Улаанбаатар хотын төв магистраль 16 гол шугамыг тавдугаар сарын 15-наас засаж эхэлнэ
Торгох шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгож, 579 иргэний зөрчигдсөн эрхийг сэргээжээ
Монгол Улсын иргэдийг хил дамнуулан худалдаалсан хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ
ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР МОНГОЛ, ВЬЕТНАМ УЛСЫН САНСРЫН БААТРУУДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
“Ногоон ирээдүй” хөтөлбөрийн хүрээнд 2700 шинэ мэргэжилтэн бэлтгэнэ
Галт зэвсгийн тухай хуулийг боловсронгуй болгож, шинэчлэн найрууллаа
Б.Одбаяр: Туулын хурдны замын трасс болон багана тулгуурт өртөөгүй завсрын хэсгүүдэд бургас шилжүүлэхгүй
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Завхан аймагт ажиллаж байна
МОНГОЛ УЛСЫН СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛ БҮХИЙ "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК
“Р.ЧОЙНОМ–90 ЖИЛ ТУСГАЙ ҮЗЭСГЭЛЭН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Дуучин А.Түмэн-Өлзий: Би тоглолтоороо “Баясгалантай сайхан” бүхнийг мэдрүүлнэ
Дуучин А.Түмэн-Өлзий анхны бие даасан “Баясгалантай сайхан” уран бүтээлийн тайлан тоглолтоо 10 сарын 11-нд “Монгол бөхийн өргөө”-нд 19:00 цагаас хийхээр товоо зарлаад байгаа билээ.

Өнөөдөр дуучин бүсгүй тоглолтынхоо талаархи дэлгэрэнгүй мэдээ мэдээллийг үзэгч, сонсогч, түмэндээ хүргэхээр хэвлэлийн хурлаа хийсэн юм. Хэвлэлийн хуралд “Баясгалантай сайхан” тоглолтын ерөнхий продюссерээр нь ажиллаж буй МУГЖ Ч.Бат-Эрдэнэ тэргүүтэй эрхэм уран бүтээлчид оролцлоо. Тэрээр хэвлэлийн хурлын үеэр дуучин А.Түмэн-Өлзий: "Би тоглолтоо бүтэн жилийн турш бодож, төлөвлөж, бэлдэж ирсэн. Сайхан тоглолт хийхийн тулд маш их хичээж байна. Бас олон гайхалтай хүмүүс дэмжиж байгаад талархалаа илэрхийлье. Мөн тоглолтынхоо нэрийг “Баясгалантай сайхан” хэмээсэн нь үзээд гарсан хүн бүр сайн сайхан бүхнээр сэтгэлээ нь хөглөж, баяр баяслын дээдийг мэдрэх болтугай хэмээн бодож өгсөн" гэлээ.
Дуучин А.Түмэн-Өлзийгийн тоглолтын ерөнхий продюссерээр МУГЖ Ч.Бат-Эрдэнэ, ерөнхий найруулагчаар “Хөсөгтөн” хамтлагийн ахлагч МУСТА Б.Ариунболд, Хөгжмийн найруулагчаар "Анир" студийн захирал хөгжмийн найруулагч, МУСТА Б.Алтанхуяг нар ажиллаж байгаа бол урилгаар МУГЖ У.Далантай, МУГЖ Ч.Бат-Эрдэнэ, МУСТА Т.Дэлгэрмөрөн, язгуур урлагийн “Хөсөгтөн” хамтлаг, бүжгийн “Улаан сарнай” хамтлаг, амьд хөгжмийн "Маршал" хамтлаг, Уртын дуучид зэрэг эрхэм уран бүтээлчид оролцох юм. Түүнчлэн тоглолтын ерөнхий ивээн тэтгэгчээр “Sunshine Village” хотхон, Ивээн тэтгэгчээр “Bes Holding”, “Himon construction”, “Бодэн” групп, “Бодэнх” ххк, “Очиргэр” ххк, “Моттоо”, “Bsound” нар ажиллаж байгаа ажээ.
Үзэгч, сонсогч, түмэн олондоо дуун цэнгүүнээ толилуулах гэж буй уран бүтээлийн тайлан тоглолтын тасалбар “Монгол бөхийн өргөө”-ий кассаар худалдаалагдаж байна. Мөн 1905, 99883031 дугааруудаар үнэгүй хүргэх бөгөөд дэлгэрэнгүй мэдээллийг: 99091488, 88664403, 96659569, 11456978 дугаарийн утаснуудаар лавлах боломжтой.

0 Сэтгэгдэл
Erka
Amjilt husie
2013.10.09