АН-ынхан Ерөнхий сайдыг огцруулахаар гарын үсэг цуглуулж эхэлжээ
Маргаашаас ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна
Хавдар судлалын төв мэс заслын эмчилгээндээ робот ашиглана
“ЮНЕСКО-Д БҮРТГҮҮЛСЭН МОНГОЛЫН СОЁЛЫН БИЕТ БУС ӨВҮҮД” СЭДЭВТ ШУУДАНГИЙН МАРКИЙН АНХНЫ ӨДРИЙН НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭНИЙ БОЛЛОО
ОУХМ О.Уранбаяр “Оны шилдэг цэвэр ялалт” төрөлд нэр дэвшлээ
Төрийн хяналт шалгалтын тогтолцоог боловсронгуй болгох үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдаан болов
“The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томилов
Голомт банк “Оны онцлох хүүхэд” арга хэмжээг дэмжин ажиллаа
Х.Нямбаатар: Амар тайван, аюулгүй Улаанбаатар хотыг бий болгох зорилгоор цагдаагийн байгууллагад технологийн дэвшлийг нэвтрүүлж байна
Шадар сайд Х.Ганхуяг ОХУ-ын байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козловыг хүлээн авч уулзжээ
Алтны худалдааг ил болгож жилд 1.7-2 тэрбум ам.долларын орлого олно
Статистикаас үзвэл Монгол Улс өнгөрсөн онд зургаан тонн алт олборлосон байдаг. Энэ нь 2005 оноос хойш алт олборлолт дөрөв дахин буурсныг илтгэнэ. Үүнийг гэнэтийн ашгийн 68 хувийн татвар, “урт нэртэй” хуультай холбон тайлбарладаг. Уг хууль үйлчилж эхэлснээс хойш Монголбанк 48 тонн алт л худалдан авчээ. Эдүгээ алтны далд наймааг ил болгоно гээд хууль хүртэл санаачлаад УИХ-аар хэлэлцүүлж байгаа. Одоо мөрдөж байгаа хуулиар алтны нөөц ашигласны төлбөр тав, өсөн нэмэгдэх роялти таван хувь юм. Алтны худалдаанд ил тод байдал бүрдүүлэх хуулийн төсөлд нөөц ашигласны төлбөр 2.5, өсөн нэмэгдэх роялтийн төлбөр 0 хувь байхаар тусгажээ. Мөн уг хуулийг таван жилийн хугацаанд тогтвортой мөрдөх аж. Алтны худалдаа ил болсноор өнөөгийн ханшаар бодвол манай улсын гадаад валютын нөөц жилд 1.7-2 тэрбум ам.доллараар нэмэгдэх тооцоо гарчээ. Ингээд ирэх таван жилд манай улсын гадаад валютын нөөц 8.5-10 тэрбум ам.доллар болох нь. Тэгэхээр сүүлийн долоо найман жилд алт олборлолтоо хумиснаар хэдий хэмжээний алдагдал хүлээж байсан нь эндээс тодорхой харагдаж буй юм. Энэ оны эхний найман сарын байдлаар манай улсын олборлосон алт 5.7 тонн давсан мэдээлэл бий. Иймд оны сүүлч гэхэд өнгөрсөн жилийнхээс давах нь. Өнөөдөр Оюу толгой ордыг тойрсон яриа хэлцэл болж хөрөнгө оруулалт нь түр зогсоод байгаа. Уг орд алт олборлолт нэмэгдэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ. Тухайлбал дөрөв, таван жилийн дараа гэхэд Монгол Улс жилд 40 тонн алт олборлодог болно гэдэг. Үүний дийлэнх нь Оюу толгойн алт байх аж.
68 хувийн татварыг хэн санаачилж монголын алтыг гадгаш нь гаргах, банкинд тушаалгахгуй хууль гарагсан хунийг шийтгэж хариуцлага тооцох хэрэгтэй юм биш уу
Gazar ashiglasani tolbor nemex xeregtei gazara vmarch vnegvi ashiglanagedeg mash buruu
Ene xuuli buruu xuuli gadadinxand ashigtai xuul bolno
Vgvii manai mongolchuud oyu tolgoid gazara vnegvi uxuulj gazar ashiglasani tolbor ch vgvi xotsorox xuuli bna ene xuuli gants an oyu tolgoid zoriulsan xuuli bna
Статистикаас үзвэл Монгол Улс өнгөрсөн онд зургаан тонн алт олборлосон байдаг. Энэ нь 2005 оноос хойш алт олборлолт дөрөв дахин буурсныг илтгэнэ. Үүнийг гэнэтийн ашгийн 68 хувийн татвар, “урт нэртэй” хуультай холбон тайлбарладаг. Уг хууль үйлчилж эхэлснээс хойш Монголбанк 48 тонн алт л худалдан авчээ. Эдүгээ алтны далд наймааг ил болгоно гээд хууль хүртэл санаачлаад УИХ-аар хэлэлцүүлж байгаа. Одоо мөрдөж байгаа хуулиар алтны нөөц ашигласны төлбөр тав, өсөн нэмэгдэх роялти таван хувь юм. Алтны худалдаанд ил тод байдал бүрдүүлэх хуулийн төсөлд нөөц ашигласны төлбөр 2.5, өсөн нэмэгдэх роялтийн төлбөр 0 хувь байхаар тусгажээ. Мөн уг хуулийг таван жилийн хугацаанд тогтвортой мөрдөх аж. Алтны худалдаа ил болсноор өнөөгийн ханшаар бодвол манай улсын гадаад валютын нөөц жилд 1.7-2 тэрбум ам.доллараар нэмэгдэх тооцоо гарчээ. Ингээд ирэх таван жилд манай улсын гадаад валютын нөөц 8.5-10 тэрбум ам.доллар болох нь. Тэгэхээр сүүлийн долоо найман жилд алт олборлолтоо хумиснаар хэдий хэмжээний алдагдал хүлээж байсан нь эндээс тодорхой харагдаж буй юм. Энэ оны эхний найман сарын байдлаар манай улсын олборлосон алт 5.7 тонн давсан мэдээлэл бий. Иймд оны сүүлч гэхэд өнгөрсөн жилийнхээс давах нь. Өнөөдөр Оюу толгой ордыг тойрсон яриа хэлцэл болж хөрөнгө оруулалт нь түр зогсоод байгаа. Уг орд алт олборлолт нэмэгдэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ. Тухайлбал дөрөв, таван жилийн дараа гэхэд Монгол Улс жилд 40 тонн алт олборлодог болно гэдэг. Үүний дийлэнх нь Оюу толгойн алт байх аж.
0 Сэтгэгдэл
2013.10.08
2013.10.07
2013.10.07
2013.10.07























