АН-ынхан Ерөнхий сайдыг огцруулахаар гарын үсэг цуглуулж эхэлжээ
Маргаашаас ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна
Хавдар судлалын төв мэс заслын эмчилгээндээ робот ашиглана
“ЮНЕСКО-Д БҮРТГҮҮЛСЭН МОНГОЛЫН СОЁЛЫН БИЕТ БУС ӨВҮҮД” СЭДЭВТ ШУУДАНГИЙН МАРКИЙН АНХНЫ ӨДРИЙН НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭНИЙ БОЛЛОО
ОУХМ О.Уранбаяр “Оны шилдэг цэвэр ялалт” төрөлд нэр дэвшлээ
Төрийн хяналт шалгалтын тогтолцоог боловсронгуй болгох үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдаан болов
“The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томилов
Голомт банк “Оны онцлох хүүхэд” арга хэмжээг дэмжин ажиллаа
Х.Нямбаатар: Амар тайван, аюулгүй Улаанбаатар хотыг бий болгох зорилгоор цагдаагийн байгууллагад технологийн дэвшлийг нэвтрүүлж байна
Шадар сайд Х.Ганхуяг ОХУ-ын байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козловыг хүлээн авч уулзжээ
Барилгын зөвшөөрөл, газар олголт, тендерийн явцын талаар нээлттэй мэдээлдэг болно

Нийслэлийн Удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн 10 сарын 07-ны өдөр болж, нийслэлийн Засаг дарга зарим албан тушаалтнуудад үүрэг өглөө. 14 хоног тутам хуралддаг нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнийг цаашид үр дүнтэй явуулахын тулд зарчмын зарим өөрчлөлтийг оруулах шаардлагатайг нийслэлийн Засаг дарга анхаарууллаа. Тэрээр “Дараагийн шуурхай зөвлөгөөнөөс эхлэн 14 хоног тутамд нийслэлд олгогдож буй газар олголт, худалдан авах ажиллагааны дагуу хийгдэж буй тендер, худалдан авалтын талаар Удирдах ажилтнууд болон олон нийт, хэвлэл мэдээллийнхэнд нээлттэй мэдээлье. Ингэснээр хэн гэж дарга хаана газар олгож, юу худалдан авсан, ямар тендерт хэн ямар шалгуураар ялсан зэрэг нь нийтэд ил тод болно” гэдгийг онцолсон юм. Мөн энэ үеэр “Төрийн албан хаагчид авлига, хээл хахуульд автаж, төрийн ажлыг цалгардуулан, нийтийн сайн сайхан, эрх ашгийг уландаа гишгэсэн үйлдэл гаргасан ямар ч албан тушаалтанд хатуу хариуцлага тооцно. Бид өөрсдийнхөө үр хүүхэд, ач, зээ нарт хот шиг хот хүлээлгэж өгөхийн тулд ажиллаж байна. Гэтэл үүнд “Хоноцын сэтгэл”-ээр хандаж, төрийн хууль, тогтоомжийг үл тоовол хамтран ажиллах шаардлагагүй” гэдгийг нийслэлийн Удирдах ажилтнуудад хатуу санууллаа. Нийслэлийн Засаг даргын үүргийн дагуу нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнийг явуулах шинэ журмыг нийслэлийн ЗДТГ-ын Нутгийн захиргааны хэлтэс боловсруулж, 10 сарын 10-ны Удирдлагын зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлэхээр боллоо. Харин нийслэлийн Удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөнийг 10 сарын 14-нд буюу ирэх даваа гарагт хийхээр товлолоо гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

0 Сэтгэгдэл