АН-ынхан Ерөнхий сайдыг огцруулахаар гарын үсэг цуглуулж эхэлжээ
Маргаашаас ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна
Хавдар судлалын төв мэс заслын эмчилгээндээ робот ашиглана
“ЮНЕСКО-Д БҮРТГҮҮЛСЭН МОНГОЛЫН СОЁЛЫН БИЕТ БУС ӨВҮҮД” СЭДЭВТ ШУУДАНГИЙН МАРКИЙН АНХНЫ ӨДРИЙН НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭНИЙ БОЛЛОО
ОУХМ О.Уранбаяр “Оны шилдэг цэвэр ялалт” төрөлд нэр дэвшлээ
Төрийн хяналт шалгалтын тогтолцоог боловсронгуй болгох үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдаан болов
“The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томилов
Голомт банк “Оны онцлох хүүхэд” арга хэмжээг дэмжин ажиллаа
Х.Нямбаатар: Амар тайван, аюулгүй Улаанбаатар хотыг бий болгох зорилгоор цагдаагийн байгууллагад технологийн дэвшлийг нэвтрүүлж байна
Шадар сайд Х.Ганхуяг ОХУ-ын байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козловыг хүлээн авч уулзжээ
Зөрчилтэй зах, худалдааны төвүүдэд хугацаатай үүрэг өгнө
Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн 10 сарын 03-ны ээлжит хуралдаанаар
нийслэлийн төвийн 6 дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй
томоохон зах, худалдааны төвүүдэд хийсэн шалгалтын талаар хэлэлцлээ.
Нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцлийг хангах,
эрхийг хамгаалах, хууль тогтоомж, дүрэм, журам, стандартыг мөрдүүлэх
зорилгоор нийслэлийн Засаг даргын 09 сарын 03-ны өдрийн А/821 тоот
захирамжийн дагуу хотын Ерөнхий менежерээр ахлуулсан 36 хүний
бүрэлдэхүүнтэй 2 ажлын хэсэг 09 сарын 09-20-ны өдрүүдэд шалгалт хийсэн
юм. Ажлын хэсгийн мэдээллээр шалгалтад нийт 58 объект хамрагдахаас 53
зах, худалдааны төвүүд хамрагдаж нийт 424 зөрчил илрүүлсний, 38,2 хувийг
газар дээр нь арилгажээ. Харин “Нарантуул трейд” ХХК, “Барс импекс”
ХХК-ийн “Барс-1”, ”Барс-2” худалдааны төвүүд “Барилга байгууламжийг
ашиглалтанд оруулах тухай” Улсын комиссын акт гаргуулаагүйгээр үйл
ажиллагаа явуулж байгаа, "Өгөөмөр”, “Дүнжингарав” ХХК-иудын Худалдааны
төвүүд байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгээгүй зэрэг ноцтой
зөрчлүүд илэрсэн байна. Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн гишүүд ажлын
хэсгийн дүгнэлтийг хэлэлцээд ”Зах, худалдааны төвүүд, түрээслэгч,
үйлчлүүлэгчийн аюулгүй байдал, өмч хөрөнгийг хамгаалах үүрэгтэй. Тиймээс
илэрсэн ноцтой зөрчлүүдийг яаралтай арилгахгүй бол томоохон хохирол
учрах эрсдэлтэй тул илэрсэн зөрчлөө арилгах хугацаатай үүрэг өгье. Харин
энэ хугацаанд зөрчлөө арилгахгүй бол нийслэлтэй байгуулсан газар
эзэмших гэрээг цуцлах арга хэмжээ авна” гэсэн юм. Удирдлагын зөвлөлийн
гишүүдийн шийдвэрийн дагуу нийслэлийн Засаг дарга зөрчилтэй зах,
худалдааны төвүүдэд зөрчлөө арилгах хугацаат үүрэг өгөх захирамж
гаргахаар боллоо гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
0 Сэтгэгдэл























