АН-ынхан Ерөнхий сайдыг огцруулахаар гарын үсэг цуглуулж эхэлжээ
Маргаашаас ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна
Хавдар судлалын төв мэс заслын эмчилгээндээ робот ашиглана
“ЮНЕСКО-Д БҮРТГҮҮЛСЭН МОНГОЛЫН СОЁЛЫН БИЕТ БУС ӨВҮҮД” СЭДЭВТ ШУУДАНГИЙН МАРКИЙН АНХНЫ ӨДРИЙН НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭНИЙ БОЛЛОО
ОУХМ О.Уранбаяр “Оны шилдэг цэвэр ялалт” төрөлд нэр дэвшлээ
Төрийн хяналт шалгалтын тогтолцоог боловсронгуй болгох үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдаан болов
“The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томилов
Голомт банк “Оны онцлох хүүхэд” арга хэмжээг дэмжин ажиллаа
Х.Нямбаатар: Амар тайван, аюулгүй Улаанбаатар хотыг бий болгох зорилгоор цагдаагийн байгууллагад технологийн дэвшлийг нэвтрүүлж байна
Шадар сайд Х.Ганхуяг ОХУ-ын байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козловыг хүлээн авч уулзжээ
Цас мөс хайлуулах бодис 500 тонныг нэмж авна
Нийтийн үйлчилгээний “Улаанбаатар” нэгтгэл байгуулагдаад удаагүй ч
өвөлжилтийн бэлтгэл ажилдаа шуурхайлан ороод байна. Тус нэгтгэл нь
Улаанбаатар хотын төвийн хэсгийн 260 км замын цас, мөс хальтиргаа
гулгааг хариуцан ажиллах бөгөөд цас шүүрдэж хусдаг, бодис цацдаг “Камаз”
маркийн 5 машин, бодис цацдаг төхөөрөмж суурьлуулсан 6 “Портер”,
“Автотрейлер” 1, “Ковш” 2, “Hino” маркийн 2 машинтай ажиллах юм. Өмнөх
жилүүдэд зам цэвэрлэгээний ажилтнууд /шар хантаазтан/ цас, мөс
цэвэрлэдэг байсан бол энэ жилээс ногоон байгууламжийн цэцэрлэгчид, зам
цэвэрлэгээний машины ажилтнууд зэрэг улирлын чанартай ажил гүйцэтгэдэг
хүмүүсээр хүний нөөцөө нэмэгдүүлж, нийт 140 хүн ажиллахаар болжээ.
Одоогоор нөөцөнд 300 тн цас хайлуулах давс бэлэн байгаа бөгөөд
Захирагчийн Ажлын Албаны Тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтсээс нэмж
500 тн бодис авахаар тендер зарлаад байна. Мөн байгаль орчинд хор
нөлөөгүй цас мөс арилгагч шингэн уусмалыг энэ өвөл шинээр туршиж үзэхээр
бэлтгэлээ хангаж байгаа бөгөөд туршилт амжилттай болбол цааш нь
үргэлжлүүлэх юм.
Өвлийн бэлтгэл ажилтай холбоотой борооны болон хөрсний ус зайлуулах шугам сүлжээний давтан цэвэрлэгээг 2013 оны 8 сарын 03-ны өдрөөс эхлэн хийж, Чингэлтэй дүүргийн 14 гудамж, Сүхбаатар дүүргийн 16 гудамжнаас нийт 86,3м³ лаг хогийг, Баянгол дүүргийн 8 гудамжийг дахин цэвэрлэж, 84,20м³ лаг хогийг цэвэрлэлээ. Сонгинохайрхан, Хан-уул дүүргийн 9 гудамж, байршилд давтан цэвэрлэгээ хийсэн ба нийт 83,13м³ лаг хогийг цэвэрлэсэн бөгөөд одоогоор Баянзүрх дүүрэгт давтан цэвэрлэгээ хийж байна. Мөн шугам сүлжээний худгуудын засварварлаж, 40 х 80 хэмжээтэй шүүрт худаг 59, 40х50 хэмжээтэй шүүрт худаг 33, үзлэгийн худаг 13-ыг нөхөн сэргээж, хэвийн ажиллагаатай болголоо гэж нийтийн үйлчилгээний “Улаанбаатар” нэгтгэлээс мэдээллээ.
Нийтийн үйлчилгээний “Улаанбаатар” нэгтгэл байгуулагдаад удаагүй ч
өвөлжилтийн бэлтгэл ажилдаа шуурхайлан ороод байна. Тус нэгтгэл нь
Улаанбаатар хотын төвийн хэсгийн 260 км замын цас, мөс хальтиргаа
гулгааг хариуцан ажиллах бөгөөд цас шүүрдэж хусдаг, бодис цацдаг “Камаз”
маркийн 5 машин, бодис цацдаг төхөөрөмж суурьлуулсан 6 “Портер”,
“Автотрейлер” 1, “Ковш” 2, “Hino” маркийн 2 машинтай ажиллах юм. Өмнөх
жилүүдэд зам цэвэрлэгээний ажилтнууд /шар хантаазтан/ цас, мөс
цэвэрлэдэг байсан бол энэ жилээс ногоон байгууламжийн цэцэрлэгчид, зам
цэвэрлэгээний машины ажилтнууд зэрэг улирлын чанартай ажил гүйцэтгэдэг
хүмүүсээр хүний нөөцөө нэмэгдүүлж, нийт 140 хүн ажиллахаар болжээ.
Одоогоор нөөцөнд 300 тн цас хайлуулах давс бэлэн байгаа бөгөөд
Захирагчийн Ажлын Албаны Тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтсээс нэмж
500 тн бодис авахаар тендер зарлаад байна. Мөн байгаль орчинд хор
нөлөөгүй цас мөс арилгагч шингэн уусмалыг энэ өвөл шинээр туршиж үзэхээр
бэлтгэлээ хангаж байгаа бөгөөд туршилт амжилттай болбол цааш нь
үргэлжлүүлэх юм.Өвлийн бэлтгэл ажилтай холбоотой борооны болон хөрсний ус зайлуулах шугам сүлжээний давтан цэвэрлэгээг 2013 оны 8 сарын 03-ны өдрөөс эхлэн хийж, Чингэлтэй дүүргийн 14 гудамж, Сүхбаатар дүүргийн 16 гудамжнаас нийт 86,3м³ лаг хогийг, Баянгол дүүргийн 8 гудамжийг дахин цэвэрлэж, 84,20м³ лаг хогийг цэвэрлэлээ. Сонгинохайрхан, Хан-уул дүүргийн 9 гудамж, байршилд давтан цэвэрлэгээ хийсэн ба нийт 83,13м³ лаг хогийг цэвэрлэсэн бөгөөд одоогоор Баянзүрх дүүрэгт давтан цэвэрлэгээ хийж байна. Мөн шугам сүлжээний худгуудын засварварлаж, 40 х 80 хэмжээтэй шүүрт худаг 59, 40х50 хэмжээтэй шүүрт худаг 33, үзлэгийн худаг 13-ыг нөхөн сэргээж, хэвийн ажиллагаатай болголоо гэж нийтийн үйлчилгээний “Улаанбаатар” нэгтгэлээс мэдээллээ.
0 Сэтгэгдэл























