22 хороонд “Шинэ ургацын ногоо”-ны худалдааны цэг байгуулсан. Одоо хүртэл худалдаагаа хийж буй ногоочид бий. Мөн уламжлалт “Намрын ногоон өдрүүд” арга хэмжээ болж “Дүнжингарав” худалдааны төвд 300 гаруй шинэ лангуу ажиллуулж ургацаа ард түмэнд хүргэсэн. Тэгэхээр хүнсний ногоо энэ жил зооринд орох хүртлээ худалдааг маш сайн хийсэн гэж үзэж байгаа.
-2013 оны ургац, тариалан амжилттай дуусах байх гэж олон хүн харж байгаа. Тэгвэл ирэх жилийн төлөвлөгөө, төсөөллөө боловсруулсан уу. Ямар бодлого барьж ажиллах бол?
-Засгийн газрын 2016 он хүртэлх үйл ажиллагааны хөтөлбөрийн дийлэнх зүйлийг хэрэгжүүлэгч нь манай яам болж байгаа. Тухайлбал, хүнсний ногооны хэрэгцээг 2016 он гэхэд дотоодоосоо 10 хувь хангадаг болох, шингэн сүүний хэрэгцээг төвлөрсөн суурин газруудад 100 хувь хангах, Улаанбаатарын суурьшлын бүсээс 100 км тойрогт сүүний ферм байгуулах, хаврын цагт нийлүүлэлт дутагдаж, үнэ өсдөг махны асуудлыг шийдэхэд үхэр, хонины эрчимжсэн аж ахуй хөгжүүлэх чиглэл гарсан. Мөн 20 гагаас дээш талбайд өвлийн хүлэмж хөгжүүлэх, улмаар амтат чинжүү, улаан лооль, гүзээлзгэнэ зэрэг навчит ногоогоор хүн амаа хангах зорилготой. Энэ маань орчин үеийн газар тариаланг хөгжүүлэх чиглэлийг илтгэнэ. Нөгөөтэйгүүр малын аж ахуйг хөгжүүлэхээр бордоог дотоодоос хангах, малын тоо толгойг өсгөх, малын ашиг шимийг нэмэгдүүлэх замаар ард түмний эрүүл мэндийг хамгаалах, биокомбинатаа шинээр хөгжүүлэх тодорхой зорилтуудын хүрээнд ажиллах болно.
Зуднаас “айдаггүй” Засаг дарга нар

Хангамж хэвийн ч хүндрэлтэй шатахуун

Гурилын үнэ бага зэрэг нэмэгдэнэ

ТЭДС 70 мянган тонн буудай өрөнд авна

0 Сэтгэгдэл