АН-ынхан Ерөнхий сайдыг огцруулахаар гарын үсэг цуглуулж эхэлжээ
Маргаашаас ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна
Хавдар судлалын төв мэс заслын эмчилгээндээ робот ашиглана
“ЮНЕСКО-Д БҮРТГҮҮЛСЭН МОНГОЛЫН СОЁЛЫН БИЕТ БУС ӨВҮҮД” СЭДЭВТ ШУУДАНГИЙН МАРКИЙН АНХНЫ ӨДРИЙН НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭНИЙ БОЛЛОО
ОУХМ О.Уранбаяр “Оны шилдэг цэвэр ялалт” төрөлд нэр дэвшлээ
Төрийн хяналт шалгалтын тогтолцоог боловсронгуй болгох үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдаан болов
“The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томилов
Голомт банк “Оны онцлох хүүхэд” арга хэмжээг дэмжин ажиллаа
Х.Нямбаатар: Амар тайван, аюулгүй Улаанбаатар хотыг бий болгох зорилгоор цагдаагийн байгууллагад технологийн дэвшлийг нэвтрүүлж байна
Шадар сайд Х.Ганхуяг ОХУ-ын байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козловыг хүлээн авч уулзжээ
Хэдхэн бичиг баримтаар шийдэгддэг хямдхан хувь заяа
“Сайн байна уу. Намайг Марал гэдэг. Би одоо 25 настай. Солонгос улсад үсчин гоо сайханчаар суралцахын сацуу ажиллаж байна. Миний амьдралын хамгийн бараан үеүүд бол Х ангиа төгстлөө хойд ээж, аавынхаа зодуур, нүдүүрийг тэвчин амьдарч байсан хугацаа. Хэдий хагас өнчин намайг үр хүүхдээ хэмээн элгээ дэвтээн өсгөх гэсэн тэдний сайхан сэтгэлд талархах ч, дүү дагуулсан өдрөөс хойш нүд үзүүрлэн өө эрж, гар хүрч эхэлснээс хойш би сэтгэлдээ тэднийг үзэн ядаж өссөн. Хэдий хүн харахад эцэг, эхийнхээ хайранд өсч яваа мэт харагдах ч, ачир дээрээ юм болгоны буруутан болж, хойд эхийн харцан дор, хойд аавын хатуу гарын амтыг өдөр болгон шахуу үзнэ гэдэг аймшигтай. Өнөөдөр би Солонгост ажиллаж, амьдарч байна. Харин сургуулиа төгсөөд гэртээ харихгүй. Өөрийн гэсэн орон байртай болж, бүтэн, хагас өнчин хүүхдүүдэд туслахыг хичээнэ. Яагаад гэвэл, миний үзсэн зовлонг тэд ч гэсэн үзэх ёсгүй” захидалдаа өгүүлжээ.
Үнэндээ, Марал охин шиг үрчлэл нэрийн дор бяцхан биедээ ахадмаар зовлон шаналал үүрэн хойд ээж, аавын харцан дор хэдэн хүүхэд амьдарч буйг бид мэдэхгүй. Учир нь, Монгол Улсад хүүхэд үрчлэлийг хэдхэн бичиг баримтад үндэслэн хоёр, гуравхан хүн хувь заяаг нь шийддэг нь энэ мэт хүүхдийн эрхийг зөрчихөд хүргэдэг байна. Хатуухан хэлэхэд, бараа, таваар мэт арилжааны шинжтэй болсон хүүхэд үрчлэлийг нарийн нухацтай ярих ёстойг “Дотоод болон гадаад үрчлэл, асрамж халамжийн үйлчилгээ” сэдэвт хэлэлцүүлэгт оролцогчид хэлж байлаа. Энэ талаар ч “Хүүхэд эрх хамгаалал төв” төрийн бус байгууллагын тэргүүн Л.Бадамцэцэг “Хүүхэд үрчлэлтийг тогтож ярих цаг болжээ. Хэдий гадаад, дотоодод үрчлэгдэх хүүхдийн тоо багассан гэх ч, хүний хувь заяаг шийдэж буй энэ алхмыг хэдхэн баримт бичиг бүрдүүлснээр шийдэж болохгүй. Дотоод үрчлэлд захирамж гаргаад орхичихдгоос биш тухайн гэр бүлдээ хүүхэд дасч байна уу, орон байр, боловсрол, хоол унд, хувцсаар хангагдаж чадаж уу гэдгийг хянадаг байгууллага алга. Хяналтын тогтолцоотой болохыг сүүлийн хэдэн жилд үрчлэгдсэн хүүхдүүдтэй холбоотой хэргүүд харуулж байна шүү дээ. Хэдий монгол хүн үрчилж авсан хүүхдээ ялгаварлахгүй өсгөдөг ч, өнөө цагт итгэл дээр тулгуурлан орхино гэдэг байж болохгүйг амьдрал шаардаж байна” гэлээ.
Хяналтын тогтолцоо байхгүйгээс хамгийн сүүлд гэхэд талийгаач ахынхаа хүүг гурван жилийн турш амбаартаа хорьж, хоолны үлдэгдлээр тэжээж байсан гэх санаанд багтаж, ой ухаанд буумгүй хэрэг Хөвсгөл аймагт өнгөрсөн тавдугаар сарын 14-нд гарсныг уншигч та мэдэх байх. Тиймээс ч үрчлэл нэрийн дор хүүхдийг зарцалдаг, тамладаг байдлыг гаргахгүйн тулд өргөж авах хүсэлтэй хүмүүсийн сэтгэл зүй, үнэхээр хүүхэд авахыг хүсч буй эсэх, санхүүгийнх нь орлого зарлагыг хянаж шалгасны үндсэн дээр үрчлүүлэх ёстойг ч төрийн бус байгууллагынхан шаардаж байлаа. Энэ талаар хэлэлцүүлэгт оролцогч Нямаа “Хүүхэд үрчлэлтийн зөвлөлийн бүрэлдэхүүнд иргэний байгууллагын төлөөллийг оролцуулах хэрэгтэй. Дотооддоо үрчлэгдсэн хүүхдийн аж амьдралыг бид очоод хараад байж чадна. Харин гадаадад үрчлэгдсэн хүүхдийнхээ төлөө санаа тавьдаг баймаар байна. ХАХНЯХ-нд гадаадад үрчлэгдсэн хүүхдийн мэдээлэл жил тутамд эцэг, эхээс нь ирдэг ч бид инээмсэглэн авахуулсан ганцхан зургаар нь дүгнэж болохгүй. Зураг хүүхдийн дотоод сэтгэлд хургасан гомдол, зовлонг харуулахгүй шүү дээ” хэмээсэн. Үүнийг дэмжин Баянзүрх дүүргийн нийгмийн ажилтан дэмжиж ”Сүүлийн үед шашны байгууллагууд хүүхэд үрчилж авах нь ихэссэн. Үрчилж авахдаа найдваргүй гэх оноштой хүүхдийг эмчилнэ гэж авч яваад эргээд эдгэрсэн, нас барсан талаархи мэдээлэл өгдөггүй. Энэ замбараагүй үрчлэлтийг зогсоомоор байна. Яагаад эдгэх боломжтойг нь бус боломжгүйг нь авч яваад байна вэ. Хүний болон эд эрхтний наймааны золиос болж байгаа юм биш биз дээ” хэмээн сэтгэл зовниж буйгаа хэлье. Гадаад хүнд үрчлэгдсэн хүүхдүүдийн хувь заяа бүрхэг байгааг “Монголын хүүхдийн эрхийн үндэсний төв”-ийн тэргүүн П.Цэвээн “Гадаадын иргэн харьяатын асуудал эрхэлсэн газрын мэдээллээр 200 гаруй хүүхэд гадаадын иргэнд үрчлэгдсэн гэсэн тоо бий. Гэхдээ нууцын зэрэглэлд хамаарах асуудал учраас нарийн тоо хэлэхгүй гэдэг. Гадаад гэлтгүй дотоод үрчлэл ч хүүхдийн эрхийг ноцтой зөрчиж буй энэ үед бид тоог нууцлах биш үрчлэгдсэн хүүхэд бүрийнхээ араас чих тавьж, эргэж тойрч байх ёстой. Үрчлүүлчихээд эргэж тойрох хяналтын тогтолцоо байдаггүйгээс хүүхдийн эрх зөрчигдөж байна” гэв.
Энэ үеэр түүнтэй уулзлаа.
-Хүүхэд үрчлэлд хууль эрх зүйн ямар орчин үйлчилж байна. Бид юун дээр анхаарах ёстой юм бэ?
-Гэр бүлийн тухай хуульд заасны дагуу гадаад, дотоод үрчлэл журмын дагуу явж байгаа. Гол нь, Гэр бүлийн тухай хуулийг шинэчлэн найруулахдаа хүүхдийн язгуур эрх ашигт нийцүүлсэн заалтууд оруулах ёстой. Өнөөдөр дотоод үрчлэлтийг төрийн захиргааны тодорхой хэмжээний хүмүүс шийддэг. Уг нь, мэргэжлийн баг ажиллах ёстой юм. Нөгөөтэйгүүр, хүүхэд үрчилж авах хүнийг маш сайн судалж, нягталж тодорхой шалгуурыг давбал зөвшөөрөл өгдөг болмоор байна. Хүүхэд гэдэг бараа, таваар биш шүү дээ. Насанд хүртэл нь эцэг, эхийн хайраар өсгөж, зөв төлөвшилтэй хүн болгох ёстой юм.
-Тэгэхээр хэдэн хүний зөвшөөрлөөр үрчлэл шийдэгдэж байна гэсэн үг вэ?
-Одоо дүүрэг, сум, хорооны Засаг дарга, иргэний бүртгэл, хүүхдийн асуудал хариуцсан мэргэжилтэн гээд 3-4 хүн хэдхэн бичиг баримтаар үндэслэн үрчилж авах эрх олгож байна. Гэтэл тэр хүний сэтгэл зүй, ял шийтгэл хүлээж байгаагүй эсэх, үнэн сэтгэлээсээ хайрлан өсгөе гэсэн чин эрмэлзэл байна уу гэдгийг шалгахгүйгээр өгч байгаа учраас л энэ бүгдийг одоо л ярих ёстой юм.
-Өнгөрсөн хугацаанд хүүхэд үрчилж аваад эрхийг нь зөрчсөн тохиолдол гарч байсан уу?
-Тийм тохиолдол зөндөө. Алийг нь гэж хэлэх вэ дээ. Нэгд, энэ бол гэр бүлийн нууцтай холбоотой. Хоёрт, хүний нэр төртэй холбоотой асуудал учраас үрчлэл буруу хийгдсэний үр дүнд хүүхэд хохирдог. Тиймээс үрчлэлд өнгөц байдлаар хандмааргүй байна.
-Ямар хүүхдийг үрчилдэг юм бэ. Хагас, бүтэн өнчин хүүхэд л үрчилдэг гэж хүмүүс ойлгодог?
-Үрчлэл их замбараагүй явж ирсэн. Тиймээс цэгцэнд оруулж, нэгдсэн нэг бодлоготой болох гээд байна. Хүүхэд үрчилж авах хүсэлтэй хүмүүс хаа хамаагүй байгууллагын хаалга сахидаг байдлыг арилгах ёстой. Нөгөөтэйгүүр, бараа сонгож авч байгаа юм шиг хүүхдэд шалгуур тавин сонгож авдаг байдлыг болиулж, зөвхөн нас, хүйс, он сар өдөр бичин сонгодог байхаар явна гэж ойлгож байгаа.
Монгол Улс 1999 оноос гадаадын иргэнд хүүхэд үрчлүүлж эхэлжээ. Судалгаагаар жилд 20 орчим хүүхэд гадаадын иргэнд үрчлэгддэг гэдэг бөгөөд өнгөрсөн 11 жилийн хугацаанд 206 хүүхэд үрчлэгдсэн гэсэн мэдээг төрийн байгууллагууд өгч байна. Хүүхдийн төлөө үндэсний газрын Хүүхэд хамгаалал үйлчилгээний газрын дарга Б.Жавзанхүү “Америк, Франц, Итали зэрэг европын орны иргэд манайхаас хүүхэд үрчилж авдаг. Өнөөдөр хүүхэд үрчлэлтийг журмаар биш хуулиар зохицуулмаар байна. Журмыг ямар ч албан тушаалтан гарч ирээд өөрчлөх боломжтой. Хуульд гадаад болон дотоодод хүүхэд үрчлэлтийн өмнө болон дараа гарах эрсдэлийг тооцож, асралт гэр бүл гэж хэн байх зэргийг нарийвчлан тусгах хэрэгтэй. Өнөөдөр хяналтын тогтолцоонд төрийн байгууллагын оролцоо алга. Бид үйлчилгээгээ сайжруулж, эхний ээлжинд хүүхдийг зөвхөн дотооддоо үрчлүүлье гэсэн бодлого баримтална. Дараа нь, гадаад руу үрчлүүлэх шаардлага гарвал эрсдэлийн үнэлгээ, араас нь тавих хяналтыг сайн тавьж ажиллах хэрэгтэй. Мөн нэг оронд хүүхэд олноор үрчлэгдвэл тухайн улсад сайн дурын ажилтантай баймаар байна. Хяналтаа тогтмол хугацаанд биеэр очиж үздэг байвал бид хүүхдийнхээ эрхийг хамгаалж чадна” гэлээ.
Ямартай ч, хүүхэд үрчлэлтийн асуудал Гэр бүлийн тухай хуулийн хэдхэн заалтаар шийддэг аж. Тиймээс шинэчилсэн найруулга хэлэлцэж буй энэ үед хүүхэд үрчлэлтийн асуудлаа эргэн харж, зарим нэмэлт, өөрчлөлт оруулах ёстойг төрийн бус байгууллагынхан хэллээ. Тэр дундаа, гадаад, дотоод үрчлэлт гэлтгүй асралт гэр бүл гэж байх ёстойг тэд хэлж байв. Учир нь, хүүхэд шинэ гэр бүлд дасах гэж 1-2 жил болдог. Тиймээс энэ хооронд хүүхэд үрчлэлтийн зөвлөлийн бүрэлдэхүүн эргэж тойрч байх, бүрэлдэхүүнд нь иргэний байгууллагын төлөөллийг оролцуулах, хүүхэд үрчилж авах гэр бүлийг сургалтад хамруулах зэрэг заалтыг нэмэх ёстой хэмээлээ. ХАХНХЯ, ХТҮГ-аас зохион байгуулсан “Дотоод болон гадаад үрчлэл, асрамж халамжийн үйлчилгээ” хэлэлцүүлгээс гарсан санал, зөвлөмжийг Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад тусгана гэдгээ албаныхан амлаж байлаа.

0 Сэтгэгдэл