АН-ынхан Ерөнхий сайдыг огцруулахаар гарын үсэг цуглуулж эхэлжээ
Маргаашаас ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна
Хавдар судлалын төв мэс заслын эмчилгээндээ робот ашиглана
“ЮНЕСКО-Д БҮРТГҮҮЛСЭН МОНГОЛЫН СОЁЛЫН БИЕТ БУС ӨВҮҮД” СЭДЭВТ ШУУДАНГИЙН МАРКИЙН АНХНЫ ӨДРИЙН НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭНИЙ БОЛЛОО
ОУХМ О.Уранбаяр “Оны шилдэг цэвэр ялалт” төрөлд нэр дэвшлээ
Төрийн хяналт шалгалтын тогтолцоог боловсронгуй болгох үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдаан болов
“The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томилов
Голомт банк “Оны онцлох хүүхэд” арга хэмжээг дэмжин ажиллаа
Х.Нямбаатар: Амар тайван, аюулгүй Улаанбаатар хотыг бий болгох зорилгоор цагдаагийн байгууллагад технологийн дэвшлийг нэвтрүүлж байна
Шадар сайд Х.Ганхуяг ОХУ-ын байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козловыг хүлээн авч уулзжээ
ГУРВАН ЦАГИЙН ДУНДАХ ТӨМӨР ЗАМЧДЫН ВАНТ УЛС

Монгол Улсын төмөр замын удирдах ажилтны зөвлөгөөн өчигдөр Чингис хаан зочид буудалд болж өнгөрлөө. Төмөр замын шинэчлэл хэмээх ерөнхий сэдвийн дор зохион байгуулсан зөвлөгөөн нь хэд хэдэн зорилготой. Өнгөрч буй оны үйл ажиллагааг нэгтгэн хэлэлцэх, шинэчлэл хэрхэн өрнүүлснээ дүгнэхээс гадна цаашдын үйл ажиллагаагаа зөвлөн хэлэлцэв. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цагийг хамруулан төмөр замынхан яриа өрнүүллээ. 16 мянган албан хаагчтай хамт олны удирдлагууд болсон 300 орчим хүн цуглажээ. Зөвлөгөөнийг нээж Зам, тээврийн сайд А.Гансүх үг хэлэв. Тэрээр яаманд харьяалагдах салбаруудынхаа нэгдсэн зөвлөгөөнд ээлжлэн оролцож байгаагаа дуулгаад “Бүх тээврийн салбар хэтдээ нэгдэх учиртай” хэмээн онцлов. Мөн жил бүр энэхүү зөвлөгөөнөө зохион байгуулж, бүгдээрээ, хамтдаа шийдвэр гаргаж байхыг уриалсан юм.
Зоригтой шийдвэр-Дундаж цалин сая төгрөг
А.Гансүх сайдын яриа “Хамт олонч байя” гэсэн үгээр эхэллээ. Хэн нэгэн даргын заавар, тушаалаар ажилладаг бус хоорондоо ярилцаад шийдвэр гаргадаг байхыг зөвлөв. Энэ бол сэтгэлгээний шинэчлэл гэдгийг Иргэний агаарын тээврийнхний зөвлөгөөнд ч хэлж байв. Засгийн газраас баталсан шинэчлэлийн зорилтод хүрэхэд юу шаардлагатай тэр бүхнийг хүн бүр саналаа нэмэрлэж байж бий болгоно гэдгийг ч онцлов. Түүнийгээ ч баталж Улаанбаатар төмөр замын удирдах хороонд анх удаа төмөр замчин гишүүнээр оржээ. Тэр хүн удирдах хорооны шийдвэр, яриа, үйл ажиллагаанд эгэл нэгэн төмөр замчны байр сууринаас шийдвэр гаргах, хориглох эрхтэй.
Энэ жил төмөр замын “гэр бүл” маш сайн ажилласан гэдгийг тэрээр ойр ойрхон давтаж байв. Төмөр замын салбарт аль хэдийнэ шинэчлэл эхэлчихсэн гэлээ. А.Гансүх сайд 2008 онд УБТЗ-ын удирдах хорооны дэд даргаар томилогдож төмөр замтай холбогдож байсан бол өнөөдөр салбарын сайдаар ажиллаж байна. Тийм ч учраас төмөр замчдыг, төмөр замын удирдлага, ажилтнуудыг сайн мэдэх бөгөөд “Улаанбаатар төмөр зам бол тээврийн байгууллага биш. Харин улс орны эдийн засгийн хөгжлийн тулгуур хүчин зүйл” гэв. Тухайлбал, Монгол-Оросын найрамдлын гэрч, хамтын ажиллагааны гүүр, хамтын бүтээн байгуулалтын бодит жишээ хэмээн онцоллоо.
Өнгөрсөн жилийн хугацаанд ЗТЯ-наас төмөр замд ихээхэн анхаарал хандуулан ажиллажээ. Дүрмийн сангаа анх удаа 250 сая ам.доллараар нэмсэн. Парк шинэчлэлт эхлүүлсэн, удахгүй хоёр дахь ээлж хэрэгжинэ. УБТЗ-ын техник, технологийг шинэчлэх асуудалд ОХУ-тай хамтраад, инженерүүдтэй хэдхэн хоногийн өмнө зөвшилцөлд хүрчээ. Хөрөнгө оруулалтынхаа асуудлыг шийдчихвэл төмөр замын салбар хөгжлийнхөө дараагийн шат руу орох аж.
Эрүүл төмөр замчин, орон сууцтай ажилтан хөтөлбөр, дохиолол холбооны системийг европ технологиор шинэчлэхээс гадна тээвэрлэх чадвараа 30 гаруй хувиар нэмэгдүүлэх зэрэг ажил хэрэгжсэн байна. Мөн сайд А.Гансүх орон нутгийн өртөө, зөрлөгүүдээр явж, гардан хөдөлмөрлөж буй хүмүүстэй хоёр ч удаа уулзжээ. “Таван хүнтэй зөрлөгийг ч бид жижиг гэж гололгүйгээр буудалласан. Шалтгаан нь, төмөр замын нөхцөл байдал ямар байгаа, яаж хөгжүүлэх-шинэчлэх, тэнд ажиллаж буй хүмүүсийн хүсэл, тэмүүлэл юу болохыг мэдэх явдал. Төрөөс баримталж буй бодлого, шинэчлэлийг тэр л ажилтнууд хийх учраас хүн бүртэй уулзахыг зорьсон” гээд давхардсан тоогоор 4000 орчим хүнтэй уулзжээ.
Төмөр замчдын цалинг 15 хувиар нэмж, дунджаар сая төгрөгт хүргэсэн УБТЗ-ын зоригтой удирдлагуудад сайд баяр хүргэлээ. Энэ бол шинэчлэлийн төлөөх бодитой үйл хэрэг. Яагаад гэвэл төмөр замчид, ажилтнууд л шинэчлэлийг гүйцэлдүүлж чадна шүү дээ.
Шинэчлэлд жижиг зүйл ч илүүддэггүй
Төмөр зам бол Монгол Улсад байхгүй маш том аж ахуйн нэгж бөгөөд өөрөө аварга том бүтээн байгуулалт. Энэ бүтцээс улстөрчдийг холдуулахыг хүссэнээ сайд нуусангүй. Тийм ч учраас мэргэжлийн төмөр замчинг удирдлагаар сонгосон. Улстөрч юу хийх, яахаа мэдэхгүй байх нь элбэг. Гэтэл одоо Замын-Үүдэд хүндрэл үүслээ яах вэ гэхэд “Тийм вагоныг төдөн ширхэг гаргаж, ийм хуваариар ажиллуулна” гээд удирдлага нь цээжээр хэлэх жишээтэй. Тэгээд хэлснээ хэрэгжүүлдэг нь технологио, мэргэжлээ мэддэгийн давуу тал гэлээ.
Шинэчлэлд жижиг өөрчлөлт ч илүүддэггүй. Яагаад гэвэл жижиг зүйлс нэгдээд том ажил болдог. Төмөр замын дээд сургуулийн нэрийг өөрчлөөд Тээврийн дээд сургууль болголоо. Учир нь, зөвхөн төмөр замчин биш бусад тээврийн мэргэжилтнээ бэлтгэх боломжийг нээсэн хэрэг. Үүний үр дүнд манай орны дэд бүтэц хөгжинө. Ямар ч улс орон хөгжлийнхөө хамгийн доод төвшинд ирлээ ч дэд бүтцэд хөрөнгө оруулж л байдаг. Хэзээ ч орхидоггүй. Одоо төмөр замаас бусад чиглэлд ч оюутан элсүүлээд эхэлчихсэн гэнэ.
55 жилийн түүхтэй “Ган зам” сонин тогтмол хэвлэл боллоо. Төмөр замын салбарын сонин олон нийтэд зориулагдсан хэвлэл болж өргөжсөн. Цаашид энэ маань зам, тээврийн салбарын сонин болох учиртай. Өөрөөр хэлбэл, Зам, тээврийн яаманд харьяалагдах салбарууд цаашид нэгдэж, тээврийн ерөнхий системээр ажиллах болно. Мөн Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалт, хяналтын нэгдсэн төв байгуулан ажиллуулж байна. Төмөр замын бодлого, дотоодын хууль эрх зүйн орчны шинэчлэл үргэлжилсээр. Ер нь, бодлого зорилтууд маань цааснаас буугаад хэрэгжүүлэх шатандаа ирчихсэн. Өөрөөр хэлбэл, төмөр замчин, удирдлагуудын хийх ажил эхэллээ.
Эдийн засгийн хөгжил эцэстээ төмөр замд суурилна
Олон нийт, ард иргэдийн анхаарлын төвд төмөр замын асуудал ордог боллоо. Гэвч үүнийг дагаж улс төрийн болон хувийн ашиг сонирхлоор эсэргүүцэх, буруутгах явдал багагүй гардаг. Гэвч төмөр замчид хүлээсэн үүрэг, тодорхойлсон зорилгодоо хүрэхээр зогсолтгүй, завгүй хөдөлмөрлөсөөр. Өнгөрсөн жил төмөр замаар 20 сая тонн ачаа тээвэрлэсэн. Харин энэ жил 21 сая хүргэж өсгөх зорилт тавьсан, чадаж байна. Төмөр замынхан шиг хамгийн үр ашигтай, чадвартай, ажилдаа эзэн болсон хамт олон цөөн гэдгийг А.Гансүх сайд тодотгов. Тэд дотоод нөөц боломжоо дайчилвал хэмнэлт гаргах боломжтойг ч нотолсон. Шатахууны хэрэглээнээс он гарсаар дөрвөн тэрбум төгрөг хэмнээд байгаа бол цаашид ч хэмнэнэ.
2020 он гэхэд жилд 100 сая тонн уул уурхайн бүтээгдэхүүн тээвэрлэх боломжтой төмөр замын системтэй болох зорилт тавьжээ. Улмаар Монгол Улсад 41 ам.долларын ачаа тээвэр эргэлдэх тооцоо гарсан. Үүнийг дагаж ажлын байр, төмөр замын дотоод сүлжээ бүрэлдэх бөгөөд тэр үед Ази тивдээ эдийн засгийн үзүүлэлтээр долдугаар байрт орох боломж нээгдэнэ. Өнөөгийн Тайваньтай дөхөж очно гэсэн үг. Мөн ОХУ, Хятадыг холбосон төмөр замын коридор болох. Уг замаа үр дүнтэй ашиглах. Хос төмөр замтай болж ачаа, тээврийн эргэлтийг улам нэмэгдүүлэх. Зүтгүүрийн хурдыг сайжруулах. Техник, технологийн өөрчлөлтөө дуусгах зэргээр урт хугацааны том зорилтууд хүлээж байгааг санууллаа. Ер нь, бид “Төмөр замын вант улс” гэдэг нэртэй болчихсон. Ёгтолсон утгатай энэ үгийг өөрчилж “Төмөр замчдын вант улс” болгоё. Эерэг утгаар нь нийгэмд байр сууриа түгээх хүслээ төмөр замчдад дуулгав.
Өргөжин тэлж буй Монгол Улсын баялаг улам нэмэгдэж, экспорт ч өргөжих нь тодорхой. Түүнийг дэлхийн зах зээлд хүргэж, хөрөнгө болгон эргэлдүүлэх нь зайлшгүй бөгөөд бүгдийг нь галт тэргээр л зөөнө. Эдийн засгийн хөгжлийн бүх яриа эцэстээ төмөр зам дээр зангилагддаг ажээ. Ийнхүү А.Гансүх сайд зөвлөгөөнийг нээсэн үгийнхээ төгсгөлд “Асуудал шийдэгдээд, зөв чиглэлд орж, сайн ажиллаж байгаа учир төмөр замчдаа шүүмжлэхээс татгалзъя. Алдаагаа дор бүрнээ засч, сайжруулаад ажиллая. Нийгэмд төмөр замчин гэдэг нэрээрээ бахархал, хүндэтгэл төрүүлдэг болохын төлөө, Төмөр замчдын вант улсыг байгуулах шинэчлэлийн төлөө хамтдаа зүтгэе” хэмээлээ.
“Зөв зохион байгуулалтаар үнийг тогтоосон”
УБТЗ-ын замын даргын үүрэг гүйцэтгэгч Г.Сэрээнэндорж:
-Улаанбаатар төмөр зам он гарсаар өнөөдрийг хүртэл 15.5 сая тонн ачаа тээвэрлэжээ. Өнгөрсөн онд 20.4 сая тонн ачаа тээвэрлэсэн, энэ оны зорилго 21 сая тонн. Тэгэхээр оны төгсгөлд бид зорилгоо бүрэн биелүүлэх боломжтойг харуулж байна. Нэг зүйлийг сануулахад энэ жил уул уурхайн экспортын тээвэрлэлт багассан. Гэвч манай хамт олон бүх боломжоо дайчилж, тээвэрлэлтээ сааруулаагүй.
Саяхныг хүртэл Замын-Үүдэд төмөр замын түгжрэл үүсдэг байсныг бүгд мэднэ. Барилгын материал, өргөн хэрэглээний бараа хэрэглэгчдэд хүрэхгүй удсанаас үнэ ханш өсч байсан. Харин одоо бүгд цаг хугацаандаа шуурхай ирдэг болсон нь хатуу зурмагтай тусгай галт тэрэг явуулж байгаатай холбоотой. Хатуу зурмаг гэдэг бол суудлын галт тэрэг цагтаа хөдөлдөг шиг ачааны вагонууд тогтсон хуваарийн дагуу явахыг хэлнэ. Хатуу зурмагийн цаана хатуу сахилга бат, өндөр зохион байгуулалт бий. Өөрөөр хэлбэл, бид ямар нэг хөрөнгө мөнгө нэмж, вагон авч ажиллуулаагүй. Ердөө, нөөц бололцоогоо зөв зохион байгуулсан. Хамгийн бага өртгөөр, хамгийн цөөн вагоноор их ажил хийлээ гэсэн үг. Тун удахгүй Замын-Үүд рүү авто зам ашиглалтад орж төмөр замтай өрсөлдөх нь зүйн хэрэг. Тэр үед бид суудлын галт тэрэгний одоогийн нөхцөл байдлыг аль болох олон улсын жишигт хүргэхээр төлөвлөсөн. Үйлчлүүлэгч галт тэргэнд орж ирээд л тухтай амрах орчин бүрдүүлнэ. 2014 оноос энэ ажлаа бодитоор хэрэгжүүлэх зорилт тавьсан.
“Төмөр зам, далайн тээврээр дэлхийтэй холбогдоно”
ЗТЯ-ны Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилт зохицуулах газрын дарга Ё.Манлайбаяр:
-Яаманд шинээр байгуулсан нэгжийн үйл ажиллагаа болон зорилгын талаар товч танилцуулаач?
-Өнгөрсөн оны есдүгээр сард Зам, тээврийн яам шинээр байгуулагдахдаа урьд нь хоёр тусдаа байсан нэгжийг Төмөр зам, далайн тээврийн газар болгож нэгтгэсэн. Учир нь, Монголын болон хөрш орны нутгаар төмөр замаар ачаа тээвэрлээд түүнийгээ далайн боомтод хүргээд усан замаар олон улсын зах зээлд хүрэх боломжийг харсан хэрэг. Одоохондоо далайн үйл ажиллагаа бага байгаа ч Монголын далбааг гадаадын 420 орчим усан онгоцонд түрээсээр ашиглуулдаг. Цаашид бид далайн үйл ажиллагаагаа өргөжүүлж боомтын ажилд оролцдог болъё гэсэн. Эхний ээлжинд Тяньжинд 10 га газар авах гээд байгаа юм. Уул уурхайн хүдэр гээд нурмаг ачаа бий. Түүнийг шилжүүлэн ачих цэгийг өөрсдийн мэдэлд хэд хэдэн боомтод байгуулъя гэж төлөвлөсөн. Боомтод хүргэчихээд далайгаар ачаа тээвэрлэх хэрэгтэй шүү дээ. Тэр ажлыг гүйцэтгэх компани хэрэгтэй болоход БНСУ-тай хамтран байгуулахаар зөвшилцөлд хүрсэн.
-Яагаад бид далайн тээвэртэй байх хэрэгтэй гэж?
-Монголоос гарч байгаа бүтээгдэхүүн, экспортын баялгийн үнэлгээг өндөр болгох зорилготой. Жишээ нь, Тавантолгойн нүүрсийг өмнөд хил дээр нэг үнээр зарах бол хил давуулаад өөр үнээр зарна. Далайн боомт дээр үнэ нь нэг янз байхад дэлхийн зах зээлд гаргачихаар бүр өөр ханштай байх жишээтэй. Тэгэхээр бүтээгдэхүүнийг эцсийн хэрэглэгчид хүргэх тээвэр ложистикоо хэчнээн сайн шийдвэрлэнэ төдий чинээ хөдөлмөрөө өндрөөр үнэлүүлэх юм. Тийм ч учраас мэргэжилтэн бэлтгээд эхний гурван далайн хөлөг онгоцны ахмад сургуулиа төгсчихсөн. Далайн захиргааны газарт ажиллаж байна. Тэдний араас 10 хүнийг Солонгост сургахаар илгээсэн. Нийтдээ 100 далайчин бэлтгэнэ. Манай улс өөрсдийн усан онгоцтой болох үед ажиллах боловсон хүчнээ бэлэн байлгах шаардлагатай учраас өнөөдрөөс бэлдэж байна.
-Транзит төмөр зам, тээврийн тухай яамны бодлого, байр суурь?
-2020 он хүртэлх хэтийн төлөвлөгөөнд манай орны тээвэр ачаа эргэлт 100 сая тонн хүрэх юм байна. Тэгвэл үүнийг яаж гадагшаа саадгүй гаргах вэ гэдгийг урьдчилж бодох ёстой. Одоо байгаа төмөр замаа бэхжүүлье, нэмээд шинийг барьж байгуулъя гэдэг гарц бий. Нөгөө талаас, өмнөд, хойд хөрш орон маань цаашид худалдааны эргэлтээ гурав дахин нэмэгдүүлнэ гэж ярих болсон. Тэр бүх ачаа эргэлтэд тээвэрлэлт хэрэгтэй бол хамгийн дөт, тохиромжтой зам нь Монгол Улсаар дайрч өнгөрөх. Тэгэхээр одоо байгаа 20 сая тоннын чадалтай төмөр замаа 45 сая тонн болгож өргөжүүлье. Цаашилбал, хоёр замтай болгоод 100 сая тонн ачаа тээе гэсэн. Өөрийн ачааг тээвэрлэхээс гадна бусдын ачааг транзит замаар өнгөрүүлье гэдэг бол маш их ашигтай ажиллагаа.
“Шинэ төмөр зам төсөлд 5.2 тэрбум ам.доллар зарцуулна”
“Монголын төмөр зам” компанийн гүйцэтгэх захирал П.Бат-Эрдэнэ:
-Монголын төмөр замын дотоод сүлжээг байгуулах төслийн талаар товч танилцуулахгүй юү?
-Шинэ төмөр зам төсөлд гадаадын болон дотоодын компаниудыг ажиллуулж байна. Яагаад гэвэл бид дангаараа 1800 км урт төмөр замын төсөл хэрэгжүүлж байсан туршлагагүй. Үүнээс гадна энэ төслийг хэрэгжүүлэхийн тулд 5.2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай. Тэгэхээр гадаадын хөрөнгө оруулалт болон аж ахуйн нэгжтэй хамтрахаас өөр аргагүй. Жишээ нь, санхүүгийн болон хуулийн зөвлөхөөр америк компани ажиллаж, техникийн зөвлөхөөр Японы “Ниппон Коэй” сонгогдсон. Өөр өөрийн салбарт дэлхийд тэргүүлэгч компани. Түүнчлэн саяхан Германы компанитай техникийн гэрээ байгуулсан. Эргээд герман чанар, өндөр шаардлага хангах боломжтой болгож буй юм.
-Бүтээн байгуулалтад Монголын хэчнээн компани оролцож байгаа вэ?
-Бид аль болох дотооддоо үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүн, монгол компани, аж ахуйн нэгжийг үйл ажиллагаандаа сонгодог. Гашуунсухайт чиглэлд барьж буй замын барилгын ажилд манай орны 12 компани хуваарилагдан ажиллаж байна. Газар шорооны ажил дээр мөн л дотоодын 10 гаруй аж ахуйн нэгж сонгогдсон.
Нийтдээ 1300 гаруй монгол хүн бүтээн байгуулалтад оролцож байгаа юм. Гүүр хоолой, төмөр бетон хийц, зуурмаг, төмөр замын дэрийг монголдоо үйлдвэрлэж, дотоодын аж ахуйн нэгжийн хөрөнгө оруулалтыг дэмждэг.
-Ажлын явц одоо ямар байгаа бол?
-Урд чиглэлд энэ жилийн барилгын ажил эхэлчихсэн. Ажил маань 2015 оны аравдугаар сард дуусна. Өнөөдрийн байдлаар өмнөд чиглэлийн газар шорооны ажил 46 хувьтай яваа. Бид долоо хоног бүр ажлын явцыг албаны удирдлагуудад мэдээлдэг.
манай дүү төмөр замын сурууль төгсөөд вагон шалгагчаар эрдэнэтэд ажилд орох гэсэн чинь намараас орон тоо гарна 3,000000 сая ын хахууль нэхсэн гэсэн тийм их мөнгө бидэнд байхгүй ээ

төмөр замд буглаж байгаа хүнд суртал авилага хээл хахуулыг арилгах юм бол төмөр замчин бидны цалин 1,500000 хүрнэ дарга нарын цалин хэд гэж бодож байна замын дарга орлогч нар 3,500000 албадын дарга нар 3,000000 зүгээр л нэг хурган дарга нар 2,000000 цалинтай тэгээд дээр нь 50% ын шагналт цалин 5,000000 4,000000 3,000000 тэгхэд нойр хоолгүй зүтгэж яваа жирийн ажилчин үндсэн цалин нь 650000 шүү дэ аз болж шагналт цалингаа хасуулчихгүй бол дарга нарын хэлээд байгаа 1,000000 дөхөх байх авилага хэтэрсэн ажилд ороход 5,000000 төгрөг олон улсын дарга мастераар явах юм бол хахууль нь 5,000000 олон улсын үйлчлэгч 3000000 гээд л яваад өгнө шүү дэ замын даргаа нүдэн дээр чинь авилага цэцэглээд байна да санал хэлэхэд депо пто хэсгийн дарга мастерийг сонгон шалгаруулалтанд оруулаж хамт олоны саналаар өрсөлдөөний шугамаар сонгох үр ашиггүй олон томилолт үзлэгээ цөөлөх замын даргын үзлэгийг жилд ганц удаа болгох үзлэгийн үеээр ажилчидынхаа санал бодолыг сонсож явах хэрэгтэй шүү тэнгэрийн амьтад минь загнасан уурласан арга хэмжээ ярьж баахан хүмүүсийн цалин хасаад явдагаа болих хэрэгтэй шүү төмөр замд зоригтой шинэчлэл хэрэгтэй улиг домог болсон хурган төлгөн хуцан дарга нараасаа зоригтой салах юм бол хол явана да

Монгол Улсын төмөр замын удирдах ажилтны зөвлөгөөн өчигдөр Чингис хаан зочид буудалд болж өнгөрлөө. Төмөр замын шинэчлэл хэмээх ерөнхий сэдвийн дор зохион байгуулсан зөвлөгөөн нь хэд хэдэн зорилготой. Өнгөрч буй оны үйл ажиллагааг нэгтгэн хэлэлцэх, шинэчлэл хэрхэн өрнүүлснээ дүгнэхээс гадна цаашдын үйл ажиллагаагаа зөвлөн хэлэлцэв. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цагийг хамруулан төмөр замынхан яриа өрнүүллээ. 16 мянган албан хаагчтай хамт олны удирдлагууд болсон 300 орчим хүн цуглажээ. Зөвлөгөөнийг нээж Зам, тээврийн сайд А.Гансүх үг хэлэв. Тэрээр яаманд харьяалагдах салбаруудынхаа нэгдсэн зөвлөгөөнд ээлжлэн оролцож байгаагаа дуулгаад “Бүх тээврийн салбар хэтдээ нэгдэх учиртай” хэмээн онцлов. Мөн жил бүр энэхүү зөвлөгөөнөө зохион байгуулж, бүгдээрээ, хамтдаа шийдвэр гаргаж байхыг уриалсан юм.
Зоригтой шийдвэр-Дундаж цалин сая төгрөг
А.Гансүх сайдын яриа “Хамт олонч байя” гэсэн үгээр эхэллээ. Хэн нэгэн даргын заавар, тушаалаар ажилладаг бус хоорондоо ярилцаад шийдвэр гаргадаг байхыг зөвлөв. Энэ бол сэтгэлгээний шинэчлэл гэдгийг Иргэний агаарын тээврийнхний зөвлөгөөнд ч хэлж байв. Засгийн газраас баталсан шинэчлэлийн зорилтод хүрэхэд юу шаардлагатай тэр бүхнийг хүн бүр саналаа нэмэрлэж байж бий болгоно гэдгийг ч онцлов. Түүнийгээ ч баталж Улаанбаатар төмөр замын удирдах хороонд анх удаа төмөр замчин гишүүнээр оржээ. Тэр хүн удирдах хорооны шийдвэр, яриа, үйл ажиллагаанд эгэл нэгэн төмөр замчны байр сууринаас шийдвэр гаргах, хориглох эрхтэй.
Энэ жил төмөр замын “гэр бүл” маш сайн ажилласан гэдгийг тэрээр ойр ойрхон давтаж байв. Төмөр замын салбарт аль хэдийнэ шинэчлэл эхэлчихсэн гэлээ. А.Гансүх сайд 2008 онд УБТЗ-ын удирдах хорооны дэд даргаар томилогдож төмөр замтай холбогдож байсан бол өнөөдөр салбарын сайдаар ажиллаж байна. Тийм ч учраас төмөр замчдыг, төмөр замын удирдлага, ажилтнуудыг сайн мэдэх бөгөөд “Улаанбаатар төмөр зам бол тээврийн байгууллага биш. Харин улс орны эдийн засгийн хөгжлийн тулгуур хүчин зүйл” гэв. Тухайлбал, Монгол-Оросын найрамдлын гэрч, хамтын ажиллагааны гүүр, хамтын бүтээн байгуулалтын бодит жишээ хэмээн онцоллоо.
Өнгөрсөн жилийн хугацаанд ЗТЯ-наас төмөр замд ихээхэн анхаарал хандуулан ажиллажээ. Дүрмийн сангаа анх удаа 250 сая ам.доллараар нэмсэн. Парк шинэчлэлт эхлүүлсэн, удахгүй хоёр дахь ээлж хэрэгжинэ. УБТЗ-ын техник, технологийг шинэчлэх асуудалд ОХУ-тай хамтраад, инженерүүдтэй хэдхэн хоногийн өмнө зөвшилцөлд хүрчээ. Хөрөнгө оруулалтынхаа асуудлыг шийдчихвэл төмөр замын салбар хөгжлийнхөө дараагийн шат руу орох аж.
Эрүүл төмөр замчин, орон сууцтай ажилтан хөтөлбөр, дохиолол холбооны системийг европ технологиор шинэчлэхээс гадна тээвэрлэх чадвараа 30 гаруй хувиар нэмэгдүүлэх зэрэг ажил хэрэгжсэн байна. Мөн сайд А.Гансүх орон нутгийн өртөө, зөрлөгүүдээр явж, гардан хөдөлмөрлөж буй хүмүүстэй хоёр ч удаа уулзжээ. “Таван хүнтэй зөрлөгийг ч бид жижиг гэж гололгүйгээр буудалласан. Шалтгаан нь, төмөр замын нөхцөл байдал ямар байгаа, яаж хөгжүүлэх-шинэчлэх, тэнд ажиллаж буй хүмүүсийн хүсэл, тэмүүлэл юу болохыг мэдэх явдал. Төрөөс баримталж буй бодлого, шинэчлэлийг тэр л ажилтнууд хийх учраас хүн бүртэй уулзахыг зорьсон” гээд давхардсан тоогоор 4000 орчим хүнтэй уулзжээ.
Төмөр замчдын цалинг 15 хувиар нэмж, дунджаар сая төгрөгт хүргэсэн УБТЗ-ын зоригтой удирдлагуудад сайд баяр хүргэлээ. Энэ бол шинэчлэлийн төлөөх бодитой үйл хэрэг. Яагаад гэвэл төмөр замчид, ажилтнууд л шинэчлэлийг гүйцэлдүүлж чадна шүү дээ.
Шинэчлэлд жижиг зүйл ч илүүддэггүй
Төмөр зам бол Монгол Улсад байхгүй маш том аж ахуйн нэгж бөгөөд өөрөө аварга том бүтээн байгуулалт. Энэ бүтцээс улстөрчдийг холдуулахыг хүссэнээ сайд нуусангүй. Тийм ч учраас мэргэжлийн төмөр замчинг удирдлагаар сонгосон. Улстөрч юу хийх, яахаа мэдэхгүй байх нь элбэг. Гэтэл одоо Замын-Үүдэд хүндрэл үүслээ яах вэ гэхэд “Тийм вагоныг төдөн ширхэг гаргаж, ийм хуваариар ажиллуулна” гээд удирдлага нь цээжээр хэлэх жишээтэй. Тэгээд хэлснээ хэрэгжүүлдэг нь технологио, мэргэжлээ мэддэгийн давуу тал гэлээ.
Шинэчлэлд жижиг өөрчлөлт ч илүүддэггүй. Яагаад гэвэл жижиг зүйлс нэгдээд том ажил болдог. Төмөр замын дээд сургуулийн нэрийг өөрчлөөд Тээврийн дээд сургууль болголоо. Учир нь, зөвхөн төмөр замчин биш бусад тээврийн мэргэжилтнээ бэлтгэх боломжийг нээсэн хэрэг. Үүний үр дүнд манай орны дэд бүтэц хөгжинө. Ямар ч улс орон хөгжлийнхөө хамгийн доод төвшинд ирлээ ч дэд бүтцэд хөрөнгө оруулж л байдаг. Хэзээ ч орхидоггүй. Одоо төмөр замаас бусад чиглэлд ч оюутан элсүүлээд эхэлчихсэн гэнэ.
55 жилийн түүхтэй “Ган зам” сонин тогтмол хэвлэл боллоо. Төмөр замын салбарын сонин олон нийтэд зориулагдсан хэвлэл болж өргөжсөн. Цаашид энэ маань зам, тээврийн салбарын сонин болох учиртай. Өөрөөр хэлбэл, Зам, тээврийн яаманд харьяалагдах салбарууд цаашид нэгдэж, тээврийн ерөнхий системээр ажиллах болно. Мөн Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалт, хяналтын нэгдсэн төв байгуулан ажиллуулж байна. Төмөр замын бодлого, дотоодын хууль эрх зүйн орчны шинэчлэл үргэлжилсээр. Ер нь, бодлого зорилтууд маань цааснаас буугаад хэрэгжүүлэх шатандаа ирчихсэн. Өөрөөр хэлбэл, төмөр замчин, удирдлагуудын хийх ажил эхэллээ.
Эдийн засгийн хөгжил эцэстээ төмөр замд суурилна
Олон нийт, ард иргэдийн анхаарлын төвд төмөр замын асуудал ордог боллоо. Гэвч үүнийг дагаж улс төрийн болон хувийн ашиг сонирхлоор эсэргүүцэх, буруутгах явдал багагүй гардаг. Гэвч төмөр замчид хүлээсэн үүрэг, тодорхойлсон зорилгодоо хүрэхээр зогсолтгүй, завгүй хөдөлмөрлөсөөр. Өнгөрсөн жил төмөр замаар 20 сая тонн ачаа тээвэрлэсэн. Харин энэ жил 21 сая хүргэж өсгөх зорилт тавьсан, чадаж байна. Төмөр замынхан шиг хамгийн үр ашигтай, чадвартай, ажилдаа эзэн болсон хамт олон цөөн гэдгийг А.Гансүх сайд тодотгов. Тэд дотоод нөөц боломжоо дайчилвал хэмнэлт гаргах боломжтойг ч нотолсон. Шатахууны хэрэглээнээс он гарсаар дөрвөн тэрбум төгрөг хэмнээд байгаа бол цаашид ч хэмнэнэ.
2020 он гэхэд жилд 100 сая тонн уул уурхайн бүтээгдэхүүн тээвэрлэх боломжтой төмөр замын системтэй болох зорилт тавьжээ. Улмаар Монгол Улсад 41 ам.долларын ачаа тээвэр эргэлдэх тооцоо гарсан. Үүнийг дагаж ажлын байр, төмөр замын дотоод сүлжээ бүрэлдэх бөгөөд тэр үед Ази тивдээ эдийн засгийн үзүүлэлтээр долдугаар байрт орох боломж нээгдэнэ. Өнөөгийн Тайваньтай дөхөж очно гэсэн үг. Мөн ОХУ, Хятадыг холбосон төмөр замын коридор болох. Уг замаа үр дүнтэй ашиглах. Хос төмөр замтай болж ачаа, тээврийн эргэлтийг улам нэмэгдүүлэх. Зүтгүүрийн хурдыг сайжруулах. Техник, технологийн өөрчлөлтөө дуусгах зэргээр урт хугацааны том зорилтууд хүлээж байгааг санууллаа. Ер нь, бид “Төмөр замын вант улс” гэдэг нэртэй болчихсон. Ёгтолсон утгатай энэ үгийг өөрчилж “Төмөр замчдын вант улс” болгоё. Эерэг утгаар нь нийгэмд байр сууриа түгээх хүслээ төмөр замчдад дуулгав.
Өргөжин тэлж буй Монгол Улсын баялаг улам нэмэгдэж, экспорт ч өргөжих нь тодорхой. Түүнийг дэлхийн зах зээлд хүргэж, хөрөнгө болгон эргэлдүүлэх нь зайлшгүй бөгөөд бүгдийг нь галт тэргээр л зөөнө. Эдийн засгийн хөгжлийн бүх яриа эцэстээ төмөр зам дээр зангилагддаг ажээ. Ийнхүү А.Гансүх сайд зөвлөгөөнийг нээсэн үгийнхээ төгсгөлд “Асуудал шийдэгдээд, зөв чиглэлд орж, сайн ажиллаж байгаа учир төмөр замчдаа шүүмжлэхээс татгалзъя. Алдаагаа дор бүрнээ засч, сайжруулаад ажиллая. Нийгэмд төмөр замчин гэдэг нэрээрээ бахархал, хүндэтгэл төрүүлдэг болохын төлөө, Төмөр замчдын вант улсыг байгуулах шинэчлэлийн төлөө хамтдаа зүтгэе” хэмээлээ.
“Зөв зохион байгуулалтаар үнийг тогтоосон”
УБТЗ-ын замын даргын үүрэг гүйцэтгэгч Г.Сэрээнэндорж:
-Улаанбаатар төмөр зам он гарсаар өнөөдрийг хүртэл 15.5 сая тонн ачаа тээвэрлэжээ. Өнгөрсөн онд 20.4 сая тонн ачаа тээвэрлэсэн, энэ оны зорилго 21 сая тонн. Тэгэхээр оны төгсгөлд бид зорилгоо бүрэн биелүүлэх боломжтойг харуулж байна. Нэг зүйлийг сануулахад энэ жил уул уурхайн экспортын тээвэрлэлт багассан. Гэвч манай хамт олон бүх боломжоо дайчилж, тээвэрлэлтээ сааруулаагүй.Саяхныг хүртэл Замын-Үүдэд төмөр замын түгжрэл үүсдэг байсныг бүгд мэднэ. Барилгын материал, өргөн хэрэглээний бараа хэрэглэгчдэд хүрэхгүй удсанаас үнэ ханш өсч байсан. Харин одоо бүгд цаг хугацаандаа шуурхай ирдэг болсон нь хатуу зурмагтай тусгай галт тэрэг явуулж байгаатай холбоотой. Хатуу зурмаг гэдэг бол суудлын галт тэрэг цагтаа хөдөлдөг шиг ачааны вагонууд тогтсон хуваарийн дагуу явахыг хэлнэ. Хатуу зурмагийн цаана хатуу сахилга бат, өндөр зохион байгуулалт бий. Өөрөөр хэлбэл, бид ямар нэг хөрөнгө мөнгө нэмж, вагон авч ажиллуулаагүй. Ердөө, нөөц бололцоогоо зөв зохион байгуулсан. Хамгийн бага өртгөөр, хамгийн цөөн вагоноор их ажил хийлээ гэсэн үг. Тун удахгүй Замын-Үүд рүү авто зам ашиглалтад орж төмөр замтай өрсөлдөх нь зүйн хэрэг. Тэр үед бид суудлын галт тэрэгний одоогийн нөхцөл байдлыг аль болох олон улсын жишигт хүргэхээр төлөвлөсөн. Үйлчлүүлэгч галт тэргэнд орж ирээд л тухтай амрах орчин бүрдүүлнэ. 2014 оноос энэ ажлаа бодитоор хэрэгжүүлэх зорилт тавьсан.
“Төмөр зам, далайн тээврээр дэлхийтэй холбогдоно”
ЗТЯ-ны Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилт зохицуулах газрын дарга Ё.Манлайбаяр:
-Яаманд шинээр байгуулсан нэгжийн үйл ажиллагаа болон зорилгын талаар товч танилцуулаач?
-Өнгөрсөн оны есдүгээр сард Зам, тээврийн яам шинээр байгуулагдахдаа урьд нь хоёр тусдаа байсан нэгжийг Төмөр зам, далайн тээврийн газар болгож нэгтгэсэн. Учир нь, Монголын болон хөрш орны нутгаар төмөр замаар ачаа тээвэрлээд түүнийгээ далайн боомтод хүргээд усан замаар олон улсын зах зээлд хүрэх боломжийг харсан хэрэг. Одоохондоо далайн үйл ажиллагаа бага байгаа ч Монголын далбааг гадаадын 420 орчим усан онгоцонд түрээсээр ашиглуулдаг. Цаашид бид далайн үйл ажиллагаагаа өргөжүүлж боомтын ажилд оролцдог болъё гэсэн. Эхний ээлжинд Тяньжинд 10 га газар авах гээд байгаа юм. Уул уурхайн хүдэр гээд нурмаг ачаа бий. Түүнийг шилжүүлэн ачих цэгийг өөрсдийн мэдэлд хэд хэдэн боомтод байгуулъя гэж төлөвлөсөн. Боомтод хүргэчихээд далайгаар ачаа тээвэрлэх хэрэгтэй шүү дээ. Тэр ажлыг гүйцэтгэх компани хэрэгтэй болоход БНСУ-тай хамтран байгуулахаар зөвшилцөлд хүрсэн.
-Яагаад бид далайн тээвэртэй байх хэрэгтэй гэж?
-Монголоос гарч байгаа бүтээгдэхүүн, экспортын баялгийн үнэлгээг өндөр болгох зорилготой. Жишээ нь, Тавантолгойн нүүрсийг өмнөд хил дээр нэг үнээр зарах бол хил давуулаад өөр үнээр зарна. Далайн боомт дээр үнэ нь нэг янз байхад дэлхийн зах зээлд гаргачихаар бүр өөр ханштай байх жишээтэй. Тэгэхээр бүтээгдэхүүнийг эцсийн хэрэглэгчид хүргэх тээвэр ложистикоо хэчнээн сайн шийдвэрлэнэ төдий чинээ хөдөлмөрөө өндрөөр үнэлүүлэх юм. Тийм ч учраас мэргэжилтэн бэлтгээд эхний гурван далайн хөлөг онгоцны ахмад сургуулиа төгсчихсөн. Далайн захиргааны газарт ажиллаж байна. Тэдний араас 10 хүнийг Солонгост сургахаар илгээсэн. Нийтдээ 100 далайчин бэлтгэнэ. Манай улс өөрсдийн усан онгоцтой болох үед ажиллах боловсон хүчнээ бэлэн байлгах шаардлагатай учраас өнөөдрөөс бэлдэж байна.
-Транзит төмөр зам, тээврийн тухай яамны бодлого, байр суурь?
-2020 он хүртэлх хэтийн төлөвлөгөөнд манай орны тээвэр ачаа эргэлт 100 сая тонн хүрэх юм байна. Тэгвэл үүнийг яаж гадагшаа саадгүй гаргах вэ гэдгийг урьдчилж бодох ёстой. Одоо байгаа төмөр замаа бэхжүүлье, нэмээд шинийг барьж байгуулъя гэдэг гарц бий. Нөгөө талаас, өмнөд, хойд хөрш орон маань цаашид худалдааны эргэлтээ гурав дахин нэмэгдүүлнэ гэж ярих болсон. Тэр бүх ачаа эргэлтэд тээвэрлэлт хэрэгтэй бол хамгийн дөт, тохиромжтой зам нь Монгол Улсаар дайрч өнгөрөх. Тэгэхээр одоо байгаа 20 сая тоннын чадалтай төмөр замаа 45 сая тонн болгож өргөжүүлье. Цаашилбал, хоёр замтай болгоод 100 сая тонн ачаа тээе гэсэн. Өөрийн ачааг тээвэрлэхээс гадна бусдын ачааг транзит замаар өнгөрүүлье гэдэг бол маш их ашигтай ажиллагаа.
“Шинэ төмөр зам төсөлд 5.2 тэрбум ам.доллар зарцуулна”
“Монголын төмөр зам” компанийн гүйцэтгэх захирал П.Бат-Эрдэнэ:-Монголын төмөр замын дотоод сүлжээг байгуулах төслийн талаар товч танилцуулахгүй юү?
-Шинэ төмөр зам төсөлд гадаадын болон дотоодын компаниудыг ажиллуулж байна. Яагаад гэвэл бид дангаараа 1800 км урт төмөр замын төсөл хэрэгжүүлж байсан туршлагагүй. Үүнээс гадна энэ төслийг хэрэгжүүлэхийн тулд 5.2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай. Тэгэхээр гадаадын хөрөнгө оруулалт болон аж ахуйн нэгжтэй хамтрахаас өөр аргагүй. Жишээ нь, санхүүгийн болон хуулийн зөвлөхөөр америк компани ажиллаж, техникийн зөвлөхөөр Японы “Ниппон Коэй” сонгогдсон. Өөр өөрийн салбарт дэлхийд тэргүүлэгч компани. Түүнчлэн саяхан Германы компанитай техникийн гэрээ байгуулсан. Эргээд герман чанар, өндөр шаардлага хангах боломжтой болгож буй юм.
-Бүтээн байгуулалтад Монголын хэчнээн компани оролцож байгаа вэ?
-Бид аль болох дотооддоо үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүн, монгол компани, аж ахуйн нэгжийг үйл ажиллагаандаа сонгодог. Гашуунсухайт чиглэлд барьж буй замын барилгын ажилд манай орны 12 компани хуваарилагдан ажиллаж байна. Газар шорооны ажил дээр мөн л дотоодын 10 гаруй аж ахуйн нэгж сонгогдсон.
Нийтдээ 1300 гаруй монгол хүн бүтээн байгуулалтад оролцож байгаа юм. Гүүр хоолой, төмөр бетон хийц, зуурмаг, төмөр замын дэрийг монголдоо үйлдвэрлэж, дотоодын аж ахуйн нэгжийн хөрөнгө оруулалтыг дэмждэг.
-Ажлын явц одоо ямар байгаа бол?
-Урд чиглэлд энэ жилийн барилгын ажил эхэлчихсэн. Ажил маань 2015 оны аравдугаар сард дуусна. Өнөөдрийн байдлаар өмнөд чиглэлийн газар шорооны ажил 46 хувьтай яваа. Бид долоо хоног бүр ажлын явцыг албаны удирдлагуудад мэдээлдэг.
0 Сэтгэгдэл
отгоо

2013.10.04
2013.10.04
2013.10.04
2013.10.04