АН-ынхан Ерөнхий сайдыг огцруулахаар гарын үсэг цуглуулж эхэлжээ
Маргаашаас ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна
Хавдар судлалын төв мэс заслын эмчилгээндээ робот ашиглана
“ЮНЕСКО-Д БҮРТГҮҮЛСЭН МОНГОЛЫН СОЁЛЫН БИЕТ БУС ӨВҮҮД” СЭДЭВТ ШУУДАНГИЙН МАРКИЙН АНХНЫ ӨДРИЙН НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭНИЙ БОЛЛОО
ОУХМ О.Уранбаяр “Оны шилдэг цэвэр ялалт” төрөлд нэр дэвшлээ
Төрийн хяналт шалгалтын тогтолцоог боловсронгуй болгох үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдаан болов
“The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томилов
Голомт банк “Оны онцлох хүүхэд” арга хэмжээг дэмжин ажиллаа
Х.Нямбаатар: Амар тайван, аюулгүй Улаанбаатар хотыг бий болгох зорилгоор цагдаагийн байгууллагад технологийн дэвшлийг нэвтрүүлж байна
Шадар сайд Х.Ганхуяг ОХУ-ын байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козловыг хүлээн авч уулзжээ
Ховор ургамал, ан амьтнаа хамгаалах менежментгүй Монгол

Төр, хувийн хэвшил хамтарч сайн түншийн харилцаатай ажилласнаар амьтан, ургамлын нөөцийг хамгаалах учиртай билээ. Байгалийн ургамал, амьтны нөөцийг ихэвчлэн хувийн хэвшлийнхэн ашигладаг. Гэтэл тухайн нутаг ус, байгаль орчныг хамгаалах, эзэмшүүлэх эрх зүйн орчин дутмаг тул эзэнгүйдэж нөхөн сэргээгддэг нөөц жилээс жилд хомсдох болсон байна. Тухайлбал, 2009 оноос хойш нийт 274 тонн эгэл бавран, 312 тонн дэрэвгэр жиргэрүү, бусад ховор ургамал 30 тонныг тус тус бэлтгэжээ. Гэвч нөхөн сэргээлт хийгээгүй, хамгаалах арга хэмжээ аваагүй тул эдгээр ургамлын тархалтын хүрээ хумигдах, ургац муудах сөрөг нөлөө гарчээ. Иймд энэ жил дээрх ургамлыг түүж бэлтгэх зөвшөөрөл олгоогүй аж. Одоогоор нэн ховор, ховор ургамал түүж бэлтгэх зөвшөөрөлтэй 15 аж ахуйн нэгж байгаа юм. Харин энэ онд ургамал түүж бэлтгэх зөвшөөрөл огт олгоогүй байна. Нөгөө талаар ургамал сүйдэж буй бас нэг шалтгаан нь уул уурхай болсон. Монгол Улсад уул уурхайн салбар эрчимтэй хөгжиж эхэлсэн 1990-ээд оноос хойш ашигт малтмалын хайгуул, олборлолтод 20 орчим мянган га газар эвдрэлд оржээ. Үүнээс 10 гаруй мянган га газар нь нөхөн сэргээгдэлгүй үлдсэн байна.
Түүнчлэн газрын тос, цацраг идэвхт ашигт малтмалын хайгуул, олборлолт, дэд бүтэц, барилга байгууламж, авто замын барилгын ажлын явцад эвдэрсэн газрыг нөхөн сэргээх асуудал ч гарч ирж буй юм. Нөгөө талаар зарим орон нутгийн засаг захиргааны байгууллага, уул уурхайн компани нөхөн сэргээлт хийлгэх нэрээр нинжа нарыг лицензийн талбайдаа оруулж хууль зөрчсөн асуудал ч гарчээ. Үүнийг хууль хяналтын байгууллагууд шалгаж буй юм. Иймд уул уурхайн компаниуд нөхөн сэргээлт хийлгэхдээ зөвхөн мэргэжлийн байгууллагад хандах эрх зүйн зохицуулалт үгүйлэгдэж байгаа юм. Өнөөдрийн байдлаар нөхөн сэргээлт хийх мэргэжлийн байгууллага олширч байна. Гэвч цөөн хэдэн байгууллагын үйл ажиллагаа жигдэрсэн аж.
Ан агнуураас улсын төсөвт 286 сая 150 мянган төгрөг оржээ
Амьтны хувьд 2009-2011 онд нийт 210 толгой угалз, 610 толгой тэх гадаадын анчдаар агнуулжээ. Харин дотоодын ахуйн хэрэгцээнд 920 толгой бор гөрөөс, 865 толгой зэрлэг гахай, 4950 толгой цагаан зээр агнуулсан байдаг. Үүнээс гадна 646 толгой идлэг шонхор барьж экспортолсон аж. Мөн үйлдвэрлэлийн зориулалтаар 310 орчим тонн загасыг агнажээ. Ингээд агнуурын нөөц ашигласны төлбөр, ан амьтан агнах, барих зөвшөөрлийн хураамжийн орлогоос сүүлийн дөрвөн жилд 15.4 тэрбум төгрөгийн орлого улс, орон нутгийн төсөвт нэмэрлэв. Гэвч жилд дунджаар 3.8 тэрбум төгрөгийн орлого олдог ч үүнээс дөнгөж 1.3 хувийг нь амьтны нөөц хамгаалахад зарцуулж ирсэн байна.
Амьтны нөөцийг ашиглахтай холбоотой зөвшөөрлийг сонирхъё. Жилд ховор амьтан агнах тусгай зөвшөөрлийг 40-60 аж ахуйн нэгжид, спорт загасчлалын тул загас барих тусгай зөвшөөрлийг 6-8 аж ахуй нэгжид олгожээ.
Үүүнээс гадна үйлдвэрийн зориулалтаар загас агнах, хөлдөөсөн загас гадаадад экспортлох зөвшөөрлийг 8-10 аж ахуй нэгжид олгоод байгаа юм. Мөн Араб Улсын зургаан багт шонхор барих зөвшөөрөл өгсөн байна.
Ингээд ан агнуураас улсын төсөвт сүүлийн дөрвөн жилд 286 сая 150 мянган төгрөг оржээ. Жишээлбэл, өнгөрсөн оны байдлаар 50 угалз, 102 тэх, гурван халиун буга, 44 цагаан зээр, 13 бор гөрөөс, долоон саарал чоно, 150 идлэг шонхор, 545 толгой агнуурын шувууг гадаадын анчдад агнуулсан байдаг. Мөн спорт загасчлал хийхээр гадаадын 260 иргэн ирсэн аж. Ингээд энэ агнуураас улсын төсөвт 3.5 тэрбум төгрөг төвлөрсөн тооцоо бий.
Шинэ хуулиар амьтныг амьдаар эзэмшин, гаршуулан үржүүлж болно
Ховор амьтныг төлбөртэйгөөр агнах, барих үйлчилгээг манай улс 1962 оноос эхэлжээ. Гэвч төлбөртэйгөөр агнуулах ан агнуур, түүний нөөцийг хамгаалах менежмент өнөөдөр үгүйлэгдэж байна. Өөрөөр хэлбэл, агнуурын ховор амьтныг ашиглах бодлого нь түүний тоо толгойг өсгөх, хамгаалах ёстой гэсэн үг юм. Засгийн газрын 2013 оны 93 дугаар тогтоолоор “Ховор амьтныг агнах, барих зөвшөөрөл олгох тухай журам” нь ховор амьтны нөөцийг хамгаалан, өсгөн нэмэгдүүлсэн иргэн, хуулийн этгээдэд ашиглах давуу эрх олгосон нь ховор амьтдаа хамгаалах эхний алхам болжээ. Амьтан нь нийтийн зориулалттай төрийн өмч учраас хуулийн хүрээнд зөвхөн ашиглах, эзэмших харилцааг үүсгэх боломжтой аж. УИХ өнгөрсөн онд Амьтны тухай хуулийг шинэчлэн баталсан. Ингээд уг хуульд нэн ховор амьтдаас бусад амьтдыг эзэмшүүлэх харилцааг шинээр тусгажээ.
Манай улс өнөөдрийг хүртэл амьтны нөөцийг зөвхөн ашиглах буюу “агнах”, “барих”-тай холбоотой харилцааг зохицуулж ирсэн. Өнгөрсөн хугацаанд амьтныг агнах, барих харилцаа давамгайлсны улмаас амьтны тоо толгой жилээс жилд огцом буурсаар иржээ. Харин сүүлийн таван жилд зарим нутгийн иргэд, төрийн бус байгууллага, ААН-ийн оролцоотой амьтан хамгаалах менежмент бий болов. Ингэснээр тухайн орон нутагт ан амьтны тоо толгой өсөх хандлага ажиглагдаж буй юм. Иймд иргэн, аж ахуйн нэгж, нөхөрлөл амьтныг хамгаалж, өсгөн үржүүлэхэд хөрөнгө оруулалт хийх үр дүнтэй арга болох нь харагдаж буй аж. Шинэ хуульд амьтныг амьдаар эзэмшин, гаршуулан үржүүлж эмийн болон бусад түүхий эд бэлтгэж, ашигласны төлбөрийг борлуулалтын орлогын 10-20 хувиар тооцон авахаар тусгажээ. Үүнээс гадна тухайн амьтныг нутагшуулан үржүүлэх зориулалтаар барих тохиолдолд амьтны нөөц ашигласны төлбөрөөс чөлөөлөгдөнө. Тоо толгой эрс буурч, тархац нутаг нь хумигдсан халиун буга, тарвага зэрэг амьтдыг өсгөн үржүүлэх, минж, тахийг сэргээн нутагшуулах, ховор загас үржүүлэх ажлыг төрөөс дэмжиж байгаа. Тухайлбал, халиун бугын илий 28 толгойг Богдхан уул, Булган, Сэлэнгэ, Төв аймагт, Сүхбаатар, Төв, Сэлэнгэ аймагт нийт 50 толгой тарвага, Германаас Европын минж 14, ОХУ-аас 34 минж тус тус авчирч Туул голын эхэнд, нутагшуулжээ. Мөн Хустайн нуруу, Тахийн тал, Хомын талд тахь нутагшуулсан билээ. Өнөөдөр манай улсын тахийн тоо толгой 360 болсон байна.

0 Сэтгэгдэл
unshigch
uvs aibagt baigali orchi gazar mergejliin hun gjild awahgui bna bi bol diplomiin ajil cudalgaa zereg hiisen ub ihtei
2013.10.04