АН-ынхан Ерөнхий сайдыг огцруулахаар гарын үсэг цуглуулж эхэлжээ
Маргаашаас ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна
Хавдар судлалын төв мэс заслын эмчилгээндээ робот ашиглана
“ЮНЕСКО-Д БҮРТГҮҮЛСЭН МОНГОЛЫН СОЁЛЫН БИЕТ БУС ӨВҮҮД” СЭДЭВТ ШУУДАНГИЙН МАРКИЙН АНХНЫ ӨДРИЙН НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭНИЙ БОЛЛОО
ОУХМ О.Уранбаяр “Оны шилдэг цэвэр ялалт” төрөлд нэр дэвшлээ
Төрийн хяналт шалгалтын тогтолцоог боловсронгуй болгох үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдаан болов
“The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томилов
Голомт банк “Оны онцлох хүүхэд” арга хэмжээг дэмжин ажиллаа
Х.Нямбаатар: Амар тайван, аюулгүй Улаанбаатар хотыг бий болгох зорилгоор цагдаагийн байгууллагад технологийн дэвшлийг нэвтрүүлж байна
Шадар сайд Х.Ганхуяг ОХУ-ын байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козловыг хүлээн авч уулзжээ
Хар тамхины хар мөрөөр

Сая сая хүнийг хар дарсан зүүд шиг харанхуйн дунд уусгагч хар тамхины бараан мөр дэлхий даяар аалзны тор шиг хэржээ. Тамхи таван нас хорооно гэдэг байхад тунг нь хэтрүүлбэл үхлийн аюултай гэгддэг хар тамхи тав бус тавин насыг тань аваад зогсохгүй там шиг амьдралд таныг унагана. Манай улсад сүүлийн жилүүдэд хар тамхи тарьж ургуулсан, худалдаалж наймаалсан, бусдад дамжуулсан, хил гаалиар нэвтрүүлэхийг завдсан хэрэг зөрчил газар авах болж. Барууны байлдаантай киноноос л олж хардаг байсан мөнөөх хар нэртэй цагаан хор монголчуудад заналхийлэх болоод уджээ. Өчигдөр Баянзүрх дүүргийн шүүхээс 2.27 кг марихуан, героин төрлийн хар тамхийг устгалд орууллаа. Нунтаг цагаан бодисыг С.Наранбаатар тэргүүтэй есөн хүн 2010-2011 онд Хятадын Гуанжоу, Бээжин хотууд руу тээвэрлэн гаргах гэж байгаад гааль дээр саатуулагдсан аж. Хар уутанд савласан хоёр килограмм гаруй бодисыг ор хөнжлийн даавуу, брэнд бүтээгдэхүүн хэмээн хилээр нэвтрүүлэх гэж завдсан ч бүтэлгүйтэж, улмаар 10-15 жилийн ялаар шийтгүүлсэн байна. Өнгөрсөн зургадугаар сарын 21-нд эцсийн шатны шүүхээр таслагдсан эл хэргийн тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр чамгүй шуугиад авсан.
Тэгвэл өчигдөр цагдаа, прокурор, мөрдөн байцаагч, шүүхийн байгууллагын холбогдох албаны хүмүүс 2.27 кг, тэрбум гаруй төгрөгөөр үнэлэгдэх хар тамхийг устгалд орууллаа. Эзэн холбогдогч, устгалд оруулах газрыг нууцлах хуультай болохоор энд дурдахгүй байх нь зөв болов уу. Ямартай ч, албаны хүмүүс болоод хэвлэл мэдээллийнхэн гээд 20 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг Баянзүрх дүүргийн шүүхийн үүднээс 10:00 цагт хөдөлж цаг гаруй явсны эцэст зорьсон газраа ирэв. Хотоос холгүй, эзгүй хээр газар устгасан юм. Хар тамхи хэрхэн устгадгийг анх удаа харахаар явж байгаа тул сонирхолтой санагдаж байв.
Дотроо төсөөлөхдөө, нэг их халуун гал дүрэлзсэн зориулалтын зуух, тогоонд хийж шатаах болов уу гэж сэтгэж байтал хог, гялгар уут хөглөрсөн гуу жалганы аманд төмөр хавтан байрлууллаа. Мөнөөх зэвэнд идэгдсэн төмөр дээрээ хагалж бэлтгэсэн түлээгээр гал өрдөж эхлэх нь голын эрэг дээр хорхог хийж буй хүмүүсийг санагдуулна. Инээд ч хүрэх шиг. Таван тивд тахал мэт тархаж хэдэн зуун сая хүний амийг авч одсон мөнөөх хорт бодисыг шорлогийн гал шиг жижигхэн түүдэг дээр асгаад л шатаачихдаг аж. Манайхан болсон хойно тэнэгдүү гэх үү хэнэггүй ч гэх үү бүү мэд “Ингэж устгадаг юм” хэмээгээд хуурай сүү мэт шаргалтсан нунтаг хорны уутыг задлаад ар араас нь асгаад л байв. Бензин асган асаасан гал болохоор хурц эхүүн үнэрээр хавь ойрыг утаж, хар утаагаар суунаглана. Тэрхүү хар утаатай галд дээр манарсан цагаан бодисыг хийх бөгөөд хар, цагаан хоёр өнгөний хоршил холилдон мөнөөх бодис маань хайлсан элсэн чихэр шиг зунгааралдаж эхлэв. Хоёр шуудай модоор гал өрдөж шатаасан бодис төмөр хавтанг дагаж урссаар газар тусна. Амьтан, ургамалд төдийлөн хор хөнөөлгүй ч дутуу шатвал олз хайсан хүмүүсийн гарт орох, санамсаргүй байдлаар хэн нэгэнд хор хөнөөл учруулах магадлал ихтэй байдаг гэнэ. Гадаадын улс оронд хураан авсан мансууруулах бодисыг цааш ямар нэгэн зориулалтаар ашиглахыг эрүүгийн хуулиар хориглосон байдаг учир манай улстай адил шатааж устгадаг. Гэхдээ, зориулалтын уурын зуух аль эсвэл өндөр температур бүхий уурын зуух, төмөр хайлуулах үйлдвэрийн галт тогоонд хийж шатаадаг аж. Мөн шатааж буй хүний эрүүл мэнд, сэтгэцэд нөлөөлж болох учир устгалын ажлыг гардан хийх хүн нь эмчийн үзлэгт хамрагдан шинжилгээ өгсөн байх ёстой аж. Мөн хорт хийн баг, түлэгдэхээс хамгаалсан зориулалтын хувцас, өмсгөлтэй байхыг шаарддаг.
Гэтэл манайхан түүдэг тойрон бүжих зэрлэг индианчууд шиг шатаж буй хар тамхиа тойрон зогсох нь сонирхолтой санагдсан. “Ингэж устгаж болдог юм уу. Битүү орчинд мэргэжлийн хүнээр хийлгэх ёстой биш үү” гэхэд “Эрүүгийн хуульд зааснаар устгаж байна. Дэлхий даяар ингэж л устгадаг” хэмээн Баянзүрх дүүргийн шүүхийн шүүгч С.Энхтуяа тайлбарлав. Устгал хийх газрыг нууцлах хэрэгтэй учир хамаагүй зураг хөрөг авч болохгүй хэмээн хэлж байсан ч километр хүрэхгүй зайтай газар айл өрх, албан байгууллагууд байх аж. Гэрэл дохио болсон хар машин тэргүүлэн явсан бидний цуваа хэний ч анхааралд өртөхүйц содон байсныг нуух юун. Ийм л хүүхдийн тоглоом мэт зүйл хийж, түүнийгээ хар тамхи устгаж байна хэмээн ярих нь хөөрхийлөлтэй ч юм шиг. Баянзүрх дүүргийн шүүх өмнө нь нэг удаа үүнтэй адилаар хар тамхи устгаж байсан аж. Түүдэг асаагаад л хар тамхи устгадаг “галын наадам”-д мөрдөх стандарт, технологи гэж байна уу.
Хар дарсан зүүд
Залуусын дунд “өвс” хэмээн нэрлэгддэг нэгэн төрлийн мансууруулах нөлөө бүхий ургамлын гаралтай бодисын хэрэглээ манай улсад Манжийн үеэс эхтэй аж. Монголыг эрхэндээ оруулж улмаар уусган үгүйрүүлэх хорт бодлого баримталж байсан манжууд Ховд аймагт мансууруулах төрлийн ургамал тариалж байсан гэгддэг. Хожуу, чөлөөлөх дайны дараа буюу 1960-ад оны үед Оросын цэрэг армийнхан “олс”-ны төрлийн ургамал тариалан түүнийгээ татаж хэрэглэдэг байжээ. Тэр үеэс хойш энэ төрлийн ургамлыг Дархан, Сэлэнгэд ургуулдаг болсон тухай хүүрнэн ярих хүн цөөнгүй. Эл ургамлыг татаж хэрэглэсэн, зарж борлуулсан, бусдад түгээн дамжуулсан хэргээр аавын хаалга татсан нь цөөнгүй. Мөн хүчтэй тайвшруулах үйлчилгээ бүхий сэтгэцэд нөлөөлдөг нэр бүхий зүрх, судасны эмийг нунтаглан хэрэглэдэг хүүхэд, залуус ч байдаг талаар ярих хүн цөөнгүй. Манай залуусын дунд “моод”-нд ороод буй цөөнгүй төрлийн мансууруулах бодис гараас гар дамжин идэр залуусын амьдралыг хар дарсан зүүд болгож байгаа нь анхаарал хандуулах цаг болсныг сануулна. Хууль тогтоол нь чанга ч гэлээ хяналт муу байгаа тул эл гэмт хэргийн тархалт ихсэхэд хүргэдэг. Насанд хүрээгүйчүүл мансууруулах бодисонд дондож улмаар тэрхүү хорныхоо төлөө юу ч хийхээс буцахгүй болдог. Амь амьдралаа үрэн таран хийж үнэтэй цайтай бүхнээ үхлийн хороор солих нь их. Ямартай ч, хар тамхинаас өөр юуг ч эс ойшоох хар дарсан зүүд шиг амьдралтай залуус олширсоор л...
Хав дарсан нууц
Хар тамхи анхлан хэрэглэж үзсэн 100 хүнээс ердөө 20 нь л дахин татах тухай бодлоо таягдан хаяж, эл хорноос татгалзаж чаддаг. Харин үлдсэн 80 нь дахин, дахин хэрэглэж улмаар донтогч болдог аж. Дээрх 80 хүний дийлэнх нь 12-18 насны өсвөр үе байдаг нь харамсалтай. Дэлхийн олон оронд хийсэн судалгаанаас харахад хар тамхи, мансууруулах төрлийн бодис тогтмол хэрэглэдэг хүмүүсийн дийлэнх нь 18-аас доош насныхан. Ихэнх нь бусдын нөлөөллөөс болж эл хорыг тогтмол хэрэглэдэг болсон байдаг аж. Мансууран “жаргах” нууцаа хав даран нууцалж явсаар хайртай бүхнээсээ хагацсан тохиолдол цөөнгүй. Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг хууль бусаар бэлтгэсэн, олж авсан, хадгалж, тээвэрлэсэн бол Эрүүгийн хуулийн дагуу 6-11 жилийн ял сонсоно. Хэрэв 192.3.4-д зааснаар давтан, 192.3.5-д зааснаар урьдчилан үгсэж тохиролцсон буюу зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн хэмээн буруутгагдвал дор хаяж 10-15 жилийн ял эдэлнэ.
Энэ мэт залуу халуун насаа торны цаана өнгөрүүлэх сонголтыг хар тамхины боол болсон хүмүүс өөрсдөө л сонгодог. Нуугдаж, нууцалж чадвал баригдахгүй гэсэн гэнэн бодлоор хорт бодисонд хоргодон явсаар хэрэг хуучирдаггүйн адилаар хэзээ нэгэн цагт баригдаж ял сонсох нь их.
хар тамхины хорын талаар бичсэн ямарч хүнийг муулаад яах гэсэн юм бэ,Энэ хар тамхи дэлгэрмэл сэтгэхүйн гажигтай донтсон үндэстэн болж газраас арчигдах нь улам л ойрхон болно. Дурный пример заразителен,хар тамхи их л амархан мөнгө олох хэрэсэл шиг бодоод залуучууд азаа үзэх гээд байгаа юм уу. Наадах чинь үхэл, шорон,өөр юу ч биш
ЛИЦЕНЗНИЙ НАЙМААЧИН ХЯТАД НӨХД v vДИЙН ГАР ХӨЛ БОЛСОН, ХӨШӨӨТИЙГ ХУУЛЬ БУСААР АВСАН “МОНЭКО” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН, ОДОО ТӨВ АЙМГИЙН БАЯНЖАРГАЛАН СУМЫН НУТАГТ ОРШИХ ХӨМӨӨЛТ, БАЯНЖАРГАЛАНГИЙН ШАТДАГ ЗАНАРЫН- 4.5 ТЭРБУМ ТОННЫ, Х vРЭН Н v vРСНИЙ 2.0 ТЭРБУМ ТОННЫ НӨӨЦТЭЙ ОРДУУДЫН ЛИЦЕНЗИЙГ ХУУЛЬ БУСААР ЭЗЭМШИЖ БАЙГАА “КОММОНМАКС” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙГАА ӨВӨР МОНГОЛ НАЦАГДОРЖ ГЭГЧ ЭТГЭЭДИЙГ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ. ОРГОН ЗАЙЛДАГ АВЬЯАСТАЙ ГАР ДАА
ene odoo une urtgiiin tavial neeh sur oruulj yrial chaavaas setguulch ym bhdaaa. kkk

Сая сая хүнийг хар дарсан зүүд шиг харанхуйн дунд уусгагч хар тамхины бараан мөр дэлхий даяар аалзны тор шиг хэржээ. Тамхи таван нас хорооно гэдэг байхад тунг нь хэтрүүлбэл үхлийн аюултай гэгддэг хар тамхи тав бус тавин насыг тань аваад зогсохгүй там шиг амьдралд таныг унагана. Манай улсад сүүлийн жилүүдэд хар тамхи тарьж ургуулсан, худалдаалж наймаалсан, бусдад дамжуулсан, хил гаалиар нэвтрүүлэхийг завдсан хэрэг зөрчил газар авах болж. Барууны байлдаантай киноноос л олж хардаг байсан мөнөөх хар нэртэй цагаан хор монголчуудад заналхийлэх болоод уджээ. Өчигдөр Баянзүрх дүүргийн шүүхээс 2.27 кг марихуан, героин төрлийн хар тамхийг устгалд орууллаа. Нунтаг цагаан бодисыг С.Наранбаатар тэргүүтэй есөн хүн 2010-2011 онд Хятадын Гуанжоу, Бээжин хотууд руу тээвэрлэн гаргах гэж байгаад гааль дээр саатуулагдсан аж. Хар уутанд савласан хоёр килограмм гаруй бодисыг ор хөнжлийн даавуу, брэнд бүтээгдэхүүн хэмээн хилээр нэвтрүүлэх гэж завдсан ч бүтэлгүйтэж, улмаар 10-15 жилийн ялаар шийтгүүлсэн байна. Өнгөрсөн зургадугаар сарын 21-нд эцсийн шатны шүүхээр таслагдсан эл хэргийн тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр чамгүй шуугиад авсан.
Тэгвэл өчигдөр цагдаа, прокурор, мөрдөн байцаагч, шүүхийн байгууллагын холбогдох албаны хүмүүс 2.27 кг, тэрбум гаруй төгрөгөөр үнэлэгдэх хар тамхийг устгалд орууллаа. Эзэн холбогдогч, устгалд оруулах газрыг нууцлах хуультай болохоор энд дурдахгүй байх нь зөв болов уу. Ямартай ч, албаны хүмүүс болоод хэвлэл мэдээллийнхэн гээд 20 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг Баянзүрх дүүргийн шүүхийн үүднээс 10:00 цагт хөдөлж цаг гаруй явсны эцэст зорьсон газраа ирэв. Хотоос холгүй, эзгүй хээр газар устгасан юм. Хар тамхи хэрхэн устгадгийг анх удаа харахаар явж байгаа тул сонирхолтой санагдаж байв.
Дотроо төсөөлөхдөө, нэг их халуун гал дүрэлзсэн зориулалтын зуух, тогоонд хийж шатаах болов уу гэж сэтгэж байтал хог, гялгар уут хөглөрсөн гуу жалганы аманд төмөр хавтан байрлууллаа. Мөнөөх зэвэнд идэгдсэн төмөр дээрээ хагалж бэлтгэсэн түлээгээр гал өрдөж эхлэх нь голын эрэг дээр хорхог хийж буй хүмүүсийг санагдуулна. Инээд ч хүрэх шиг. Таван тивд тахал мэт тархаж хэдэн зуун сая хүний амийг авч одсон мөнөөх хорт бодисыг шорлогийн гал шиг жижигхэн түүдэг дээр асгаад л шатаачихдаг аж. Манайхан болсон хойно тэнэгдүү гэх үү хэнэггүй ч гэх үү бүү мэд “Ингэж устгадаг юм” хэмээгээд хуурай сүү мэт шаргалтсан нунтаг хорны уутыг задлаад ар араас нь асгаад л байв. Бензин асган асаасан гал болохоор хурц эхүүн үнэрээр хавь ойрыг утаж, хар утаагаар суунаглана. Тэрхүү хар утаатай галд дээр манарсан цагаан бодисыг хийх бөгөөд хар, цагаан хоёр өнгөний хоршил холилдон мөнөөх бодис маань хайлсан элсэн чихэр шиг зунгааралдаж эхлэв. Хоёр шуудай модоор гал өрдөж шатаасан бодис төмөр хавтанг дагаж урссаар газар тусна. Амьтан, ургамалд төдийлөн хор хөнөөлгүй ч дутуу шатвал олз хайсан хүмүүсийн гарт орох, санамсаргүй байдлаар хэн нэгэнд хор хөнөөл учруулах магадлал ихтэй байдаг гэнэ. Гадаадын улс оронд хураан авсан мансууруулах бодисыг цааш ямар нэгэн зориулалтаар ашиглахыг эрүүгийн хуулиар хориглосон байдаг учир манай улстай адил шатааж устгадаг. Гэхдээ, зориулалтын уурын зуух аль эсвэл өндөр температур бүхий уурын зуух, төмөр хайлуулах үйлдвэрийн галт тогоонд хийж шатаадаг аж. Мөн шатааж буй хүний эрүүл мэнд, сэтгэцэд нөлөөлж болох учир устгалын ажлыг гардан хийх хүн нь эмчийн үзлэгт хамрагдан шинжилгээ өгсөн байх ёстой аж. Мөн хорт хийн баг, түлэгдэхээс хамгаалсан зориулалтын хувцас, өмсгөлтэй байхыг шаарддаг.
Гэтэл манайхан түүдэг тойрон бүжих зэрлэг индианчууд шиг шатаж буй хар тамхиа тойрон зогсох нь сонирхолтой санагдсан. “Ингэж устгаж болдог юм уу. Битүү орчинд мэргэжлийн хүнээр хийлгэх ёстой биш үү” гэхэд “Эрүүгийн хуульд зааснаар устгаж байна. Дэлхий даяар ингэж л устгадаг” хэмээн Баянзүрх дүүргийн шүүхийн шүүгч С.Энхтуяа тайлбарлав. Устгал хийх газрыг нууцлах хэрэгтэй учир хамаагүй зураг хөрөг авч болохгүй хэмээн хэлж байсан ч километр хүрэхгүй зайтай газар айл өрх, албан байгууллагууд байх аж. Гэрэл дохио болсон хар машин тэргүүлэн явсан бидний цуваа хэний ч анхааралд өртөхүйц содон байсныг нуух юун. Ийм л хүүхдийн тоглоом мэт зүйл хийж, түүнийгээ хар тамхи устгаж байна хэмээн ярих нь хөөрхийлөлтэй ч юм шиг. Баянзүрх дүүргийн шүүх өмнө нь нэг удаа үүнтэй адилаар хар тамхи устгаж байсан аж. Түүдэг асаагаад л хар тамхи устгадаг “галын наадам”-д мөрдөх стандарт, технологи гэж байна уу.
Хар дарсан зүүд
Залуусын дунд “өвс” хэмээн нэрлэгддэг нэгэн төрлийн мансууруулах нөлөө бүхий ургамлын гаралтай бодисын хэрэглээ манай улсад Манжийн үеэс эхтэй аж. Монголыг эрхэндээ оруулж улмаар уусган үгүйрүүлэх хорт бодлого баримталж байсан манжууд Ховд аймагт мансууруулах төрлийн ургамал тариалж байсан гэгддэг. Хожуу, чөлөөлөх дайны дараа буюу 1960-ад оны үед Оросын цэрэг армийнхан “олс”-ны төрлийн ургамал тариалан түүнийгээ татаж хэрэглэдэг байжээ. Тэр үеэс хойш энэ төрлийн ургамлыг Дархан, Сэлэнгэд ургуулдаг болсон тухай хүүрнэн ярих хүн цөөнгүй. Эл ургамлыг татаж хэрэглэсэн, зарж борлуулсан, бусдад түгээн дамжуулсан хэргээр аавын хаалга татсан нь цөөнгүй. Мөн хүчтэй тайвшруулах үйлчилгээ бүхий сэтгэцэд нөлөөлдөг нэр бүхий зүрх, судасны эмийг нунтаглан хэрэглэдэг хүүхэд, залуус ч байдаг талаар ярих хүн цөөнгүй. Манай залуусын дунд “моод”-нд ороод буй цөөнгүй төрлийн мансууруулах бодис гараас гар дамжин идэр залуусын амьдралыг хар дарсан зүүд болгож байгаа нь анхаарал хандуулах цаг болсныг сануулна. Хууль тогтоол нь чанга ч гэлээ хяналт муу байгаа тул эл гэмт хэргийн тархалт ихсэхэд хүргэдэг. Насанд хүрээгүйчүүл мансууруулах бодисонд дондож улмаар тэрхүү хорныхоо төлөө юу ч хийхээс буцахгүй болдог. Амь амьдралаа үрэн таран хийж үнэтэй цайтай бүхнээ үхлийн хороор солих нь их. Ямартай ч, хар тамхинаас өөр юуг ч эс ойшоох хар дарсан зүүд шиг амьдралтай залуус олширсоор л...
Хав дарсан нууц
Хар тамхи анхлан хэрэглэж үзсэн 100 хүнээс ердөө 20 нь л дахин татах тухай бодлоо таягдан хаяж, эл хорноос татгалзаж чаддаг. Харин үлдсэн 80 нь дахин, дахин хэрэглэж улмаар донтогч болдог аж. Дээрх 80 хүний дийлэнх нь 12-18 насны өсвөр үе байдаг нь харамсалтай. Дэлхийн олон оронд хийсэн судалгаанаас харахад хар тамхи, мансууруулах төрлийн бодис тогтмол хэрэглэдэг хүмүүсийн дийлэнх нь 18-аас доош насныхан. Ихэнх нь бусдын нөлөөллөөс болж эл хорыг тогтмол хэрэглэдэг болсон байдаг аж. Мансууран “жаргах” нууцаа хав даран нууцалж явсаар хайртай бүхнээсээ хагацсан тохиолдол цөөнгүй. Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг хууль бусаар бэлтгэсэн, олж авсан, хадгалж, тээвэрлэсэн бол Эрүүгийн хуулийн дагуу 6-11 жилийн ял сонсоно. Хэрэв 192.3.4-д зааснаар давтан, 192.3.5-д зааснаар урьдчилан үгсэж тохиролцсон буюу зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн хэмээн буруутгагдвал дор хаяж 10-15 жилийн ял эдэлнэ.
Энэ мэт залуу халуун насаа торны цаана өнгөрүүлэх сонголтыг хар тамхины боол болсон хүмүүс өөрсдөө л сонгодог. Нуугдаж, нууцалж чадвал баригдахгүй гэсэн гэнэн бодлоор хорт бодисонд хоргодон явсаар хэрэг хуучирдаггүйн адилаар хэзээ нэгэн цагт баригдаж ял сонсох нь их.
0 Сэтгэгдэл
2013.10.06
2013.10.04
2013.10.04























