Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө "Завхан аймагт жендэрийн мэдрэмжтэй хяналт-үнэлгээний чадавхыг бэхжүүлэх" төслийн Модуль I сургалт: "Үр дүнд суурилсан удирдлага ба Үнэлгээ” зохион байгууллаа
Хоногт 300 сая ам.долларын алдагдал хүлээж байна

АНУ-ын Конгресс дэх Бүгд найрамдах ба Ардчилсан намын төлөөлөл хоорондын зөрчлөөс болж ирэх жилийн төсөв батлагдалгүй хойшилж төсвийн сая орчим ажилтан албан хаагч цалингүй болсноор тус улс тогтолцооны нэлээд гүн хямралд ороод байна. Америкийн Засгийн газар энэ хямралтай холбогдуулан мэдэгдэл хийж Бүгд найрамдах намын зарим гишүүдийн муйхарлалаас болж төсөв батлагдаагүй нь Америкт асар их хохирол учруулж байгаа тухай мэдэгдлээ.
Санхүүгийн хувьд гэхэд л төсөв батлагдалгүйгээс сая орчим ажилтан үүрэгт ажлаа хийхгүй байна гэдэг нь хоногт 300 сая ам.долларын хохирол учруулж байна гэлээ.
Цаашлаад, батлагдаагүй төвсөөс болж тагнуул, сөрөг тагнуул гэх мэт тусгай албад олон мянган ажилтнаа албан хүчээр амраасан нь Америкийн аюулгүй байдалд ноцтой хохирол учруулж буй юм байна. Энэ мэтээр Афганистанд ажиллаж байгаа энгийн албан хаагчид ч цалингаа авч чадахгүйгээс болж үүргээ бүрэн гүйцэтгэж чадахгүй болсон нь Америкийн аюулгүй байдалд мөн л сайнаар нөлөөлөхгүй байгааг албаны хүмүүс онцолжээ.
Энэ бүхэнтэй холбоотойгоор Обамагийн хэвлэлийн төлөөлөгч мэдэгдэл хийхдээ Конгресс дэх Бүгд найрамдах намын хэдхэн гишүүн Америкийн Ерөнхийлөгчийг сүрдүүлж байгаад өөрсдөдөө ашигтай шийдвэр гаргуулдаг байдал үүсэхийг хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
Хэдхэн хоногийн дараанаас Америкийн төрийн өрийн дээд босгыг өсгөх үгүй талаар бас ахин чухал шийдвэр гаргах шаардлагатай болох юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан