АН-ынхан Ерөнхий сайдыг огцруулахаар гарын үсэг цуглуулж эхэлжээ
Маргаашаас ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна
Хавдар судлалын төв мэс заслын эмчилгээндээ робот ашиглана
“ЮНЕСКО-Д БҮРТГҮҮЛСЭН МОНГОЛЫН СОЁЛЫН БИЕТ БУС ӨВҮҮД” СЭДЭВТ ШУУДАНГИЙН МАРКИЙН АНХНЫ ӨДРИЙН НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭНИЙ БОЛЛОО
ОУХМ О.Уранбаяр “Оны шилдэг цэвэр ялалт” төрөлд нэр дэвшлээ
Төрийн хяналт шалгалтын тогтолцоог боловсронгуй болгох үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдаан болов
“The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томилов
Голомт банк “Оны онцлох хүүхэд” арга хэмжээг дэмжин ажиллаа
Х.Нямбаатар: Амар тайван, аюулгүй Улаанбаатар хотыг бий болгох зорилгоор цагдаагийн байгууллагад технологийн дэвшлийг нэвтрүүлж байна
Шадар сайд Х.Ганхуяг ОХУ-ын байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козловыг хүлээн авч уулзжээ
Түймрийг шуурхай унтраан их хэмжээний хохирол гарахаас урьдчилан сэргийлэв

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар сэрүүсч, салхины хурд 12-14м/с, зарим үед 16-18м/с хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байна. Салхи ихтэй, хуурайшилттай байгаа энэ үед ой, хээрийн түймэр гарах эрсдэл маш өндөртэй байдаг. Жишээ нь, өнгөрсөн амралтын өдрүүдэд орон нутагт хэд хэдэн ой, хээрийн түймэр гарлаа.
Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын нутаг дэвсгэрт 2013 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хээрийн түймэр гарч хоёр аймгийн 3 сумыг хамран их хэмжээний га талбай шатсан. Түймрийн голомтод Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгаас нийт 90 гаруй албан хаагч ажилласан. Салхины чиглэл тогтворгүй байнга өөрчлөгдөж, хурд 12-14 м/сек хүрч байсан тул түймэр тархаж, унтраах нөхцөл байдал хүндэрсэн. Иймд, Улсын Онцгой комисс болон ОБЕГ-ын даргын зөвлөлийн хурлыг яаралтай хуралдуулж, Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагвын шийдвэрээр 2013 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 18:55 минутад нэмэлтээр Онцгой байдлын ерөнхий газрын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, онцгой байдлын хурандаа С.Залуухүүгээр ахлуулсан Аврах тусгай ангийн Ой, хээрийн түймэртэй тэмцэх бүлгийн 20 албан хаагчийг МИ 171Е маркийн нисдэг тэргээр хээрийн түймрийн голомтод хүргэх ажиллагааг шуурхай зохион байгуулан ажиллав.
Богино хугацаанд шуурхай арга хэмжээ авсны үр дүнд нэмэлт хүч 23:00 цагт Дорнод аймгийн Булган сумын түймрийн голомтод очиход зэргэлдээх Матад сум руу хээрийн түймэр орох байсныг бүрэн унтрааж нийт 368 хүн, 368 хүн, 37 автомашинтай ажиллаж их хэмжээний хохирол учрахаас урьдчилан сэргийлж түймрийг 2013 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн өглөөний 05:00 цагт түймрийг бүрэн унтрааж түймрийн голомтод цэвэрлэгээ хийн ажиллаж байна.
Түймрийн шалтгаан нөхцлийг холбогдох мэргэжлийн байгууллагаас шалгаж байна. Урьдчилсан байдлаар, түймрийг Дорнод аймгийн 9 дүгээр багийн иргэн П 60 настай, Аксент маркийн ДОР 32-12 дугаартай автомашинтай явж байгаад автомашины янданд нь өвс хураагдаж, гал гаран автомашин шатсаны улмаас түймэр алдсан байж болзошгүй гэж үзэж байна.
Иймд, намрын хуурайшилттай, салхи шуургатай үед иргэд замд гарахдаа орон нутгийн Онцгой байдлын албанаас зөвшөөрөл авч, галын аюулгүй байдлыг сайтар хангаж замд явахдаа автомашины утааны янданд өвс хуримтлагдсан эсэхийг шалгаж, өвс ихтэй газраар явахгүй байх, ил задгай гал түлэхгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.
Хавар, намрын хуурайшилт ихтэй үед хээрийн түймэр тухайн орон нутагт хэдэн м/сек салхитай байгаагаас шалтгаалан өөр хурдтай тархдаг. Хуурайшилт ихтэй үед жишээлбэл, 12-14 м/сек хүчтэй салхитай үед талын түймэр салхины чиглэлийн дагуу 1 минутад 720 метр хүртэлх талбайд тархах боломжтой юм байна.
Мөн аймгийн Чойбалсан сумын 4 дүгээр багийн “Лам шувууны хоолой” гэдэг газар хээрийн түймэр гарсан тухай дуудлагаар /2013 оны 10 дугаар сарын 06/ тус сумын болон Гурванзагал сумын нийт 30 иргэн ажиллаж түймрийг бүрэн унтраасан.
Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын 2 дугаар багийн нутаг “Сэвсүүл” гэдэг газар хээрийн түймэр гарсан тухай дуудлагаар /2013 оны 10 дугаар сарын 06/ тус сумын иргэд, Хилийн цэргийн 0198 дугаар ангийн албан хаагчид нийт 78 хүн ажилалж түймрийг бүрэн унтраасан.
Дорнод аймгийн Халхгол сумаас зүүн тийш 30 км-т “Хуучин нарс” гэдэг газар хээрийн түймэр гарсан тухай дуудлагаар /2013 оны 10 дугаар сарын 06/ тус аймгийн Онцгой байдлын хэлтсийн албан хаагчид, орон нутгийн иргэдтэй хамтран ажиллаж түймрийг бүрэн унтраасан.
Мөн аймгийн Чойбалсан сумаас зүүн тийш 70 орчим км-т “Сүхийн өндөр” гэдэг газар хээрийн түймэр гарсан тухай дуудлагаар /2013 оны 10 дугаар сарын 06/ тус сумын Хилийн цэргийн 0198 дугаар ангийн 4 дүгээр заставын албан хаагчид ажиллаж түймрийг бүрэн унтраасан.
Мөн аймгийн Чойбалсан сумын нутаг “Догногор”-ын гүүрийн орчмоор хээрийн түймэр гарсныг тус тус унтраасан.
Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан, Асгат сумдын зааг “Харгилтайн гол”-ын баруун талд хээрийн түймэр гарсан тухай дуудлагаар /2013 оны 10 дугаар сарын 06/ тус аймгийн Онцгой байдлын хэлтсийн албан хаагчид, орон нутгийн иргэдтэй хамтран түймрийг унтраахаар ажиллаж байна.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ

0 Сэтгэгдэл