Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө "Завхан аймагт жендэрийн мэдрэмжтэй хяналт-үнэлгээний чадавхыг бэхжүүлэх" төслийн Модуль I сургалт: "Үр дүнд суурилсан удирдлага ба Үнэлгээ” зохион байгууллаа
АНУ, ЕХ-ны чөлөөт худалдааны хэлэлцээ хойшлогдлоо

ТОКИО. Эн-Эйч-Кэй. АНУ-ын Засгийн газрын үйл ажиллагааг хэсэгчлэн зогсоогоод байгаагийн улмаас Европын Холбоотой хийх байсан чөлөөт худалдааны хэлэлцээ хойшлогдлоо.

Ирэх долоо хоногт Брюссельд очих боломжгүй болсон тухайгаа АНУ-ын Засгийн газрын төлөөлөгчид мэдэгдсэн гэж ЕХ-ны албаны хүмүүс мэдээлжээ.
Ирэх долоо хоногийн даваагаас пүрэв гарагт АНУ болон ЕХ-ны хэлэлцэгчид хоёр дахь шатны хэлэлцээгээ хийх байсан аж. АНУ-ын конгрессын мухардмал байдал шийдэгдэнгүүт хэлэлцээг дахин товлох болжээ.
Худалдаа, хөрөнгө оруулалтын гэрээг байгуулах зорилгодоо хүрэхэд уулзалт хойшлогдсон нь  нөлөөлөхгүй гэж ЕХ-ны худалдааны комиссар Карел де Гюхт мэдэгдсэн байна.
2014 оны эцэс гэхэд чөлөөт худалдааны бүс байгуулахаар хоёр тал хүчин чармайлт гаргасаар байгаа билээ. Уг худалдааны бүс нь дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүний бараг тэн хагасыг бүрдүүлэх юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан