АН-ынхан Ерөнхий сайдыг огцруулахаар гарын үсэг цуглуулж эхэлжээ
Маргаашаас ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна
Хавдар судлалын төв мэс заслын эмчилгээндээ робот ашиглана
“ЮНЕСКО-Д БҮРТГҮҮЛСЭН МОНГОЛЫН СОЁЛЫН БИЕТ БУС ӨВҮҮД” СЭДЭВТ ШУУДАНГИЙН МАРКИЙН АНХНЫ ӨДРИЙН НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭНИЙ БОЛЛОО
ОУХМ О.Уранбаяр “Оны шилдэг цэвэр ялалт” төрөлд нэр дэвшлээ
Төрийн хяналт шалгалтын тогтолцоог боловсронгуй болгох үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдаан болов
“The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томилов
Голомт банк “Оны онцлох хүүхэд” арга хэмжээг дэмжин ажиллаа
Х.Нямбаатар: Амар тайван, аюулгүй Улаанбаатар хотыг бий болгох зорилгоор цагдаагийн байгууллагад технологийн дэвшлийг нэвтрүүлж байна
Шадар сайд Х.Ганхуяг ОХУ-ын байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козловыг хүлээн авч уулзжээ
БАЙГУУЛЛАГЫН ХӨГЖИХ ШҮТЭЛЦЭЭ АУДИТ БА КОМПАНИЙН ЗАСАГЛАЛ
Компанийн засаглалыг сайжруулах, үнэт цаасны зах зээлийг хөгжүүлэхэд аудитын тогтолцоог чанаржуулах нь голлох үр нөлөөтэй гэдгийг “Компанийн засаглал ба аудитын тогтолцоо” сэдэвт үндэсний семинарт оролцогчид онцоллоо.
Тодруулбал, компани хэр засаглалтай байх нь хөндлөнгийн аудитаас шалтгаална. Хөндлөнгийн аудит тухайн аж ахуйн нэгж Компанийн тухай хуулийн хэрэгжилтийг ханган ажилладаг эсэхийг нягтална. Ингэснээр компанийн өөрийн засаглалд эерэгээр нөлөөлнө хэмээн семинарт ирсэн мэргэжилтнүүд дүгнэж байв. Тэд аудитын салбарт тулгамдаж буй асуудал болон цаашид компанийн засаглалыг сайжруулах, үнэт цаасны зах зээлийг хөгжүүлэх таатай орчин бүрдүүлэх асуудлыг хэлэлцэж аудит, нягтлан бодох бүртгэлийн хууль тогтоомжийг хэрэгжүүлэх чиглэлээр бодлогын баримт бичиг, зөвлөмж гаргахаар шийдэв. Семинарт УИХ-ын гишүүн С.Одонтуяа илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлсэн. Мөн УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатар дараахь санал шүүмжийг орууллаа. “Аудитын компаниуд хөндлөнгийн үйл ажиллагаа явуулдаг гэдгээ ухамсарлах хэрэгтэй. Тухайн байгууллагын сайн, муу бүгдийг шүүн тунгаагаад удирдлагад заавал мэдэгдэх ёстой. Гэтэл одоо үйлчилгээний байгууллага шиг тухайн захирал, даргын хүссэн зүйлийг өгөөд л, зарим муу үзүүлэлтийг хэлэлгүй орхидог. Аудитын компани тухайн дутагдал, сайшаалыг бүрэн гаргаад орхих хэрэгтэй. Тэр алдаа, дутагдлаа тухайн дарга засна уу, нууна уу өөрийнх нь хэрэг. Эцэст нь, ямар нэг асуудал гарахад аудитаар түүнийг мэдэгдэж байсан байх шаардлагатай байна” гэв.
Уг семинарыг зохион байгуулагчдын нэг Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институт Чингисийн талбайд нээлттэй өдөрлөг зохион байгуулсан. Өдөрлөгт аудитын компаниуд, нягтлан бодох бүртгэл, санхүүгийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг их дээд сургуулиуд, санхүүгийн анхан шатны сургалтын төвүүд, программ хангамжийн компаниуд оролцов. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 3000 гаруй мэргэшсэн нягтлан бодогч, 471 аудитор, 100 гаруй аудитын компани үйл ажиллагаа явуулдаг аж. Санхүүгийн мэргэжилтэн бэлтгэдэг их, дээд сургуулийн төгсөгчдөд тулгардаг нэг хүндрэл нь ажилд ороход хоёроос доошгүй жил ажилласан байхыг шаарддаг явдал гэлээ. Интрактив программыг бүрэн ашигладаг, дадлагыг практикт түлхүү анхаарч хийлгэдэг учир чанартай оюутан бэлддэг гэлээ. Харин салбарын ажилтнуудын ерөнхий төлвийг авч үзвэл сайн гэж үнэлж байв. Монголд санхүүгийн салбар хөгжихөд сүүлийн үед гарч ирсэн мэргэжлийн программын гүйцэтгэх үүрэг их байгааг онцолсон. Тиймээс нягтлан бодогч эдгээрийг сайн эзэмшдэг, түүнийгээ тайлагнадаг, хариуцлагатай байхад анхаарах хэрэгтэйг багш, профессорууд санууллаа. Одоогоор манай улсад 11 компани санхүүгийн тусгай программ зохион бүтээдэг. Тэдний гараас 20 орчим мэргэжлийн программ гарч, өргөн ашиглагддаг аж. Эдгээр компанийн үйл ажиллагаа болон программын чанарт Сангийн яам хяналт тавьж, тусгай зөвшөөрөл олгодог байна.

0 Сэтгэгдэл